ОЮУТНЫ СПОРТЫН VI НААДМЫН ШАТРЫН ТӨРӨЛД МЕДАЛИЙН ЭЗЭД ТОДРОВ


Шатрын тэмцээн Зууны шатар клубт 3 өдөр үргэлжлэн явагдаж аваргуудаа тодрууллаа.

Эрэгтэй төрөлд Алтан медалийг ШУТИС-С.Ган-Эрдэнэ-Олон улсын мастер 8 хожил, Мөнгөн медалийг ШУТИС-А.Эрхэмбаяр-Дэд мастер 7 хожил, Хүрэл медалийг АШУҮИС-Г.Ганзориг-Олон улсын мастер-7 хожил

Эмэгтэй төрөлд Алтан медалийг МУИС-Б.Мөнгөнзул ОУШХ-ын дэд мастер-7 хожил, Мөнгөн медалийг ШУТИС-Д.Анужин-Дэд мастер-6 хожил, Хүрэл медалийг Б.Нарантуяа СЭЗИС-Дэд мастер-5 хожил

Багийн дүнгээр Алтан медалийг ШУТИС багийн дасгалжуулагч Ч.Навчаа 14.0 оноо, Мөнгөн медалийг МУИС багийн дасгалжуулагч Ц.Ууганжаргал 13.5 оноо, Хүрэл медалийг АШУҮИС багийн дасгалжуулагч Н.Сүхбаатар нар хүртсэн.