АЗИЙН ОЮУТНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОНЛАЙН ШАТРЫН ТЭМЦЭЭНЭЭС АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


Азийн оюутны спортын холбоо, Иран улсын оюутны спортын холбоо, Азийн шатрын холбоо хамтран 2020 оны 12-р сарын 14-29-ний өдрүүдэд www.chess.com цахим сайт дээр Оюутны Ази тивийн аварга шалгаруулах онлайн амжилттай зохион байгууллаа. 

Ази тивийн 11 орны 37 оюутан шатарчид оролцсон тус тэмцээний эмэгтэй ангилалд хувийн дүнгээр Мон-Алтиус ДС-ийн оюутан, ДШХМ Э.Хулан рапид төрлөөр өрсөлдсөн Швейцарь сиcтемийн 9-н өргийн тоглолтоос 7,5 оноотой тэргүүлж, Индонез улсын тамирчин, ОУМ Нур Абида Шанти, МУИС-ийн оюутан, ДШХДМ Т.Номиндалай нар тус тус 7 оноотой удаалж манай тамирчны хувьд хоорондын тоглолт хожигдсон үзүүлэлтээр 3-р байр эзлэв. Ийнхүү улс бүрийн хамгийн сайн тоглосон 3 оюутан шатарчны нийлбэр дүнгээр эмэгтэй багийн төрөлд ДШХМ Б.Ану ахлагчтай эмэгтэй баг түрүүлж, Индонез болон Иран улсын оюутан баг, тамирчид удаалсан билээ. 

Харин 2020 оны 12-р сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжилсэн Ази тивийн 13 орны 48 оюутан шатарчид оролцсон тус тэмцээний эрэгтэй ангилалд хувийн дүнгээр Мон-Алтиус БТДС-ийн оюутан, ДШХМ Э.Энхнар рапид төрлөөр өрсөлдсөн Швейцарь системийн 9-н өргийн тоглолтоос 6,5 оноотой 3-р байр эзэлж, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДШХМ С.Ган-Од ахлагчтай эрэгтэй баг, тамирчид багийн дүнгээр 5-р байрт шалгарлаа. 

Тэмцээний дүнг дараах холбоосоор орж харна уу.

Эрэгтэй ---> http://chess-results.com/tnr542945.aspx?lan=1&art=1&rd=9...

Эмэгтэй ---> http://chess-results.com/tnr542942.aspx?lan=1&art=0...

ОЮУТАН ТАМИРЧИДДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!