Азийн оюутны аваргаас эмэгтэй волейболчид мөнгөн медаль хүртлээ


Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын оюутны спортын холбоо, Монголын волейболын холбоо, Биеийн тамир, спортын газар хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын II тэмцээний медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт боллоо.

Алтан медалийн төлөөх тоглолт Монгол ба Тайландын баг тамирчдын хооронд боллоо. Тоглолт 3-1 (25/21; 30/32; 25/14; 25/15) харьцаатай Тайландын багийн ялалтаар өндөрлөлөө. Ийнхүү Тайландын баг алтан медалийн болзол хангасан бол манай баг тамирчид мөнгөн медалийн эзэд боллоо. Тайландын тамирчид Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын тэмцээнд ийнхүү хоёр дахь удаагаа алтан медалийн эзэд болж, хошой аварга боллоо. Харин хүрэл медалийн эздээр Хонконгийн тамирчид  тодров.

Дашрамд сонирхуулахад, 2009 онд Тайландад болсон Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын анхдугаар тэмцээнд манай баг тамирчид хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ удаад тэд амжилтаа ахиулан мөнгөн медалийн эзэд боллоо.

Азийн оюутны аварга шалгаруулах волейболын эмэг­тэйчүүдийн хоёрдугаар тэмцээний тэгш тоглогчоор Тийсука Танапорн, хаагчаар Сутадта Чуэвулим, холбон тог­логчоор Промла Сораяа (бүгд Тайланд), чөлөөт хамгаалагчаар Ч.Халиун, довт­логчоор Д.Цэндхүү (хоёул Монгол), давуулагчаар Ван Лун (Хонгконг) шалгарсан.

Тэмцээний тойргийн тоглолтын дүн:

IV.10    Киргизстан    Тайланд    0:3 (8:25, 23:25, 10:25)
IV.10    Малайз    Хонгконг    0:3 (17:25, 13:25, 14:25)
IV.11    Tайланд    Mонгол    2:3 (25:14, 19:25, 25:17, 20:25, 10:15)
IV.11    Kиргизстан    Хонгконг    0:3 (17:25, 24:26, 18:25)
IV.12    Kиргизстан    Mонгол    0:3 (20:25, 12:25, 14:25)
IV.12    Tайланд    Mалайз    3:0 (25:13, 25:12, 25:10)
IV.13    Хонгконг    Tайланд    0:3 (14:25, 22:25, 10:25)
IV.13    Mонгол    Mалайз    3:0 (25:12, 25:19, 25:12)
IV.14    Kиргизстан    Малайз    3:0 (26:24, 25:21, 25:22)
IV.14    Mонгол    Хонгконг    3:0 (25:15, 25:21, 25:18)

Хүрэл медалийн төлөө:
IV.15    Kиргизстан    Хонгконг    0:3 (16:25, 13:25, 18:25)

Шигшээ тоглолт:
IV.15    Mонгол    Tайланд    1:3 (21:25, 32:30, 14:25, 15:25)

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО