​Азийн оюутны аварга шалгаруулах шатрын анхдугаар тэмцээнд Монгол улсын оюутны шигшээ баг тамирчид оролцоно.


Азийн оюутны аварга шалгаруулах шатрын анхдугаар тэмцээнд Монгол улсын оюутны шигшээ баг тамирчид оролцохоор Бээжин хотыг зорилоо. Тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо 2015 оны 10 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба Монгол улсаа төлөөлөн МУИС-ийн оюутан Б.Ариунбүүвэй (Спортын мастер), Б.Галмандах (Дэлхийн шатрын холбооны мастер), Б.Ану (ОУ-ын шатрын холбооны мастер), Р.Амгаланбаатар (Спортын мастер), ИЗИС-ийн оюутан Б.Ариунболд, ШУТИС-ийн оюутан Л.Соронзонболд, МУБИС-ийн оюутан Э.Хулан дасгалжуулагчаар Монгол улсын гавьяат дасгалжуулагч, ОУ-ын мастер, МШХ-ны дэд ерөнхийлөгч П.Жигжидсүрэн ажиллаж байна.

Манай баг тамирчид өмнө нь Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон 4 дүгээр байр эзэлж байсан түүхтэй бөгөөд энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хувийн амжилтаа ахиулан багаараа медальт байранд шалгарах зорилго тавьсан байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО