АЗИЙН ОЮУТНЫ АВАРГА УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОГДОХООР БОЛЛОО



Азийн оюутны спортын холбооны гүйцэтгэх хорооны хурал Улаанбаатар хотноо 2015 оны 05 дугаар сарын 22-25-ний өдрүүдэд боллоо. Хурлын үеэр 2016 онд болох Азийн оюутны аварга шалагруулах тэмцээн зохион байгуулах эрх олгох санал хураалт боллоо. Манай улс 2016 онд болох Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээний эрх авахаар Хятадын Тайваньтай өрсөлдөж, санал өгөх албан ёсны 9 гишүүн санал өгөхөд 6 гишүүнийг саналыг авч, эх орондоо зохион байгуулах эрхийг авч чадлаа. Энэхүү хурлын дараа Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн ХАНХЯ-ны сайд С.Эрдэнэ хурлын төлөөлөгчдийг Хандгайт дахь Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ спорт цогцолборт хүлээн авч уулзаж талархал илэрхийлж хүндэт зочидтой хүндэтгэлийн зоог барилаа. Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээн Монгол улсын улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 10 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм. Тэмцээний урьдчилсан тоглолтууд хандгайт дахь “Олимп” спорт цогцолбор, Буянт –ухаа спорт ордонд болж шигшээ тоглолт Буян-Ухаа спортын ордонд явагдахаар төлөвлөгдөжбайна. Тэмцээний эрхийг олж авахад ЭМСЯам дэмжиж илтгэл, мэдээлэл үзүүллээ.

Энэхүү тэмцээнд монголын оюутан сагсан бөмбөгчид 2006, 2008, онуудад амжилттай оролцож байсан бол 2010, 2012 онуудад хүрэл медаль авч 2014 онд 5 дугаар байранд шалгарч байсан юм. Харин 2016 онд өөрийн эх орондоо зохион байгуулагдсанаар бэлтгэл сургуулилтаа сайн хангаж өмнөх амжилтаа ахиулж аваргын алтан медалын төлөө өрсөлдөх бүрэн боломжтой гэж үзэж байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО