МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VI НААДМЫН САГСАН БӨМБӨГИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО


Монголын оюутны спортын VI их наадмын сагсан бөмбөгийн тэмцээн 10 өдөр үргэлжлэн Спортын төв ордонд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Сагсан бөмбөгийн эрэгтэй тэргүүн байрт Этүгэн их сургууль, хоёрдугаар байрт Отгонтэнгэрийн их сургууль, гуравдугаар байрт МУИС тус тус шалгарсан.

Наадмын эмэгтэйчүүдийн аваргаар МУИС, хоёрдугаар байрт МУБИС, гуравдугаар байрт ШУТИС тус тус эзэлж оюутны сагсан бөмбөгийн шилдгүүд тодорлоо.



Баг оюутан тамирчдадаа баяр хүргэе!