АЗИЙН ОЮУТНЫ 2015 ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАМИРЧДЫГ ШАГНАНА.



Монголын оюутан тамирчид 2015 онд Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд шатар, дугуй, 3х3 сагсан бөмбөгийн спортын төрөлд оролцон Азийн аварга тамирчин, багийн Азийн аваргууд төрөн гарч эдгээр тэмцээнээс 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл нийт 9 медаль хүртэн өндөр амжилт үзүүллээ.Тухайлбал дугуйн баг алт, сагсан бөмбөг 3х3 төрөлд эрэгтэй баг мөнгө, шатрын баг хүрэл медаль багийн төрлүүдэд сайн амжилт гарлаа.

Монголын оюутны спортын холбооны зүгээс Азийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч нарт шагнал гардуулах арга хэмжээг Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоотой хамтран ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир спортын хөгжлийн төв, Спортын төв ордны 4 давхарын хурлын танхимд 2015 оны 11 сарын 03-ний өдрийн 11:00 цагт зохион байгуулж эдгээр төрийн бус төв байгууллагын дээд шагналуудаар оюутан залуучуудаа шагнахаар болжээ.

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО