​АЛМАТА 2017: МОНГОЛЫН БАГИЙН 02 САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ДҮН


Өвлийн Универсиад Алмата 2017 наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож байна. ЦАНЫН баг тамирчид холимог багийн төрөлд уралдлаа. Энэ төрөлд оролцож байгаа тамирчдыг хоёр гараанд уралдуулж, нэгдүгээр гараанд гарсан Б.Амарсанаа, А.Энхтуул нар 14:19.26 амжилтаар XII байр, хоёрдугаар гараанд уралдсан Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар гараандаа шилдэгт шалгаран дахин уралдаж 22:52.09 амжилтаар XII байр эзэлсэн байна. ТЭШҮҮРИЙН тамирчин А.Зул 1000м-ийн зайд 34 орны тамирчидтай хурд хүчээ сорин уралдаж, 1:27.26 секунд гүйж 29 дүгээр байранд шалгарлаа.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО