Лхагвасүрэнгийн Гүндэгмаа
(МОСХ-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН)
- Үндэсний БТДС-ийн дэд захирал
- И-мэйл:mongol_gunde@mail.ru
- Утас:+976-11-351903
Намтрын товчоо: Л.Гүндэгмаа 1972 оны 05 сарын 22 нд Улаанбаатар хотод төрсөн. Нөхөр, 4 хүүхэдтэй.
Боловсрол: Үндэсний Биеийн Тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш мэргэжилтэйгээр, "Спортын биохимич" мэргэшлээр 1994 онд төгссөн.
МУИС –ийн Биохими – микробиологийн тэнхимд Спортын биохимийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
ОХУ-ын М.В.Ломоносвын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн биологийн эрдмийн зөвлөлд "Спортын авьяас тогтоох, генетик, антропологи"-ийн чиглэлээр Биологийн ухааны докторын (PhD) зэрэг 2009 онд хамгаалсан.
Эрхэлсэн ажил: ҮБТДС-ийн багш (1994-2014), дэд захирлаар 2015 оноос одоог хүртэл ажиллаж байгаа ба ОХУ-ын БТСЗАЖИС-ийн докторант (2012 - 2015), АНУ-аас санхүүжилттэй Монголын Мянганы Сангийн Эрүүл мэндийн төсөлт ажлын зохицуулагч ( 2011 - 2013), БШУЯ-ны ШУТСангийн санхүүжилттэй Орос монголын хамтарсан судалгааны төслийн гүйцэтгэгч (2011-2014), БШУЯ-ны Боловсролын хүрээлэнгийн " Монгол хүүхдийн шалгуур үзүүлэлт" хамтарсан судалгааны төслийн багийн гишүүн (2014), ССАЖЯ-ны Спорт бэлтгэлийн төвийн ЭШАлбатай хамтарсан "Тамирчидын бие бялдрын ерөнхий хөгжилт, бэлтгэлжилийн түвшин" судалгааны төслийн багийн гүйцэтгэгч гишүүн (2014).
Спортын сонгуульт ажил: МОСХ-ны УЗөвлөлийн гишүүн (2012 оноос одоог хүртэл), МОАкадемийн Удирдах зөвлөлийн гишүүн (2014 оноос одоог хүртэл).
ОУОСХ-ны үйл ажиллагаанд оролцсон байдал, олон улсын сонгуульт ажил: Дэлхийн оюутны спортын 2007 оны зуны Универсиад наадам, ОУОСХ-ны эрдэм шинжилгээний их хуралд 2007 онд оролцсон, Олон Улсын Биеийн Тамирын Их сургуулиудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр 2014 онд сонгогдсон.
Спортын цол, зэрэг, сонирхон хичээллэдэг спорт: Спортын 1-р зэрэгтэй. Гимнастик, усанд сэлэлт, сагсан бөмбөг, спорт аялал, иог.
Гавьяа шагнал: Алтан гадас одон (2013)