МОНГОЛ УЛСЫН ОЮУТНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТАЕКВОНДОГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО


Тэмцээн 4 сарын 16-ний өдөр ХААИС-ийн спорт зааланд болж 11 их дээд сургуулийн 80 гаруй оюутан тамирчин, шүүгч, дасгалжуулагч, зохион байгуулагч оролцлоо. Тамирчид эмэгтэй, эрэгтэй тус бүр таван жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос 4 алт медаль хүртэж тэргүүн байрт ҮБТДС, 2 алт хүртэж дэд байрт МУИС, 2 алт хүртэж гуравдугаар байрт МУБИС-ийн баг тамирчид оров. Тэмцээний Шилдэг эмэгтэй тамирчнаар МУБИС-ийн тамирчин Л.Бадам, Шилдэг эрэгтэй тамирчнаар МУИС-ийн тамирчин Г.Энхбаяр, Шилдэг шүүгчээр Монгол Улсын шүүгч Ж.Хуншагай нар шалгарлаа.

Эмэгтэй

-46 кг Алт - Л.Бадам (МУБИС), Мөнгө - Э.Номин-эрдэнэ (ХААИС), Хүрэл – А.Агьбилэг (МУИС), Хүрэл – П.Одончимэг (ИЗОУИС)

-49 кг Алт – А.Азжаргал (ИЗОУИС), Мөнгө – Ж.Энхгэрэл (МУИС), Хүрэл – А.Нинжбадам (ИЗОУИС)

-57 кг Алт – Б.Намуун (МУИС), Мөнгө - Д.Номин-эрдэнэ (ХААИС), Хүрэл – Д.Халиун (ИЗОУИС), Хүрэл – Б.Уранчимэг (ИЗОУИС)

-67 кг Алт – Д.Бямбажаргал (ҮБТДС), Мөнгө - Ичинхорлоо (МУБИС), Хүрэл – Б.Сүрэн (Мон-Алтиус ДС), Хүрэл – Б.Анхбаяр (ИЗОУИС)

+67 кг Алт – Сайнзаяа (МУБИС), Мөнгө – М.Хонгорзул (АШУҮИС), Хүрэл – С.Янжинлхам (МҮИС), Хүрэл – М.Чанцал-цолмон (ИЗОУИС)

Эрэгтэй

-54 кг Алт – М.Өсөхбаяр (ХААИС), Мөнгө – Х.Ялалт (Мон-Алтиус ДС), Хүрэл – Ч.Хүрэлбаатар (ИЗОУИС), Хүрэл – М.Баяржавхлан (ХААИС)

-58 кг Алт – С.Ган-эрдэнэ (ҮБТДС), Мөнгө – Ө.Өлзий-орших (ИЗОУИС), Хүрэл – Э.Ганзориг (ИЗОУИС), Хүрэл – Б.Мөнхгал (ХААИС)

-68 кг Алт – Д.Чинзориг (ҮБТДС), Мөнгө – Н.Энхбаяр (СЭЗИС), Хүрэл – Н.Мөнхбаяр (ХААИС), Хүрэл – Э.Эрдэнэ-очир (МУБИС)

-80 кг Алт – Г.Энхбаяр (МУИС), Мөнгө – Т.Одбаяр (Мон-Алтиус ДС), Хүрэл – Н.Батхишиг (ИЗОУИС), Хүрэл – А.Азбаяр (ХААИС)

+80 кг Алт – Б.Гантулга (ҮБТДС), Мөнгө – А.Билгүүн (Этүгэн ИС), Хүрэл – Э.Ганзориг (МУИС), Хүрэл – Б.Очирбат (ИЗОУИС)   

Монголын Оюутны Спортын Холбоо