Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний, шигшээ тоглолтонд монголын 3 баг шалгарлаа.



Азийн Оюутны аварга шалгаруулах 3х3 анхдугаар тэмцээн БНХАУ-ын Шеньянь хотод зохион байгуулагдаж байгаа билээ. Тэгвэл тэмцээний хэсгийн тоглолтууд 2 өдрийн турш үргэлжилж шигшээ тоглолтонд тоглох багуудын нэрс тодорлоо.

А хэсгээс Монгол улсын 1-р баг БНХАУ, Хонконг, Филиппиний багуудыг дарааллан хожиж нэг ч хожигдолгүй хэсгээсээ 1-р байраа шалгарч шигшээ тоглолтонд шалгарсан бол энэ хэсгээс 2-р байраар БНХАУ-ын 1-р баг шалгарлаа.

Б хэсэгт Иран, Монголын 2-р баг, БНХАУ-ын 2-р багуудын хожлын харьцаа тэнцэж оноо тоолоход Монгол улсын 2-р баг 1-р байраар шалгарч, Ираны баг 2-р байраар тус тус шалгарч БНХАУ-ын баг мултарлаа.

Ингэснээр шигшээ тоглолтонд Монгол улсын 1-р баг Ирантай, Монгол улсын 2-р баг БНХАУ-ын багтай тус тус таарч тоглох болсон сайхан мэдээ ирлээ. Манай эмэгтэй 1-р баг эхний тойргийн тоглолтоос 4 хожилтойгоор 4-р байраар шалгарч медалийн төлөө тоглох эрхтэй боллоо. Монголын эмэгтэй 1-р баг шигшээ баг БНХАУ-ын багтай тоглоно.

Маргааш Азийн аварга шалгаруулах тэмцээн завсарлан баг тамирчид амарч, Пүрэв гарагт шигшээ тоглолтууд явагдана.

Монгол улсынхаа нэрийг Ази тив даяар цуурайтуулж буй Талын хөх чоно Монголын сагсан бөмбөгчид, багш, дасгалуулагч нартаа халуун баяр хүргэж, Азийн аваргын алтан медалийг эх орондоо авч ирэхийн өндөр ерөөлийг дэвшүүлье!!

Монголын багийн бүрэлдэхүүнд

Монголын 1-р багийн бүрэлдэхүүнд:

Дасгалжуулагч: С.Тулга
А.Гансүх
Г.Чинбат
Б.Батзолбоо
Э.Дөлгөөн

Монголын 2-р багийн бүрэлдэхүүнд:
Дасгалжуулагч Ю.Бүрэнтэгш

Ч.Энхтайван
С.Хаш-Эрдэнэ
О.Хүдэрбат
Тэнгис

Монголын эмэгтэй 1-р багийн бүрэлдэхүүнд:
Дасгалжуулагч МУГД Ц.Цэвэрбал

Э.Чимидолгор
Б.Болор-Эрдэнэ
М.Цэрэнлхам
Өнөрмаа

Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг Монгол улсын шүүгч А.Даваадорж удирдан явуулж байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО