АЗИЙН ОЮУТНЫ АВАРГЫН ЭРЭГТЭЙ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ СУГАЛАА БОЛНО



Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 495 дугаар тогтоол, Эрүүл, мэнд, спортын сайдын 2016 оны А/286 тушаалын дагуу Улаанбаатар хотноо 2016 оны 09 дүгээр сарын 18-25 нд Азийн Оюутны Аварга Шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээнийг зохион явуулах шийдвэр гарчээ. Үүний дагуу тэмцээний Зохион байгуулах хороо байгуулан Монголын оюутны спортын холбооноос удирдан бэлтгэл ажлаа ханган, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

Ази тивийн оюутны спортын холбооны 2016 оны тэмцээний хуваарийн дагуу явагдах энэхүү Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн зургаадугаар тэмцээнд БНСУ, БНХАУ, Макао, Монгол, Казахстан, Тайвань, Хонгконгийн 7 орны баг тамирчид орж өрсөлдөх юм.

Тэмцээнийг Азийн оюутны спртын холбоо, БСШУСЯам, МОСХолбоо, МСБХолбоо, МҮСБХолбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.Энэ тэмцээнд багууд 2 хэсэгт хуваагдаж тойргоор тоглоно. “А” хэсэгт 4 баг “В” хэсэгт 3 баг орно. Тэмцээний сугалаа 2016 оны 9 сарын 14-нд Спортын төв ордонд 4 давхарт 12.00 цагаас болно.Сугалаа зохион байгуулахад ЗБХорооны гишүүд, МОСХолбоо, МҮСБХолбоо, сагсан бөмбөгийн тамирчид, дасгалжуулагч нар, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцоно.

Тэмцээний "А"-хэсгийг талбайн эзэн Монголын баг толгойлох бол "В" хэсгийг өнгөрсөн тэмцээний аварга БНХАУ-ын баг тус тус толгойлоно. Хэсэгтээ тойргоор тоглон хэсэг бүрээс эхний 2 байранд орсон баг цаашид медалийн төлөө хасагдах журмаар тэмцээн явагдана. Тэмцээнд 17-25 насны оюутан тамирчид оролцох юм.

Тэмцээнийг БНСУ-ын иргэн, АОСХ-ны хянан шалгагч, доктор Ха Вун Ен удирдан явуулах ба Азийн сагсан бөмбөгийн холбооны техникийн төлөөлөгчөөр Макаогийн иргэн, олон улсын шүүгч Лэй Си Мэн, АОСХ-ны мандатын комиссын төлөөлөгчөөр БНХАУ-ын иргэн Ван Ли нар ирж ажиллахаар болжээ. Тэмцээний өмнө ОУСБХолбооны олон улсын сургалтыг тэмцээнд ирж буй ФИБА-гийн шүүгч нар болон хатагтай Лэй Си Мэн нар 2016 оны 9 сарын 17-18-нд удирдан явуулж, сертификат олгоно.

Тэмцээний удирдчилсан тоглолтууд 9 сарын 19-21-нд Хандгайт дах МҮСБ-ын ордонд, хагас болон шигшээ тоглолтууд 9 сарын 23-24-нд Буянт-Ухаа спортын ордонд тус тус явагдана.Тэмцээнд оролцох Монгол улсын багийг Монгол улсын гавьяат багш Д.Гоошоохүү удирдан, спортын мастер С. Тулга ахлах дасгалжуулагчтай Л.Эрдэнэпүрэв, А.Алтан-очир, Д.Лхагваа дасгалжуулагчтай 14 тамирчин оролцохоор бэлтгэлээ Хандгайт дах МҮСБ-ын ордонд хангаж байна.

Манай улсын эрэгтэй сагсан бөмбөгийн оюутны шигшээ багийн тамирчид 2013 онд ОХУ-ын Казань хотноо болсон Дэлхийн Оюутны спортын зуны Универсиад их наадамд анх удаагаа оролцон шилдэг 24 багаас Япон, Филиппины багийг хожиж, шөвгийн 16 байрт шалгарсан бол 2015 онд БНСУ-ын Гванжу хотноо болсон дэлхийн оюутны Универсиад 28 дугаар наадамд шилдэг 24 багаас Швейцарь, Чили, Мозамбик улсын 3-н багуудыг хожиж 17 дугаар байрт тус тус орж сайхан амжилт үзүүлж байсан юм.

Монголын оюутны эрэгтэй шигшээ баг Азийн оюутны аваргын тэмцээнд 2006 оноос эхлэн Хятадын Тайваньд тасралтгүй оролцон 2010,2012 оны тэмцээнүүдээс хүрэл медаль хүртэн амжилттай оролцож байсан юм. Мөн Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 тэмцээнд 2015 онд БНХАУ-ын Мүгдэн хотноо оролцон мөнгөн медаль хүртэж байсан Ази тивийн шилдэг багуудын нэг Монгол улсын баг юм.

Улаанбаатар хотноо анх удаагаа болох энэхүү тэмцээний эрхийг 2015 оны 5 дугаар сарын 22-24-нд Улаанбаатар хотноо хуралдсан Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны хурлын үеэр Тайвань, Монгол улсууд өрсөлдөн манай оронд зохион байгуулахаар шийдвэрлэж байсан билээ.

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:

9 САРЫН 19-НД: ХАНДГАЙТЫН МҮСБ ОРДОН

13.00 цагаас Нэгдүгээр тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/
15.00 цагаас Хоёрдугаар тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/
17.00 цагаас Нээлтийн ёслол
18.00 цагаас Гуравдугаар тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/

9 САРЫН 20-НД: ХАНДГАЙТЫН МҮСБ ОРДОН
14.00 цагаас Дөрөвдүгээр тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/
16.00 цагаас Тавдугаар тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/
18.00 цагаас Зургаадугаар тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/

9 САРЫН 21-НД: ХАНДГАЙТЫН МҮСБ ОРДОН
14.00 цагаас Долоодугаар тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/
16.00 цагаас Наймдугаар тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/
18.00 цагаас Есдүгээр тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/

9 САРЫН 22-НД: АМРАЛТЫН ӨДӨР

9 САРЫН 23-НД: БУЯНТ-УХАА СПОРТЫН ОРДОН
14.00 цагаас А4-В3
16.00 цагаас А1-В2 ХАГАС ШИГШЭЭ
18.00 цагаас А2-В1 ХАГАС ШИГШЭЭ

9 САРЫН 24-НД: БУЯНТ-УХАА СПОРТЫН ОРДОН

13.00 цагаас 5 ДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ
15.00 цагаас ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ
17.00 цагаас АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ШИГШЭЭ ТОГЛОЛТ
19.00 цагаас ХААЛТЫН АЖИЛЛАГАА, МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО