"МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН VI НААДАМ”-ЫН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА


Наадмын нээлтийн ёслолын ажиллагаа 2024 оны 04 дүгээр сарын 15-нд Спортын төв ордоны “А” зааланд болж, 33 их, дээд сургуулийн 2,200 гаруй шилдэг оюутан тамирчид оролцлоо.

Наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд зориулан Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх Д.Дашням,  Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, наадмын ЗБХ-ны дарга, БТСУХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О. Баттулга, Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий санхүүч Д.Баясгалан болон их, дээд сургуулийн ректор, захирлууд, наадмын хөтөлбөрт багтсан 10-н спортын холбоодын удирдлагууд хүрэлцэн ирлээ.


Наадмын нээлтэнд шилдэг оюутан тамирчин Т. Хангал /волейбол МУИС/, Э.Хүслэн /волейбол ОУИЗИС/, Ц.Санчир /МУИС сагсан бөмбө/, Б.Хонгорзул /чөлөөт бөх-ОУИЗС/ нар Монгол улсын төрийн далбааг мандуулах ёслолыг үйлдэн, шилдэг тамирчин Г.Болор-Эрдэнэ / сагсан бөмбөг ШУТИС/ болон шүүгч З.Оюунбилэг / таеквондо/ нар тангараг өргөв.

 Үүний дараа соёл урлаг, спортын тоглолтууд зохиогдож Ардын жүжигчин, Чингис хаан хамтлагийн ахлагч Дашзэвэгийн Жаргалсайханы үг, аяыг нь зохиосон “Оюутны спорт, Универсиад наадам” нэртэй Монгол оюутны спортын сүлд дуулал, залуу дуучид, хамтлагийн тоглолтууд боллоо.

Арга хэмжээнд төвийн хэвлэл мэдээллийн 20 орчим байгууллагын сэтгүүлч нар оюутан залуучуудад зориулсан энэхүү наадмын үйл ажиллагааг сурталчилан ажиллав.                                                                     

Монголын оюутны спортын холбоо