​АЗИЙН ОЮУТНЫ АВАРГЫН ТЭМЦЭЭНИЙ СУГАЛАА БОЛЛОО



Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 495 дугаар тогтоол, Эрүүл, мэнд, спортын сайдын 2016 оны А/286 тушаалын дагуу Улаанбаатар хотноо 2016 оны 09 дүгээр сарын 18-25 нд Азийн Оюутны Аварга Шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээнийг Азийн оюутны спортын холбоо, БСШУСЯам, Зохион байгуулах хороо, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо (МҮСБХ), Монголын сагсан бөмбөгийн холбооноос эрхлэн зохион байгуулна.

Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн зургаадугаар тэмцээнд БНСУ, БНХАУ, Макао, Монгол, Казахстан, Тайвань, Хонгконгийн 7 орны баг тамирчид орж өрсөлдөх юм. Энэ тэмцээний багийн сугалааг Спортын төв ордонд 9 сарын 14-нд 13:00 цагаас зохион байгууллаа. Багийн сугалааг зохион байгуулахад АОСХ-г төлөөлж АОСХ-ны ГХ-ны гишүүн Д.Жаргалсайхан, ЗБХорооны гишүүд, МОСХ-г төлөөлөн Гүйцэтгэх захирал Б.Баатар, МҮСБХ-ноос Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга, гадаадын орнуудыг төлөөлөн Казахстан улсын ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга Жусуп Орюнбай, Тайпей хотын Улаанбаатар хот дах төлөөлөгчдийн газрын 3 дугаар нарийн бичгийг дарга Хао Юун Чун, сагсан бөмбөгийн дасгалжуулагч, шүүгч нар болон төвийн 10 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, төлөөлөгчид оролцов. Мөн сугалааг Азийн сагсан бөмбөгийн холбооны техникийн төлөөлөгч, Макаогийн иргэн, олон улсын шүүгч Лэй Си Мэнд болон тэмцээнд оролцогч орны ОСХ-ны удирдлагуудад шууд мэдээлэл хүргэн ажилласан байна.

Тэмцээнд оролцох багууд 2 хэсэгт хуваагдаж тойргоор тоглохоор болсон. Тэмцээний журмын дагуу "А"-хэсгийг 2014 оны тэмцээний аварга БНХАУ-ын баг тэргүүлж, "В" хэсгийг өнгөрсөн тэмцээний мөнгөн медальт Хятадын Тайваны багуудтус тус бүр толгойлсон юм. Сугалаа ёсоор “А” хэсэгт 3 баг БНХАУ, Хонгконг, БНСУ “В” хэсэгт 4 баг Хятадын Тайвань, Казахстан, Монгол, Макаогийн багууд багтаж орсон. Тэмцээний журам нь багууд хэсэгтээ тойргоор тоглон хэсэгтус бүрээс эхний 2 байранд шалгарсан багууд нөгөө хсэгийн багуудтай зөрж тоглон цаашид медалийн төлөө хасагдах журмаар тэмцээн явагдана.

Тэмцээний удирдчилсан тоглолтууд 9 сарын 19-21-нд Хандгайт дах МҮСБ-ын ордонд, 9 сарын 22-нд баг тамирчдын амралтын өдөр болно. Хагас болон шигшээ тоглолтууд 9 сарын 23-24-нд Буянт-Ухаа спортын ордонд тус тус явагдана.

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:

9 САРЫН 19-НД (Даваа гариг): ХАНДГАЙТЫН МҮСБ ОРДОН

13.00 цагаас Хонгконг-БНСУ /Хэсгийн урьдчилсан тоглолт/
15.00 цагаас Хятадын Тайвань-Макао /Хэсгийн урьдчилсан тоглолт/
17.00 цагаас Нээлтийн ёслол
18.00 цагаас Монгол-Казакстан /Хэсгийн урьдчилсан тоглолт/

9 САРЫН 20-НД (Мягмар гариг): ХАНДГАЙТЫН МҮСБ ОРДОН
14.00 цагаас БНХАУ-БНСУ /Хэсгийн урьдчилсан тоглолт/
16.00 цагаас Макао-Казакстан /Хэсгийн урьдчилсан тоглолт/
18.00 цагаас Хятадын Тайвань-Монгол /Хэсгийн урьдчилсан тоглолт/

9 САРЫН 21-НД (Лхагва гариг): ХАНДГАЙТЫН МҮСБ ОРДОН
14.00 цагаас Хонгконг-БНХАУ /Хэсгийн урьдчилсан тоглолт/
16.00 цагаас Хятадын Тайвань-Казакстан /Хэсгийн урьдчилсан тоглолт/
18.00 цагаас Монгол-Макао /Хэсгийн урьдчилсан тоглолт/

9 САРЫН 22-НД (Пүрэв гариг): АМРАЛТЫН ӨДӨР

9 САРЫН 23-НД (Баасан гариг): БУЯНТ-УХАА СПОРТЫН ОРДОН
14.00 цагаас А4-В3
16.00 цагаас А1-В2 ХАГАС ШИГШЭЭ
18.00 цагаас А2-В1 ХАГАС ШИГШЭЭ

9 САРЫН 24-НД (Бямба гариг): БУЯНТ-УХАА СПОРТЫН ОРДОН

13.00 цагаас 5 ДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ
15.00 цагаас ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ
17.00 цагаас АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ШИГШЭЭ ТОГЛОЛТ
19.00 цагаас ХААЛТЫН АЖИЛЛАГАА, МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО