МОНГОЛ УЛСЫН ОЮУТНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ 2023 ОНЫ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО


Монголын Оюутны Спортын холбооноос явуулж байгаа Оюутны 2023 оны УАШТ ширээний теннисний тэмцээн нь “Оч” спорт клубын зааланд амжилттай явагдаж өндөрлөв. Энэ тэмцээнд 15 их, дээд сургуулиас шалгарсан эрэгтэй 32, эмэгтэй 20 нийт 53 шилдэг тамирчид оролцов.Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хосын төрөлд явагдан байгууллагын дүнг гаргалаа. 

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд МУИС-ийн багийн тамирчин, БС-ийн Санхүүгийн 4-р түвшний оюутан, спортын мастер М.Ундрам алтан медаль хүртсэн ба Их Засаг ОУИС-ийн оюутан Г.Сэлэнгэмөрөн мөнгөн медаль, Үндэсний БТДС-ийн оюутан Б.Должинзуу хүрэл медалийн эзэн боллоо.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд ШУТИС-ийн оюутан М.Тэмүүлэн тэргүүн байрт шалгарч, Хүмүүнлэгийн ухааны ИС-ийн оюутан Г.Сэр-Од мөнгөн медаль, ШУТИС-ийн оюутан Г.Өсөхбаяр хүрэл медаль хүртлээ.Харин холимог хосын тэмцээнд СЭЗИС-ийн оюутнууд болох Э.Оргил, Б.Болор-Эрдэнэ нар алтан медалийн эзэн болж, Хүмүүнлэгийн ухааны ИС-ийн оюутан Г.Сэр-Од, Б.Эгшиглэн нар мөнгөн медаль, МУИС-ийн БС-ийн Санхүүгийн 4-р түвшний оюутан спортын мастер М.Ундрам, ХШУИС-ийн комьпютерийн сүлжээний 2-р түвшний оюутан дэд мастер Н.Цэрэндорж нар хүрэл медаль хүртлээ. 

Байгууллагын дүнг медалийн чанараар гарган ШУТИС-ийн баг тамирчид түрүүлэн, МУИС-ийн багийн тамирчид 2-р байрт, СЭЗИС-ийн баг 3-р байрт тус тус шалгарлаа. ЭНЭ ТЭМЦЭЭНИЙ МЕДАЛЬТ ТАМИРЧДЫГ БНХАУ-ЫН ЧЕНДҮ ХОТНОО БОЛОХ ДЭЛХИЙН УНИВЕРСИАД НААДАМД Chengdu 2021 FISU World University Games ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА. 

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО