ЧЭНДҮГИЙН 2021 ОНЫ УНИВЕРСИАД НААДАМД ОРОЛЦОХООР БЭЛТГЭЖ БАЙГАА БАГ ТАМИРЧДЫН АНХААРАЛД ОУОСХ-НЫ МЭДЭЭЛЭЛ


Цахимаар 2021 оны гуравдугаар сарын 5-нд болсон ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал болон Чендү 2021 Дэлхийн оюутны спортын наадмын Зохион байгуулах хорооноос танилцуулсан мэдээллийг үндэслэн, дараах арга хэмжээ, алхмуудыг хийхээр болов.

Үүнд:

-Гуравдугаар сарын 20-ны дотор ЗБХ нь БНХАУ-ын Засгийн газар болон холбогдох байгууллагуудын баталсан Ковид-19-н шинэчилсэн бодлогыг дэлгэрэнгүй танилцуулна.

-Гуравдугаар сарын 25-ны дотор ОУОСХ нь ЗБХ-ны шийдвэрийг судалж, мэдээллийг Үндэсний оюутны спортын холбоодуудтай (ҮОСХ) дахин хуваалцаж, Чэндү 2021 наадмын зохион байгуулалтын талаар эцэслэн ярилцан, шийдвэрийн төсөл гаргана.

-Гуравдугаар сарын 31-ны дотор ОУОСХ-ны шийдвэрийг БНХАУ-ын Засгийн газарт танилцуулж, шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн эсвэл татгалзсан тухайгаа мэдэгдэнэ. БНХАУ-д Ковид-19-ийн чиглэлээр одоо хэрэгжүүлж байгаа бодлого, наадамд оролцогчдын дунд явуулсан судалгааг үндэслэн, 90-н ҮОСХ-дын хариултаас 77 нь наадмыг 2022 он хүртэл хойшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Дээрх баталгаажуулалтын шинэ хугацаа болон Чендү 2021 наадам хойшлогдож болзошгүй байдал нь танай улсын багт нэмэлт асуудал үүсгэж, бэлтгэл ажлыг алдагдуулж байгааг бид ойлгож байна. Гэсэн хэдий ч энэхүү нөхцөл байдлыг харгалзан бид оюутан тамирчид, ҮОСХ болон ОУОСХ-ны албаны хүмүүс, техникийн төлөөлөгчид болон ЗБХ-ны түншүүдийн ашиг сонирхлыг харгалзан эцсийн шийдвэр гаргана. Олон Улсын оюутны спортын холбоо.

2021 оны гуравдугаар сарын 10, Лозаннь хот, Швейцарь