​АЛМАТА 2017 УНИВЕРСИАДЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛНО.



Универсиадын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр 1 сарын 29-нд Алмата хотноо “Алмата Арена” 12,000 хүний суудалтай спортын ордонд болох гэж байна. Нээлтийг Казахстаны алдарт хөгжмийн зохиолчид, уран бүтээлчид, алдартай найруулагчын удирдсан менежментийн баг наадмын ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахаар өндөр хэмжээнд бэлтгэжээ. Наадмын нээлтийн ёслол нь 19:00 цагаас эхлэнэ. Нээлтийн үеэр Казахын ард түмний соёлын түүхэн өв, уламжлалыг харуулсан үзүүлбэрүүд, үндэсний болон орчин үеийн урлагийн тоглолт, дуу, хөгжим тоглох ба спортын төрлүүдийг харуулсан арга хэмжээг үзүүлэхээр бэлтгэжээ. Нээлтийн бүх билет дууссан байна. Бусад ёслол нь ОУОСХ-ны протоколын дагуу явагдна. Нээлтийн үеэр Универсиадын бамбар асна. Нээлтийн ёслолд Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарваев болон төр засгийн удирдлагууд, ЗБХ-ны гишүүд оролцоно.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО