АЗИЙН ШИЛДЭГ ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООГООР МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО ТОДОРЛОО
БНХАУ-ын Шиамен хотноо 2016 оны 11 дүгээр сарын 20-21-ны өдрүүдэд Азийн Оюутны спортын холбооны Ерөнхий Ассамблэйн хурал болж байгаа бөгөөд Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч Д.Баясгалан, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, Мон-Алтиус дээд сургуулийн захирал М.Өсөхбаяр нар оролцож байна. Мөн энэ үеэр болсон ажлын хэсгийн хурлыг ОУОСХ-ны ЕНБД Эрик Сайнтронд удирдаж, ОУОСХ-ны ерөнхийлөгч Олег Матыцин, ОУОСХ-ны ерөнхий санхүүч, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан нар үг хэллээ. Хурлын үеэр АОСХолбоо өөрийн гишүүн орнуудын оюутны спортын холбоодын ажлыг дүгнэн хэлэлцэж шилдэг холбоодоо шалгаруулсан юм. Өнгөрсөн жилүүдийн ажлын үзүүлэлтээр МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО бусад холбоодыг тэргүүлж Азийн шилдэг оюутны спортын холбоогоор шалгарсан байна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО