Азийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнээс Хүрэл медаль хүртлээ



БНХАУ-ын Бээжин хотноо 2015 оны 10 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд Азийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн зохион байгуудагдан аваргууд тодорлоо. Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн МУИС-ийн баг тамирчид амжилттай оролцон багийн дүнгээр 3 дугаар байр эзлэн ХҮРЭЛ медаль, цомын эзэд болж "Шилдэг баг"-аар шалгарч тусгай шагналыг хүртлээ.

Тэмцээний хувийн дүнгээр эмэгтэйчүүдээс 1 дүгээр байрыг Ni ShiQun (БНХАУ) 8,5 оноогоор тэргүүлж 2 дугаар байрт Qiu MengJie (БНХАУ) 7,0 оноо, 3 дугаар байрыг Nie Xin (БНХАУ) 7,0 оноогоор тус тус эзэлсэн байна. Манай эмэгтэй тамирчдаас Б.Ану 5 дугаар байрт 6,0 оноогоор, Э. Хулан 10 дугаар байрт 4,5 оноо авч амжилттай оролцлоо. Эрэгтэйчүүдээс 1 дүгээр байрыг Susanto Megaranto (Индонез) 8,0 оноогоор тэргүүлсэн бол 2 дугаар байрт Ma Qun (БНХАУ) 7,0 оноогоор, 3 дугаар байрыг Yu RuiYuan (БНХАУ) 6,5 оноогоор тус тус эзлэн алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Манай эрэгтэй тамирчдаас Б. Галмандах 8 дугаар байрт 5,5, Б. Ариунбүүвэй 10 дугаар байрт 5,5, Р. Амгаланбаатар 13 дугаар байрт 4,5, Б. Ариунболд 14 байрт 4,5, Л.Соронзонболд 16 дугаар байрт 4,5 оноогоор тус тус шалгарсан байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО