АЗИЙН ОЮУТНЫ 2015 ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАМИРЧДЫГ ШАГНАЛАА



Монголын оюутны спортын холбооны зүгээс Азийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч нарт шагнал гардуулах арга хэмжээ Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоотой хамтран ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир спортын хөгжлийн төв, Спортын төв ордны 4 давхарын хурлын танхимд 2015 оны 11 сарын 03-ний өдөр 11:00 цагт зохион байгуулагдаж төрийн бус төв байгууллагын дээд шагналуудаар оюутан залуучуудаа шагналаа.
Монголын оюутан тамирчид 2015 онд Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд шатар, дугуй, 3х3 сагсан бөмбөгийн спортын төрөлд оролцон бөгөөд эдгээр тэмцээнээс 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл нийт 9 медаль хүртэн өндөр амжилт үзүүлсэн юм.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО