Лхагвын
Эрдэнэпүрэв
(МОСХ-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН)
- МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч
- И-мэйл: erdenepurev@num.edu.mn
- Утас:+976-77307730 /1170/
Намтрын товчоо: Л.Эрдэнэпүрэв 1973 онд Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн.
Боловсрол: УБИС-ийн БТДС-ийг багш-дасгалжуулагч мэргэжлээр 1995 онд төгссөн. МУБИС-ийн харьяа БТДС дээр 2010 онд ''Багийн спортын амжилтанд сэтгэл зүйн бэлтгэл нөлөөлөх нь'' сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
Эрхэлсэн ажил: МУИС-ийн Биеийн тамирын тэнхимд 1995 оноос сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагч, 2012 оноос одоог Биеийн тамирын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.
Спортын сонгуульт ажил: МУИС-ийн сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийг 2009 оноос хойш дасгалжуулж байна. МУИС-ийн сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар 2001 оноос одоог хүртэл ажиллаж ирсэн. МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн 2012 оноос одоог хүртэл.
Спортын цол, зэрэг, сонирхон хичээллэдэг спорт: Сагсан бөмбөгийн спортын мастер цолтой
Гавьяа шагнал: Алтан гадас одон (2013)