МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VI НААДМЫН ТЕХНИКИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.


Монголын оюутны спортын VI наадамд оролцох 36 их, дээд сургуулийн удирдлага, биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч, хариуцсан биеийн тамирын багш нар болон наадмын тэмцээний 10 спортын төрлийн холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий шүүгч нарын 70 орчим төлөөлөгчид оролцсон арга хэмжээ Биеийн тамир, спортын улсын хорооны байр, Спортын төв ордны 1 давхарын хурлын өрөөнд 2024 оны 04 дүгээр сарын 5-ны (Баасан гариг) 10:00-11:30 цагт болж өнгөрлөө. 

Арга хэмжээнд наадмын ЗБХ-ны гишүүн, БТСУХ-ны спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Баасансүрэн, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, ЗБХ-ны нарийн бичгийн дарга, МОСХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Техникийн нэгдсэн зөвлөгөөний үеэр Монголын оюутны спортын VI наадмын тухай ерөнхий мэдээлэл, мандат бүртгэл, мэдүүлэг хүлээн авах, эмнэлгийн үйлчилгээ, наадмын тэмцээний заавар, дүн гаргах үйл ажиллагааний талаар ярилаа. Арга хэмжээний үеэр спортын 6 холбоодоос мэдээлэл хийн, холбоотой асуултад хариулт өглөө. 

Мөн ИДС-ийн багш нараас сонирхсон асуудлаар мэдээллийг зохион байгуулагч нараас авлаа.Монголын оюутны спортын VI наадмын шигшээ тэмцээн дөрөвдүгээр сарын 15-25-нд болох билээ. Тус наадамд 36 их, дээд сургуулийн 2,240 гаруй тамирчин спортын 10 төрөлд өрсөлдөхөөр наадмын ЗБХ-нд мэдүүлгээ өгөөд байна. 

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО