Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын баг оролцож байна.
Монголын оюутны баг Ази тивийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн 3 дахь удаагийн тэмцээн дээр Каула Лумпур хотноо нийтдээ 2 тоглолт хийлээ. Тэмцээний салхийг Монголын баг хагалж эхний тоглолтоо хийсэн ба БНХАУ-ын 2 дугаар багт 17:13 хожигдон, харин Малайзын 2 дугаар багийг нутаг дээр нь 19:18 харьцаагаар хожлоо. Маргаашнаас Индонези, Филиппин, Ираны багуудтай тоглоно. Та бүхэн доорхи линкээр орж тэмцээний мэдээллийг хүлээн авч болно. Мөн Монголын оюутны спортын холбооны вэб сайтаас хүлээн авна уу.
http://www.3x3planet.com/en/event/details/TMZ17CTBUXVLNZZZ