​АЗИЙН ОЮУТНЫ АВАРГЫН ЭМЭГТЭЙ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ ГАРЛАА


Ази тивийн оюутны спортын холбооны 2016 оны тэмцээний хуваарийн дагуу Хятадын Тайваньд Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээн 9 сарын 6-11-нд явагдаж эхлэв. Тэмцээнд БНСУ, БНХАУ, Макао, Монгол, Тайланд, Тайвань, Хонгконгийн 7 орны баг тамирчид өрсөлдөж байна.
Энэ тэмцээнд багууд 2 хэсэгт хуваагдаж тойргоор тоглоно. “А” хэсэгт Монгол, Тайвань, БНХАУ, Хонгконгийн багууд орж “В” хэсэгт Макао, Тайланд, БНСУ-ын баг сугалаа таарчээ. Хэсгээс эхний 2 баг гарч медалийн төлөө тоглоно.
Тэмцээнд Монгол улсаас спортын мастер Б.Болормаа ахлагчтай, Б.Баярмагнай дасгалжуулагчтай 12 тамирчин, нэг шүүгчийн бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Манай улсын сагсан бөмбөгийн оюутны эмэгтэй шигшээ багийн тамирчид 2013 онд ОХУ-ын Казань хотноо болсон Дэлхийн Оюутны спортын зуны Универсиад их наадамд оролцож байсан ба 2015 онд БНХАУ-ын Мүгдэн хотноо болсон Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 тамцээнд оролцон шагналт 4 дүгээр байрт орж байсан юм.
ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:

9 САРЫН 6-НД:
13.30 цагаас Макао-Тайланд
15.30 цагаас БНХАУ- Хонгконг
18.30 цагаас Монгол- Тайвань

9 САРЫН 7-НД:
13.30 цагаас Тайланд –БНСУ
15.30 цагаас Монгол- БНХАУ
17.30 цагаас Хонгконг-Тайвань

9 САРЫН 8-НД:
13.30 цагаас БНСУ -Макао
15.30 цагаас Хонгконг-Монгол
17.30 цагаас Тайвань -БНХАУ

9 САРЫН 9-НД: АМРАЛТЫН ӨДӨР

9 САРЫН 10-НД:
13.30 цагаас А4-В3
15.30 цагаас А1-В2
17.30 цагаас А2-В1

9 САРЫН 11-НД:
13.30 цагаас 5 ДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ
15.30 цагаас ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ХАГАС ШИГШЭЭ ТОГЛОЛТ
17.30 цагаас АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ШИГШЭЭ ТОГЛОЛТ
19.30 цагаас ХААЛТЫН АЖИЛЛАГАА, МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО