Лочингийн Цэрэнсодном
(МОСХ-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН)
- МУБИС-ийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дарга
- И-мэйл: Tseso84@yahoo.com
- Утас:+976-91918488
- Утас, факс:+976-11-321574
Намтрын товчоо: Л.Цэрэнсодном нь 1956 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн. Эхнэр, 2 хүүхэдтэй.
Боловсрол: ОХУ-ын Эрхүү хотын Багшийн Дээд Сургуулийг 1979 онд, МУИС-ийн Сурганы дээд курсийг 1981 онд, МЛОИС-ийн түүх-философийн ангийг 1986 онд тус тус төгссөн. ОХУ-ын Новосибирск хотноо 1995 онд СХУ-ын докторын зэрэг хамгаалсан.
Эрхэлсэн ажил: УБДС-ийн багш, ДУТС-ийн захирлаар 1979-1990, 1995, 2001- 2013 онд мөн тус сургуулийн Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар 2014-2017 онд ажилласан. МУБИС-ийн захиргаа, Эрдмийн зөвлөлийн гишүүн, ОХУ-ын Томск хотын УБИС-ийн аспирантурт 1991-1994 онд суралцсан. Монголын хүүхдийн төлөө үндэсний төвийн даргаар 1996-2000 онд ажиллаж байв. МУБИС-ийн сургалт үйлдвэрлэлийн төвийн даргаар 2018 оноос хойш ажиллаж байна. Улсын техник-технологийн олимпиадыг зохион байгуулах хорооны дарга
Спортын сонгуульт ажил: Монголын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн 2000- одоог хүртэл, Модон бөмбөгийн холбооны УЗ-ийн гишүүн 2007-одоог хүртэл
ОУОСХ-ны болон Тивийн ОСХ-ны үйл ажиллагаанд оролцсон байдал: Ази тивийн Оюутны аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд багийн ахлагчаар 2 удаа оролцож байв. Монгол улсад болсон оюутны тив, дэлхийн АШТ-ний ЗБХорооны гишүүнээр ажилласан.
Спортын цол, зэрэг, сонирхон хичээллэдэг спорт: Волейболын ОХУ-ын дэд мастер, Монгол улсын мастер, Модон бөмбөг, дугуй, сагсан бөмбөг, волейбол
Гавьяа шагнал: Монгол Улсын Гавьяат багш (2021)