Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээн амжилттай өндөрлөлөө.


Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээн 9 сарын 24-ний өдөр Монгол, Хятадын Тайваний багуудын алтан медалийн төлөөх тоглолт Монголын баг тамирчдын ялалтаар өндөрлөн хаалтын ёслолын ажиллагаа Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд ёслол төгөлдөр боллоо. Хаалтын ёслолын ажиллагаанд АОСХ, МОСХ, МСБХ, МҮСБХ-ны зочид төлөөлөгчид оролцлоо.

Азийн оюутны аюарга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээний тэмцээний аварга Монгол улсын оюутны шигшээ багт тэмцээний ЗБХ-ны дарга, МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ, АОСХ-ны Техникийн хорооны гишүүн, Макаогийн их сургуулийн профессор Лей Си Ман нар алтан медалийг гардуулсан бөгөөд Хятадын Тайваний багт мөнгөн медалийг АОСХ-ны гишүүн Ха Вүн Юнг гардуулан хүрэл медаль хүртсэн БНХАУ-ын оюутны шигшээ багт АОСХ-ны гишүүн, МОСХ-ны ЕНБД Д.Жаргалсайхан гардуулан өгсөн байна.

Тэмцээний Шилдэг төвийн тоглогчоор БНХАУ-ын тамирчин Зинг Яи, Шилдэг довтлогч-хамгаалагчаар Хонг Конгийн тамирчин Цай Чоу Кван, Шилдэг довтлогчоор Хятадын Тайваний тамирчин Хуан Цан-Чун,Шилдэг холбон тоглогчоор Хятадын Тайваний тамирчин Лий Кай Яан, Шилдэг довтлогчоор Монголын тамирчин А.Тэмүүжин, хамгийн нэр хүндтэй тоглогчоор Монгол улсын оюутны шигшээ багийн тоглогч Э.Дөлгөөн нэр шалгаран тусгай шагнал хүртлээ.

Тэмцээний үйл ажиллагаанд АОСХ-г төлөөлөн ноён Ха Вүүн нийт баг тамирчиддаа баяр хүргэж их, дээд сургуулийн оюутан залуучууд нэг дор цуглан, бие биенээсээ суралцаж байгаад энэхүү тэмцээний утга учир оршиж байгааг тэмдэглэн хэлсэн байна.

Тэмцээнийг хааж УИХ-ын гишүүн, тэмцээний ЗБХ-ны дарга С.Эрдэнэ энэхүү гайхалтай үйл ажиллагаанд оролцсон бүх баг тамирчиддаа чин сэтгэлээсээ талархахын ялдамд медаль хүртсэн багуудад баяр хүргэн, тэмцээнийг зохион байгуулсан ЗБХ-ны гишүүд, гүйцэтгэх хорооны гишүүд, сайн дурын ажилтнууддаа баярласнаа илэрхийлан тэмцээнийг хаасныг мэдэгдэн АОСХ-ны сүлд дуулал эгшиглэж, АОСХ-ны тугийг буулгасанаар тэмцээн албан ёсоор өндөрлөсөн байна.

Азийн оюутны аюарга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээний багуулын дүн

Байр

Баг

Аварга

Монгол

2-р байр

Хятадын Тайвань

3-р байр

БНХАУ

4-р байр

Хонг Конг, БНХАУ

5-р байр

Макао, БНХАУ

6-р байр

БНСУ

7-р байр

Казакстан

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО