МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсын их, дээд сургуулийн удирдлага, багш дасгалжуулагч, Монголын оюутны спортын VI наадамд оролцогч тамирчид, оюутан залуучууд та бүхэндээ Монгол Улсын Засгийн газар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлэн мэндчилье.Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолд Монголын оюутны спортын наадмыг 2020 оноос эхлэн хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулж байхаар заасан билээ.Монголын оюутны спортын VI наадмыг 2024 онд зуны спортын 10 төрлөөр зохион явуулахаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хорооноос тогтоон, холбогдох шийдвэрийг гаргасан.Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт биеийн тамир, спортын чиглэлээр тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, оюутан залуусыг биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр татан оролцуулах, спортоор дамжуулан эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маяг, хүмүүнлэг, бүтээлч чанар, нийгэмд үзүүлэх эерэг хандлагыг төлөвшүүлэхэд энэхүү наадам чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.Энэхүү наадмыг зохион байгуулснаар манай улсын 60 гаруй их, дээд сургуулийн 150 мянга орчим оюутан залуучуудын чөлөөт цагаараа биеийн тамир, спортоор хичээллэх идэвх сонирхлыг нэмэгдүүлж, улмаар спортын ур чадвар, спортын амжилтаа дээшлүүлэх сайхан боломжийг олгож байгаа юм. Түүнчлэн тус наадам нь 2025 онд Герман улсын Рейн мужид зохиогдох Дэлхийн оюутны спортын зуны XXXII Универсиад наадамд оролцох оюутан тамирчдыг эртнээс сонгон шалгаруулж, бэлтгэл сургуулилтыг эрчимжүүлэхэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.Та бүхэнд спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортынҮндэсний хорооны дарга
Б.БАТ-ЭРДЭНЭ