Азийн оюутны спортын холбооны шинэ сэтгүүл гарлаа


Улаанбаатар хотноо саяхан болсон Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны хурлын үеэр Монголын их дээд сургуулиудад Азийн оюутны спортын холбооны сэтгүүлийг МУБИС дээр болсон уулзалтын үеэр 6 байгууллагад гардуулан өгсөн юм.

Энэ удаагийн сэтгүүлд 2014 онд болсон Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдийн тухай мэдээлэл зураг, АОСХ-ны үйл ажиллагаа, Ерөнхий ассамблейн хурал, ГХ-ны хурал болон улс орнуудын оюутны спортын холбоодын амьдрал, Монголын тамирчдын Тайваньд оролцсон Азийн оюутны аварга шалгаруулах 5 дахь удаагийн сагсан бөмбөгийн тэмцээний талаар мэдээлэл зэрэг олон материал нийтлэгдсэн байна.

Сэтгүүлийг энэ линкээр орж уншина уу. http://issuu.com/eusa-university-sport/docs/ausfmagazine2014?e=0/13153273