Оюутны универсиад
Монголын оюутны спортын "Универсиад" наадам нь 2 жил тутамд нэг удаа сондгой тоотой жилд МОСХ-ноос эрхлэн холбогдох байгууллагуудтай хамтран зохион явуулдаг. Наадамд өвлийн төрлөөр тэшүүр, цана, тэшүүр, зуны спортын төрлүүдээр аэробек, байт харваа, бокс, буудлага, волейбол, гандбол, жүдо, заалны хөлбөмбөг, футзал, модон бөмбөг, нийтийн гүйлт, сагсан бөмбөг, спортын бүжиг, таэквондо, үндэсний бөх, хөл бөмбөг,хөнгөн атлетик, чөлөөт бөх,шатар, ширээний теннис,олс таталт, спорт аялалын спортын төрлүүд хөтөлбөрт багтдаг.