АЗИЙН ОЮУТНЫ САГСАН БӨМБӨГИЙН АШТ УЛААНБААТАР ХОТОД ЭХЭЛЛЭЭ.
Азийн оюутны сагсан бөмбөгийн АШТ өчигдөр Улаанбаатар хотод эхэллээ.Тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Тайвань, ХонгКонг, Макао, Казахстан гэсэн долоон орны баг өрсөлдөж байна. Манай оюутны шигшээ багийн хувьд В хэсэгт Тайвань, ХонгКонг, Макао Казахстаны багтай учраа таарсан юм.
Монголын баг эхний тоглолтоо Казахстаны багтай хийлээ. Манай шигшээгийн хувьд хэдхэн хоногийн өмнө "Чингис хаан кап" олон улсын тэмцээнд БНАСАУ-ын хүчирхэг багийг буулган авч, хүрэл медаль хүртэн бэлтгэл сайтай байгаагаа харуулсан юм. Тоглолтын эхнээс Монголын оюутны шигшээ бүтэн талбайн хамгаалалтаар өрсөлдөгчөө 137:32 харьцаагаар хожиж чадсан юм.
Тайвань-Макао
Тайванийн оюутны шигшээгийн хувьд хоёр жилийн өмнө тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билээ. Тайванийн оюутны шигшээ багийн дасгалжуулагчаар NBA-д ажиллаж байсан Чарльс Паркер удирдаж байгаа нь олон хүнийг анхаарлыг татаж байна. Хоёр багийн тоглолт тун тэнцүүхэн эхэлсэн боловч удалгүй Тайванийн залуус хамгаалалтаа сайн хийж, эргээд довтолгоогоо өөрийн талд оруулж 95:63 оноогоор хожсон юм.
Хонг Конг-БНСУ
А хэсэгт учраа таарсан Хонг Конг БНСУ-ын тоглолт боллоо. Хонг Конгийн оюутны шигшээгийн хувьд өнгөрсөн жил Хятадын хот хоорондын АШТ-д амжилттай оролцсон хүчирхэг баг. Харин БНСУ-ын баг бол “DANKOOK” их сургуулийн шигшээ юм. Тэд өнгөрсөн жил БНСУ-ын оюутны спортын их наадамд амжилттай оролцон хүрэл медаль хүртсэн баг юм. Тоглолтын эхнээс Хонг Конгийн баг илүүрхэн тоглож өрсөлдөгчөө 109:71 оноогоор буулган авч эхний хожлоо авсан.