Азийн оюутны аварга шалгаруулах “3х3” Сагсан бөмбөгийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ



БНХАУ-н Шиняньг хотод болсон сагсан бөмбөгийн "3 эсрэг 3" оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай эрэгтэйчүүдийн I баг мөнгөн медаль хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн II, эмэгтэйчүүдийн I баг шагналт IV байрт шалгарлаа. Эрэгтэйчүүдийн I баг аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын багтай тоглож 17:13 харьцаагаар хожигдол хүлээсэн юм. Мөн эрэгтэй II баг хүрэл медалийн төлөө Ираны багтай тоглон үндсэн цагт 14:14 оноогоор тэнцэн, нэмэлт цагт 17:15 гэсэн онооны харьцаатай хожигдон Ази тивийн аваргын IV байрт орлоо. Эмэгтэйчүүдийн I баг мөн хүрэл медалийн төлөө Тайландын багтай тоглож 16:14 харьцаатай хожигджээ. Мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа оюутан тамирчдын дунд явагдсан слэйм данкын тэмцээнд О.Хүдэрбат оролцон бусдыгаа тэргүүлэн алтан медаль хүртсэн бол эмэгтэячүүдийн холын зайн шидэлтийн тэмцээнд Э.Чимиддолгор мөнгөн медаль тус тус хүртэж "3 эсрэг 3" оюутны Ази тивийн аварга шалгаруулах анхдугаар амжилт дүүрэн оролцоод ирлээ. Баг тамирчид болон дасгалжуулагч нартаа цаашдын тэмцээнд нь амжилт хүсье.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО