​АЗИЙН ОЮУТНЫ 3X3 САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ХЭН БОЛОХ ВЭ?



Малайз улсын Куала Лумпур хотноо 4 дүгээр сарын 12-16-нд Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор Монголын оюутны сагсан бөмбөгийн баг тамирчид өнөөдөр Малайз улсыг зорьлоо. Тус тэмцээнд С.Тулга дасгалжуулагчтай 2016 оны дэлхийн оюутны АШТ-ий мөнгөн медальт, 2016 оны Азийн оюутны АШТ-ний аварга Б.Батзолбоо мөн Б. Наранбаатар, А. Сүхбат, О. Энхбаатар нар оролцох юм.

Сагсан бөмбөгийн 3х3 тэмцээн нь 4 сарын 13-16-нд Куала-Лумпур хотоос 10 гаруй километрийн зайд орших Малайз улсын “Супер-мультимедиа коридор” болсон Кибержайя хотод зохион байгуулагдана. Тэмцээнд БНХАУ, Хонконг, Иран, Индонез, Макао, Монгол, Непал, Шри Ланка, Хятадын Тайвань болон Малайз зэрэг улсын эрэгтэй 10, эмэгтэй 9 багийн 120 гаруй оюутан тамирчид оролцоно.

Эрэгтэйчүүдийн багийн “А” хэсэгт Малайзын 2 дугаар баг, Филиппин, Иран, Индонез, БНХАУлсын 2 дугаар багуудтай Монголын баг, “Бхэсэгт Малайзын 1 дүгээр баг, Непал, Тайланд, Макао, БНХАУлсын 1дүгээр багууд тус тус сугалаагаар таарсан байна.

Энэхүү тэмцээнд түрүүлэн нэгдүгээр байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй багууд Олон улсын оюутны спортын Лигийн тэмцээнд оролцох болзлыг хангах юм. Тэмцээний нээлтийн ёслолын үйл ажиллагаа 4 дүгээр сарын 13-ны өглөө Малайз улсын Исламын Шинжлэх ухааны их сургууль дээр болно. Одоо та бүхэнд Монголын багийн тэмцээний хуваарийг танилцуулъя.

4 дүгээр сарын 13-ны өдөр

13:00 Монгол vs БНХАУ-ын 2 баг

16:15Монгол vs Малайзын 2 баг

4 дүгээр сарын 14-ны өдөр

13:15Филлипин vs Монгол

15:45 Монгол vs Иран

4 дүгээр сарын 15-ны өдөр

12:45 Индонези vs Монголын багууд тоглож цаашид эмэгтэй, эрэгтэй хагас шигшээ тэмцээн эхлэнэ. Хүрэл болон алтан медалийн төлөө тоглолтууд 4 дүгээр сарын 16-нд 09:30 цагаас болно.