Зуны Универсиад Гванжу 2015


  • ДЭЛХИЙН ОЮУ­ТНЫ С...

ДЭЛХИЙН ОЮУ­ТНЫ С...


ДЭЛХИЙН ОЮУ­ТНЫ СПОРТЫН ЗУНЫ 28 ДУГААР “УНИВЕРСИАД” ИХ НААДАМ “ГВАНЖУ – 2015”-Д ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧИДЫН ТАЙЛАН

  1. Дэлхийн оюу­тны спортын 28 дугаар Универсиад их наадмын тухай
  2. Универсиад наадамд оролцсон Монголчуудын оролцоо, амжилт, спортын 12 төрлүүдийн дүн:
  • Байт харваа
  • Буудлага
  • Гольф
  • Жудо
  • Сагсан бөмбөг
  • Спортын гимнастик
  • Таэквондо
  • Теннис
  • Туялзуур сэлэм
  • Усанд сэлэлт
  • Ширээний теннис
  • Хөнгөн атлетик
  1. Универсиад 2015 наадмаас медаль хүртсэн тамирчид
  2. Универсиад 2015 наадмын сургамж
  3. Универсиад 2015 наадмын дүгнэлт
  4. Зарим төрлийн тэмцээний протокол
  5. Зургийн сан

НЭГ. ДЭЛХИЙН ОЮУ­ТНЫ СПОРТЫН ЗУНЫ XXVIII ДУГААР УНИВЕРСИАД ИХ НААДМЫН ТУХАЙ

Дэлхийн оюу­тны спортын 28 дугаар Универсиад их наадам БНСУ-ын Гванжу хотноо 2015 оны 7 сарын 3-14-ний өдрүүдэд 12 хоногийн турш амжилттай үргэлжлэн 5 тивийн 137 орны 10,711 төлөөлөгчид оролцов. Үүнээс 7,374 тамирчин оролцсноос 4,223 эрэгтэй, 3,151 эмэгтэй тамирчин байв. Харин дасгалжуулагч болон албаны хүн 3,337 хүн оролцсноос 2,619 эрэгтэй, 718 эмэгтэй багийн албаны хүмүүс байсан юм. Универсиад 2015 наадмын уриа нь “ Маргаашийг гэрэлтүүцгээе”нэр дор болж, наадмын таних тэмдэг нь “Гэрлийн далавч” нэртэй байсан юм. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрт итгэл, найдварын гэрлийн илчийг түгээн, тэднийг даллан дуудах утга санааг илэрхийлжээ.

Наадам спортын 18 төрөлд болж, 272 багц медалийн төлөө өрсөлдсөн. Зуны Универсиадын үндсэн 10 төрлийн спорт (волейбол, гимнастик-уран сайхны гимнастик болон спортын гимнастик; жүдо, сагсан бөмбөг, туялзуур жад, усан спорт-сэлэлт, усны бөмбөг, усанд үсрэлт, уран сайхны сэлэлт; теннис, хөлбөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннисний төрөл дээр БНСУ-ын Засгийн газрын өөрийн саналаар улсдаа өндөр хөгжсөн 8 спортын төрөл болох байт харваа, бадминтон, буудлага, гольф, таэквондо, гандбол, сэлүүрт завь, бейсболын спортыг наадмын хөтөлбөрт нэмж оруулсан.

Энэхүү наадмыг БНСУ-ын Засгийн газар, Зохион байгуулах хороо амжилттай удирдан, сайн зохион явуулж чадсан. Наадмын үеэр дэлхийн оюутны Универсиад наадмын 33 шинэ дээд амжилт тогтоогдов. Үүнээс байт харваанд-12, хөнгөн атлетик-3, усанд сэлэлт-5, буудлагын спорт-13 рекорд амжилт тогтоогдсон ба дэлхийн 2 дээд амжилтыг байт харвааны төрөлд БНСУ-ын тамирчин Ки Бо Бае болон рекурв харвааны эмэгтэй баг тамирчид шинээр тогтоожээ. Универсиадад оролцсон орны баг тамирчидаас нийт 64 орны тамирчид медаль хүртсэн бол түүнээс 42 орны тамирчид алтан медаль зүүсэн.

Багийн нэгдсэн дүнгээр БНСУ-ын баг 47 алт, 32 мөнгө, 29 хүрэл нийт 108 медаль авч тэргүүн байр эзэлсэн бол ОХУ-ын баг тамирчид 34 алт, 39 мөнгө, 49 хүрэл нийт 122 медаль хүртсэнээр 2 дугаар байр, БНХАУ-ын баг 34 алт, 22 мөнгө, 16 хүрэл нийт 72 медаль авсан амжилтаар албан ёсны бус багийн нэгдсэн дүнгээр 3 дугаар байранд орсон. Шилдэг 10 орны тоонд Япон, АНУ, Франц, Итали, Украин, Иран, Хятадын Тайваны багууд оржээ. Наадамд хамгийн олон алтан медаль хүртсэн тамирчинаар АНУ-ын усанд сэлэлтийн эмэгтэй тамирчин, Лондонгийн олимпийн аварга, дэлхийн аварга, 23 настай Жеоржийн их сургуулийн оюутан В.Шаннон шалгарч чөлөөт сэлэлтээр 100 м, 200 м, 4х100 м ба 4х200 м буухиа зайд 4 алтан медаль авч 4х100 м холимог буухиа сэлэлтэнд 1 хүрэл нийтдээ 5 медаль хүртсэн нь энэ удаагийн Универсиадын дээд амжилт байв. Харин хамгийн олон медалийг Украины гимнастикийн тамирчин О.Варниаев алт-2, мөнгө 1, хүрэл 3 нийтдээ 6 медаль хүртсэн амжилт тогтоосон. Түүнчлэн БНСУ-ын уран сайхны гимнастикийн од, Азийн наадмын аварга, дэлхийн цомын аварга, 21 настай залуу тамирчин Сон Юеон Жае 3 алт, 2 мөнгө авсан бол БНХАУ-ын 18 настай буудагч, дэлхийн цомын аварга, Азийн наадмын аварга Ян Хаоран 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл авчээ. Казакстаны хөнгөн атлетикийн ойрын зайн гүйгч В.Зубкина 100 м, 200 м, 4х100 м-т 3 алтан медаль хүртэн дэлхийн шилдэг залуу тамирчид болохоо энэ удаагийн наадмаар харуулж чадлаа.

“Гванжу 2015” наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа “Дэлхийн цом” цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болсон. Ёслолын ажиллагаа болон наадмын тэмцээнүүдийг 3 тэрбум хүн телевизээр үзэж сонирхсон бол тэмцээнүүдийн олон зуун мянган тасалбар борлогдсон байна. Наадмын үеэр 10,000 сайн дурын ажилтанууд ажиллаж, 50,000 хүмүүс тэмцээнийг зохион байгуулалттай үзэж спортыг баг, тамирчдыг хуваан авч жигд хувцастай ирж дэмжин оролцох ажлыг хийв. Наадмын ЗБХороо нь экологи, Энхтайван, Мэдээллийн технологи, Соёлийн хөтөлбөрүүдийг үндсэн уриа болгон EPIC (Eco, Peace, IT and Culture) явуулж эдгээр чиглэлд олон төрлийн үйл ажиллагааг хийсэн.

Наадмын үеэр БНСУ-ын КВS телевиз, ESPN телевиз, ЕURO sport телевиз зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид болон олон орны үндэсний телевизүүд CCTV-5, RTR-2 зэрэг спортын сувгууд шууд нэвтрүүлэх зөвшөөрөл авч ажилласан ба олон улсын хэвлэлийн төвд 3,400 гадаад дотоодын сэтгүүлч, телевизийн ажилтанууд мэдээллийг дэлхий нийтэд дамжуулан хүргэсэн. Наадамд 2,500 гаруй олон улсын болон үндэсний шүүгч нар ажиллав.

Универсиад 2015 наадмын бэлтгэл ажлыг хамгийн өртөг багатай хийсэн хотоор Гванжу шалгарсан байна. Учир нь наадмын бэлтгэл болон тухайн наадам зохион байгуулах үеийн зардалд 1 тэрбум орчим ам долларын зардал гаргасан урьдчилсан тооцоо гарчээ. Энэхүү хот нь спортын материаллаг бааз сайтай хот байсан ба наадамд зориулан 37 тэмцээний заал, танхим, талбайг бэлтгэн 32 газарт тамирчид бэлтгэл сургуулилтаа хангав. Наадамд зориулан “Намбу” их сургуулийн усан спортын цогцолбор, “Жиньбол” олон улсын теннисний төв, олон улсын байт харвааны төв талбай зэрэг 3-н спортын байгууламжийг шинээр барьжээ. Түүнчлэн тамирчдын тосгонг хувийн хөрөнгө оруулалтаар олон давхар (33 хүртэл давхар) баригдсан 20 орон сууцны барилгаас бүрдэж нийтдээ 2,185 өрөөтэйгөөр бариулж Универсиадын дараа тухайн компани зарж борлуулахаар болжээ. Наадмын ихэнх спортын байгууламжаар тухайн хотын ИДС-ийн спортын заал, танхим, талбайг түшиглэн явуулж, хотын захиргааны мэдлийн “Дэлхийн цом цэнгэлдэх хүрээлэн” түүний ойр орчим дах спортын цогцолборын ордон, заалуудад наадмын тэмцээнүүд болсон ба хотын захын дагуул хотуудад ч зарим тэмцээнүүд болов.

Наадмын өмнө титэм (МЕРС) халдварт вирус БНСУ-д эрчимтэй тархсан нь наадамд оролцох орнуудын тоог эрс багасгасан байна. Гэсэн хэдийн ч вирусын тархалтыг БНСУ-ын тал барьж зогсоож чадсан ба Универсиад наадамд оролцсон тамирчид ямар нэг халдварт өртөөгүй юм. Энэхүү наадмыг амжилттай явуулснаар титэм вирусээс болж БНСУ-д аялахгүй байсан дэлхийн олон орны хүмүүсийг Универсиад наадмын хүрээнд эерэг ойлголт, мессеж өгч чадсан байна.

Наадамд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг БНСУ-руу нэвтрүүлэхдээ тусгай шугмаар визтэй орнуудын хүмүүст визний төлбөргүй хөнгөлөлтэй зорчуулахаар тус улсын Засгийн газраас нь шийдвэрлэж тухайн орнуудын ЭСЯамандаа чиглэл өгүүлэн, нэрсийн жагсаалтын дагуу хурдан шуурхай виз олгох арга хэмжээг авч байв.

Универсиад 2015 наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа Гванжу хотын “Дэлхийн цом” төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай болж төрөл бүрийн соёл, урлагийн арга хэмжээнүүд болсон юм. Наадмыг нээж БНСУ-ын Ерөнхийлөгч, хатагтай Пак Гын Хэ үг хэлсэн. Хаалтын арга хэмжээнд БНСУ-ын ерөнхий сайд Ли Ван Гу оролцлоо.

МОНГОЛ УЛС ОЛОН ТООНЫ БАГ, ТАМИРЧИДАА ОРОЛЦУУЛАВ

Монгол улсын Засгийн газар, ЭМСЯам, Монголын оюутны спортын холбоо нь сүүлийн жилүүдэд харилцаа сайтай байгаа БНСУ-д болж буй Универсиад их наадамд ихээхэн ач холбогдол өгч, спортын 12 төрөлд, 160 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг бэлтгэн, зохион байгуулж оролцуулж чадсан байна. Үүнээс: 100 тамирчин, 47 дасгалжуулагч, хэвлэлийн ажилтан, эмч, багийн албаны хүн, 13 их дээд сургуулийн багш нарыг Универсиадын эрдэм шинжилгээний бага хуралд оролцууллаа. Монголын баг тамирчид 2011 оны БНХАУ-ын Шинжинь хотноо болсон дэлхийн оюутны 26 дугаар Универсиад их наадамд 12 төрөлд 146 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байсан бол 2013 оны Казаны Универсиад наадамд 15 спортын төрөлд 180 хүний бүрэлдэхүүнтэй тус тус оролцож байв.

Монголчууд анх 1965 онд Унгарын Будапешт хотод болсон Универсиад IV дүгээр наадамд анх оролцож эхэлсэн. Анхны наадамдаа Монголчууд волейболын төрөлд эмэгтэй, эрэгтэй баг орж байсан юм. Харин энэ оны зуны Универсиад наадамд бол Монголчууд бидний хувьд уг наадамд оролцож эхэлснээс хойш 50 жил буюу хагас зуун жилийн ойтойгоо золгож байгаа түүхэн жил байв. 2015 оны БНСУ-ын Гванжугийн Универсиад нь Монголчуудын хувьд 50 дах Универсиадын медалиа хүртсэн олон тамирчидыг олон спортын төрөлд оролцуулсан жилийн наадам болсон юм.

МОНГОЛЧУУД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАА САЙН ХИЙЖ, БЭЛТГЭЛЭЭ САЙН ХАНГАСАН

Дэлхийн оюутны Универсиад наадамд оролцох тамирчдыг ЭМСЯам, БСШУЯ, МОСХ хамтран 2015 оны 1 сарын 27-ноос 5 сарын 9-ны хооронд Үндэсний оюутны “Универсиад” их наадмыг 13 спортын төрөлд зохион байгуулан 60 гаруй их, дээд сургуулийн 30,000 оюутан тамирчдыг хамруулж, эдгээр наадмын шигшээ тэмцээнүүдээс дэлхийн Универсиад наадамд оролцох баг тамирчидаа сонгон шалгаруулж авсан юм. Сонгон шалгаруулах болон бэлтгэх ажилд ЭМСЯ, МОСХ-ны оюутны шигшээ баг хариуцсан дасгалжуулагч нар, Монголын спортын 12 холбоод, бусад спортын клубүүд, их, дээд сургуулийн удирдлага, тэдгээрийн багш, дасгалжуулагч нар идэвхтэй хамтран ажиллав.

Тамирчдын бэлтгэл сургуулилтаа хийх нөхцөл бололцоогоор МОСХ, спортын холбоод, ЭМСЯ, Биеийн тамир хөгжлийн төвөөс сайн хангасан учир Универсиад наадамд амжилттай оролцох боломж бүрдсэн.

ЗАРИМ ШИЛДЭГ ТАМИРЧДЫН ЗАРДЛЫГ ТӨРӨӨС ДААВ

Монголын оюутны спортын холбооноос баг тамирчдын хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн анхаарал хандуулж ЭМСЯ-наас 2015 оны улсын төсөвт “Универсиад” наадмын зориулалтаар 80 сая төгрөг суулгахад санал оруулан энэ зардлын дийлэнх хэсгийг наадамд оролцох 12 спортын төрлийн баг тамирчдын 60 хүний УБ-Сөүл-УБ-ын онгоцны тээврийн зардалд 47 сая 100 мянган төгрөг зарцуулсан. Мөн баг тамирчидын бэлтгэлийн өмд, цамц, футболка, шортны зардалд 30 сая төгрөг гаргасан юм. Үлдэгдэл зардлыг удирдах хүмүүсийн хоол, байр, мандатын зардалд гаргасан.

Түүнчлэн ЭМСЯ-ны БТСХТөвөөс шигшээ багийн зарим тамирчид зардлаа гаргуулан явсан. МОСХ-ны саналаар МИАТ ХК-ны Ерөнхий захирлын 2015 оны 05 сарын 21 өдрийн 01/1864 тоот тушаал гарч Универсиадад оролцсон нийт баг тамирчдын тээврийн зардлыг 25%-иар хөнгөлөлт үзүүлэн, суудлыг хангалттай гарган өгч ихээхэн туслалцаа дэмжлэг үзүүллээ. Ийнхүү хөнгөлөлт үзүүлснээр 1 тамирчны билетийн үнэ даруй 200 гаруй мянган төгрөгөөр хямдарсан билээ. Улсын төсвийн зардал, төрийн дэмжлэгийг спортын төрөлд хуваан шингээж, бүх төрлийн шилдэг тамирчидыг энэхүү зардалд багтаан сонгон санхүүжүүлсэн юм. Оюутан залуусыг дэмжин төсвийн хөрөнгийг үр бүтээлтэй ашиглан, улсын төсвөөр явсан бүх тамирчид медальт болон шагналт байранд шалгарч, спортын өндөр амжилтаар хариу барьсан билээ. Монголын баг тамирчдын хувцасыг үндэсний “Энагура ХХК”-д МОСХ-ноос захиалга өгч ЭМСЯамны зардлаар хийлгэсэн ба бүх тамирчидад нэг жигд спортын өнгө үзэмж сайтай хувцас олгосон ба тус компаниас богино хугацаанд чанартай хийж өгсөн. Олон арван оюутан тамирчдын зардлыг спортын холбоо, клуб, их, дээд сургуулиуд, оюутан тамирчидын эцэг эх, ар гэрээс санхүүжүүлэн уг наадамд явсан.

МОСХ-ноос наадамд оролцож байгаа бүх оюутнуудын БНСУ-д байрлах, хоол, байрны зардалд хөнгөлөлт үзүүлэн 10 еврогоор нэг хоногийн байр, хоолны зардлыг тооцсон нь санхүүгийн хувьд ихээхэн хөнгөлөлт, хэмнэлттэй арга хэмжээ болсон юм. Монголын Оюутны спортын холбооноос нэрс гарган ЗБХ-той ярилцан Сеул-Гванжу-Сеулын хоорондх тээврийн хуваарийн дагуу Монголын тамирчдыг “КТX” хурдны галт тэрэг болон автобус, жижиг тэргээр хоёр тал руу 350 км газарт үнэ төлбөргүй хүргэх ажлыг зохион байгуулан хийсэн.

ТӨР, ЗАСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ГВАНЖУ ХОТНОО АЖИЛЛАВ

Универсиадын нээлтийн ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар оролцсон ба тамирчдын тосгоны үйл ажиллагаатай танилцан, баг тамирчидтай цуглаан уулзалт зохион байгуулж, Гванжу хотын Универсиад наадамд бэлтгэсэн байдлыг үзэн, спортын зарим байгууламжуудаар орж, спортын тэмцээнүүдийг үзэж сонирхов.

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба Монголын тамирчдын оролцсон жүдо бөх, байт харваа, сагсан бөмбөгийн спортын тэмцээнүүдээр орж бэлтгэл хийж байгаа болон тэмцээнд оролцож байгаа багш, дасгалжуулагч, тамирчидтай уулзан, дэмжлэг үзүүлэн, зөвлөгөө даалгавар өгч ажиллав. УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүд нь ОУОСХ-ны урилгаар “Гала тоглолт”-ын арга хэмжээнд 100 гаруй орны төлөөлөгчдийн хамтаар оролцлоо. Мөн нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн хамтаар хүндэтгэлийн суудалд сууж үзсэн юм. Монголын хүндэт зочид наадмын ёслолын болон тэмцээний арга хэмжээний үеэр олон орны УИХ-ын гишүүд, боловсрол, спорт, хүн амын хөгжлийн сайд, дарга нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан. Мөн 2015 оны Универсиад наадмын ЗБХорооны удирдах хүмүүстэй уулзав.

Наадмын үеэр БНСУ-д суугаа Монгол улсын ЭСЯ-ны элчин зөвлөх Н.Эрдэнэтуяа болон ЭСЯ-ны ажилтнууд тэмцээний үеэр ирж медальт байранд шалгарсан тамирчидтай уулзан баяр хүргэсэн ба жүдо бөх буудлагын тэмцээнүүдийг үзэн тамирчдын тосгоноор орж оюутнуудтай уулзан санал сэтгэгдлийг нь асуусан. Мөн БСШУЯ-ны хэлтсийн дарга П.Эрхэмбулган, МОХ-ны Ерөнхийлөгч асан Х.Батсайхан нар наадмын хаалтын үйл ажиллагааны үеэр ирж, тамирчдын тосгонд амьдарч, Монголын баг тамирчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр сайн ажилласан ба медаль хүртсэн буудлагын баг тамирчидаа дэмжсэн байна. Тэд зарим орны Боловсролын яамны хүмүүстэй уулзан ИДС-ийн БТСпорт, нийтийн биеийн тамирын ажлын туршлагыг судлан, хуваалцан ажилласан байна. Хаалтын ёслолын арга хэмжээ, сагсан бөмбөгийн тэмцээн, хөнгөн атлетикийн тэмцээний үйл ажиллагаанд Монгол улсын 3 дах Ерөнхийлөгч Н. Энхбаяр оролцсон юм. Тэрээр Монголын тамирчдын оролцсон тэмцээнүүдээр явж, бусад төрлийн тэмцээнүүдийг үзэж сонирхсон.

МОНГОЛЫН БАГИЙН УДИРДЛАГА, ШТАБЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Монгол улсаас Дэлхийн оюутны спортын Универсиад наадамд оролцуулах асуудлыг Олон улсын оюутны спортын холбооны бүрэн эрхт гишүүн байгууллага болох МОСХолбоо хариуцан зохион байгуулсан юм. МОСХ нь Гванжугийн 2015 оны наадмын ЗБХороо, ОУОСХ-той байнгын харилцаа холбоо тогтоон ажиллаж, монголын баг тамирчдын мэдүүлгийг гарган өгөх, баг тамирчдыг нэгтгэн зохион байгуулах, гадаад харилцааны чиглэлээр олон зуун мэдээ мэдээлэл солилцох, баг тамирчидаа бэлтгэл ажлын үед Монголд болон Гванжу хотноо тамирчдын тосгонд штабаа байгуулан удирдан зохион байгуулж, виз авах, онгоцны билет захиалах, бичэлтийн хуваарь гарган өгөх, нэгдсэн хувцас формоор хангах зэрэг олон төрлийн ажлыг эртнээс төлөвлөн, цаг хугацаанд нь хэрэгжүүлж ажилласан. МОСХ-ны ажилчид өдөрт олон цагаар сууж, их ачаалалтай, амралтын өдөргүй ажиллаж, Универсиадын бэлтгэл ажлыг цаг хугацаанд нь амжуулж хийсэн юм.

Ялангуяа жуулчны ид аялалын үе болох 7 сарын эхээр тамирчдын онгоцны суудлыг захиалан олгуулах асуудал хамгийн хүндрэлтэй байсан юм. Гэсэн хэдийн ч ямар нэгэн асуудал үүсгэхгүй шийдвэрлэж чадсан байна. Энэхүү тээврийн асуудлыг МИАТ компаниар /УБ-Сөүл-УБ/ чиглэлд Монголын авиа компанид өгч бичүүлэв. МИАТ ХК-ны Ерөнхий захирлын тушаал гаргуулан баг тамирчдыг 25%-ын хөнгөлөлтэй үнээр тээвэрлүүлэхээр тус компаний удирдлага, маркетингийн хэлтэстэй тохирсон нь баг тамирчидад санхүүгийн чухал хөнгөлөлт дэмжлэг болж өгсөн юм.

Баг тамирчдыг Универсиад их наадамд МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан ахлан оролцлоо. Багийн ахлагчийн орлогчоор БСШУЯамны дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, Боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга Х.Батсайхан нар тамирчдын тосгонд амьдарч, удирдан ажилласан. МОСХолбоо өөрийн удирдах багаа бүрдүүлэн тамирчдын тосгонд байнгын ажиллагаатай 9 хүний бүрэлдэхүүнтэй штаб байгуулан ажиллуулав. Штабын даргаар БТС-ын ажлын дадлага туршлагатай МОСХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа ажиллав. Бүрэлдэхүүнд нь МОСХ-ны ажилтанууд Б.Баатар, З.Уранбилэг, Б.Хандармаа, Ц.Уранчимэг, Ж.Энхнаран нар болон багийн эмч Д.Бат-Эрдэнэ, хэвлэлийн 2 төлөөлөгч /МНС телевизийн сэтгүүлч А.Алтанчимэг, МҮОНРТ-ийн оператор Б.Төмөрсүх нар/ ажиллав. ЭМСЯ-ны мэргэжилтэн Ч.Туул нь Универсиад наадмын тосгонд ажиллаж, баг тамирчдын тэмцээнд оролцож буй байдалтай газар дээр нь танилцан, хэд хэдэн спортын тэмцээнүүдээр орж Монголын тамирчдын оролцоог сонирхон, үнэлгээ хийн ажиллав.

Монголын штабын бүх гишүүдийн ажил үүргийн хуваарийг МОСХ-ны Ерөнхийлөгчийн тушаалаар батлаж өгсөн ба тэд ОУОСХолбоо болон ЗБХороотой харьцах асуудал, тамирчдын ирж буцах тээвэр, тамирчдыг үдэх, угтах, тэмцээнд оролцох мандат авах, хоол байрны зардал хөрөнгө санхүүгийн асуудал, соёлын арга хэмжээ, БНСУ-ын талын сайн дурын ажилтнуудыг хариуцах, ажилд хувиарлах, эмнэлэгт үзүүлэх, өдрийн ланч бокс захиалах, спортын тэмцээн бэлтгэлд хоцроохгүй явуулах асуудал, ёслол ба протокол, хурал зөвлөгөөнд оролцох зэрэг олон чиглэлийн ажлуудыг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэн хийсэн. Монголын багт ЗБХорооноос Н.Цагаанаа нарын 4 сайн дурын ажилтан, атташе нарыг БНСУ-ын талаас ажиллуулж Монголын багийн штабыг үйл ажиллагаанд туслуулж байв. Тэднийг тодорхой үүрэг өгч ажил хариуцуулан хувиарласан ба тэд үүргээ сайн гүйцэтгэсэн юм. Мөн Монголын штабын ажилд ЗБХорооноос 5 хөнгөн тэрэг гаргаж өгсөн ба тэдгээрийг багийн ахлагч, зочин, хэвлэл мэдээлэл, эмч, зайлшгүй шаардлагатай ажилд хувиарлан гарган ажиллуулсан.

Штабын удирдлага хамт олон Монголын баг тамирчдыг наадмын хуваарийн дагуу бэлтгэл сургалт, тэмцээний үйл ажиллагаа, нээлт, хаалт, туг өргөх ёслолд нь цаг хугацаанд нь оролцуулж байв. Баг тамирчдыг нисэх болон галт тэрэгний буудлаас зохих хуваарийн дагуу угтан, үдэн гаргаж, тамирчдын тосгонд байрлуулах, өрөөг хуваарилах, тамирчдын мандатыг авч өгөх, техникийн зөвлөгөөнд цаг хугацаанд нь суулгах, жин үзэхэд нь туслалцаа үзүүлэв. МОСХолбооноос өвдөж, гэмтсэн тамирчдыг эмнэлэгт үзүүлэх зэрэг олон төрлийн ажлуудыг хийж гүйцэтгэв. ЗБХорооноос явуулж буй багийн ахлагч нарын өдөр тутмын зөвлөгөөнд сууж, хүлээн авалт, соёлын арга хэмжээнд Монголын төлөөлөгчдийг тасалдуулахгүй оролцуулж байсан ба Үндэсний баяр наадмын үйл ажиллагааг тамирчдын тосгонд болон Гванжу хотын зарим дэмжигч байгууллагатай хамтран ЗБХ-той ярьж хүндэтгэлийн оройн зоог өгч явуулсан байна.

Монголын баг тамирчдыг МОСХ-ны штабаас атгасан гар шиг удирдаж, наадмын үеэр дасгалжуулагч болон тамирчдаа мэдээ мэдээллээр ханган ажилласан тэдний “нэгэн баг” болгон зохион байгуулж, ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүйн төлөө эрч хүчтэй сайн ажилласан. Тэмцээн тухайн өдрөө болж дүнгээ гаргахад Монголын тамирчдад Монголын багийн штабын зүгээс их урам зориг өгч эрч хүчийг хайрлаж байсан юм. Багийн дасгалжуулагч, албаны хүмүүсийн хурлыг штабын байранд хийж удирдамж, зөвлөгөөгөөр хангаж байв.

НААДМЫН ҮЕЭР БОЛСОН ОУОСХ-НЫ ХУРЛУУДАД ОРОЛЦЛОО

Их наадмын өмнө 2015 оны 6 сарын 29-30-ны өдрүүдэд ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны хуралд МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д.Баясгалан оролцсон. ОУОСХ-ны “Гала” арга хэмжээ, хүлээн авалт, урлагийн тоглолт 7 сарын -2-нд Гванжу хотын захиргааны төв байранд болж Монголын талаас УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, багийн ахлагч Д.Жаргалсайхан нар оролцлоо. Наадмын үеэр болсон Ази тивийн ОСХ-ны хуралд тус тивийн 30 гаруй орны төлөөлөгчдийн хамтаар МОСХ-ны Ерөнхий НБДарга, АОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн Д.Жаргалсайхан оролцсон.

Наадмын үеэр ОУОСХ-ны эрдэм шинжилгээний их хурал 2015 оны 7 сарын 11-14-ны өдрүүдэд Гванжу хотын Хонам их сургууль дээр боллоо. Хурлын ерөнхий сэдэв нь "Дэлхийн нийтийн хөгжилд оюутны спортын оролцоо” ерөнхий сэдвийн дор явагдав. Түүнчлэн 4 дэд бүлгээр эрдэм шинжилгээний хурал хэсэг бүртээ хуваагдан зохиогдож “Оюутны спорт ба байгаль орны нөлөө”, “Оюутны спортын нөлөөлөл нийгмийн амьдралд”, “Мэдээллийн технологи, шинэчлэл оюутны спортод”, “Оюутны спорт ба боловсрол” дэд сэдвүүдээр боллоо. Эрдэм шинжилгээний их хуралд 50 гаруй орны 450 эрдэм шинжилгээний илтгэл ирүүлсэн ба үүнээс 160 илтгэлийг 4 салбар хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн бусад илтгэлийг ханын самбарт байрлуулан олон нийтэд харуулж, сурталчлав. Хурлын нээлтийн ажиллагаа Гванжу хотын захиргааны төв байранд болж бусад хурлууд Чонам их сургуулийн хурлын танхимуудад явагдсан.

МОСХолбооноос Универсиадын үеэр болсон энэхүү хуралд анх удаагаа 5-н ИДС-ийн 13 биеийн тамирын багш нарыг нэгдсэн зохион байгуулалтаар ханган оролцуулан үүнээс 2 илтгэлийг Л.Гүндэгмаа болон бусад багш нар биечлэн салбар хорооны хуралдаан дээр тавьж хурлын товхимолд оруулан зарим илтгэлүүд ханын самбарт тавигдав.

УНИВЕРСИАД 2015 НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монголын баг тамирчид 1965 онд анх удаагаа дэлхийн оюутны Универсиад наадамд оролцсон. Түүнээс хойш энэ жил 50 жилийн ойн баяр болж байгаа юм.Монголын оюутны баг тамирчид түүхэн ойн, тэгш тоотой баярын жилдээ Гванжугийн 2015 оны Универсиад их наадамд өндөр амжилттай оролцлоо. Наадамд оролцохын өмнө МОСХ-ноос төлөвлөж байсан 5 медалиа авч, эхний 30 орны тоонд орно гэсэн зорилтоо хэрэгжүүллээ. Универсиад 2015 наадмаас Монголын баг тамирчид жүдо бөх, буудлагын спортын төрлүүдээс 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл, нийт 5 медаль авч, дэлхий дахинаа Монгол улсынхаа нэр сүрийг өндөрт өргөн, дээд амжилт гаргалаа. Энэхүү үзүүлэлтээрээ Монголын баг тамирчид дэлхийн 137 орноос 24 дүгээр байрт орсон билээ. Монголын багийн ард спорт өндөр хөгжсөн Өмнөд Африкийн БНУ, Унгар, Серб, Португал, Энэтхэг, Мексик, Нидерланд, Норвеги, Испани, Швейцарь, Финлянд, Швед, Дани зэрэг дэлхийн хүчирхэг эдийн засагтай гүрнүүд бидний ард хоцрон үлдсэн байна.

Жүдо бөхийн эмэгтэй төрөлд ОУХМастер, дэлхийн цомын аварга Д. Сумьяа 57 кг жинд алтан медаль, 48 кг жинд дэлхийн аварга, МУГТамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн. Эрэгтэй 60 кг-д Д.Баярмагнай шагналт 5 байр, эмэгтэй -78 кг жинд О. Мөнхцэцэг шагналт 7 байр, эмэгтэй үнэмлэхгүй жинд Г.Гантогос шагналт 7 дугаар байрт орсон.

Буудлагын эрэгтэй 10 м хийн гар бууны ганцаарчилсан төрөлд Энхтайваны Даваахүү алтан медаль хүртэв. Мөн эрэгтэй 10м хийн гар бууны багийн төрөлд Э.Даваахүү, О.Төгөлдөр, Э. Бадамгарав нар мөнгөн медаль авлаа. Эрэгтэй 50 м гар бууны төрөлд Э.Даваахүү, О.Төгөлдөр, Э. Бадамгарав нар хүрэл медаль хүртсэн юм. Буудлагын 3-н зайд багийн төрөлд тамирчин шагналт байруудад оров. Үүнд: Эрэгтэй 25 м гар бууны төрөлд Э.Даваахүү, О.Төгөлдөр, Ш.Буянзаяа нар шагналт 4-р байр, Эмэгтэй 50 м урт бууны баг Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Я.Заяа нар шагналт 6-р байрт, Эрэгтэй 50 м урт бууны баг Н.Баяраа, Б.Бишрэл, Х.Бямбабаатар нар шагналт 8 дугаар байрт оров.

Мөн хөнгөн атлетикийн хагас марафоны эрэгтэй багийн тамирчид Ц.Бямбажав, Ж.Олонбаяр, Д.Гантулга нар 4 шагналт дүгээр байрт орсон. Хөнгөн атлетикийн холын зайн гүйгч Б.Мөнхзаяа хагас марафоны төрөлд шагналт 6 байр орсон ба 10,000 метрийн зайд шагналт 7 байрт тус тус орлоо. Ийнхүү Монголын тамирчид 2 спортын төрөлд медальт байранд шалгарч, 3 спортын төрлүүдэд 9 удаа шагналт 4-8 дугаар байрт шалгарсан сайхан амжилтыг гаргалаа. ОУОСХолбоо, наадмын ЗБХорооноос шагналт байранд шалгарсан Монголын болон гадаадын тамирчидад хүндэт өргөмжлөл гардуулан өгсөн юм.

Монголын тамирчид урд нь 1977 онд Болгарын Софи хотноо болсон Универсиад наадамд ах дүү З.Ойдов, З.Дүвчин нар аварга болж 2 алт, 2 хүрэл медаль хүртэж сайхан амжилт гаргаж байсан. Харин 2013 онд ОХУ-ын Казаньд болсон Универсиад наадамд 25 медаль хүртэн дэлхийд 20 дугаар байрт орж байсан юм. Казаний Универсиад 2013 наадамд Монголчуудын оролцож медаль олноор нь хүртэж байсан чөлөөт бөх, бокс, бүстэй барилдааны төрлүүд энэ удаагийн наадмын хөтөлбөрт ороогүй юм. Харин Казаньд жүдо бөх, буудлагын төрлүүдээс 3 медаль (мөнгө 2, хүрэл 1) авч байсан бол 2015 оны Гванжугийн наадмаас эдгээр хоёр төрлөөр алт 2, мөнгө 1, хүрэл 2 медаль авч тоо, чанарын хувьд амжилтаа ахиулсан юм. Доорхи харьцуулсан судалгааг харна уу.

Хүснэгт №1

Казань 2013 ба Гванжу 2015 оны наадмын медалийн харьцуулсан судалгаа

Спортын төрөл

/Харьцуулалт/

Алт

Мөнгө

Хүрэл

Бүгд

Медаль хэн хүртсэн

  1. Буудлага-Казань 2013

-

1

1

2

Буудлагын эмэгтэй урт бууны баг 10 м-д мөнгө, Г.Нандинзаяа- Хүрэл

Буудлага Гванжу 2015

1

1

1

3

Э.Даваахүү- 10 м алт, Эрэгтэй гар бууны баг 10 м-мөнгө, Эрэгтэй гар бууны баг 50м -Хүрэл

  1. Жүдо- Казань 2013

-

1

-

1

Б.Жанчивдорж-90 кг

Жүдо Гванжу 2015

1

-

1

2

Д.Сумьяа-57кг Алт М.Уранцэцэг-48кг Хүрэл

УНИВЕРСИАДЫН ӨМНӨХ АМЖИЛТУУДАА АХИУЛЛАА.

Монголын оюутан тамирчид Универсиад наадамд 1965 оноос эхлэн 50 жилийн хугацаанд 18 удаа оролцохдоо бүгд нийлээд 9 алт, 13 мөнгө, 23 хүрэл нийт 45 медаль хүртсэн байсан бол энэ удаагийн Универсиад 2015 наадмаас 5 медалийг хүртэн Универсиадаас авсан медалийн тоог алт 11, мөнгө 14, хүрэл 25 нийтдээ 50 жилийн ойдоо 50 медальтай гайхамшигтай амжилт гарган угтаж байна. Универсиад наадам 2 жилд нэг удаа зохиогддог бөгөөд бид 4 жилийн өмнө 2011 онд БНХАУ-ын Шинжинь хотноо болсон 26 дугаар Универсиад наадмаас жүдо, шатар, буудлагын хувийн болон эрэгтэй багийн төрөлд нийтдээ 4 мөнгөн медаль л хүртэж байлаа. Монголчууд нэг Универсиадаас Казаны наадмаас өмнө хамгийн дээд тал 4 медаль хүртэж байсан ба 1977 онд 4 медаль / 2 алт, 2 хүрэл медаль/ хүртэж байсан юм. Нийтдээ 5 медалийг Универсиад 2015 наадмаас хүртсэн нь тооны хувьд Казаны 2013 оны Универсиадын дараа бүх түүхийн үеийн 2 дугаар байрт орох үзүүлэлт боллоо.

Хүснэгт №2

Универсиад 2015 наадмын нэгдсэн дүнгээр эхний 30 байр эзэлсэн орнуудын нэрс

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

БНСУ

47

32

29

108

2

ОХУлс

34

39

49

122

3

БНХАУ

34

22

16

72

4

Япон

25

25

35

85

5

АНУ

20

15

19

54

6

Франц

13

9

8

30

7

Итали

11

15

17

43

8

Украйн

8

17

6

31

9

Иран

7

2

6

15

10

Хятадын Тайвань

6

12

18

36

11

Казакстан

6

0

4

10

12

Герман

5

5

8

18

13

Латви

5

1

3

9

14

Польш

4

10

4

18

15

Австрали

4

3

12

19

16

Беларусь

4

3

5

12

17

Их британи

3

4

4

11

18

Чех

3

3

3

9

19

Бельги

3

1

3

7

20

Тайланд

2

7

9

18

21

Канад

2

4

2

8

22

Турк

2

2

12

16

23

Бразил

2

2

4

8

24

Монгол

2

1

2

5

25

ӨАБНУ

2

0

4

6

26

Унгар

2

0

3

5

27

Азербайжан

2

0

1

3

28

Доминикан

2

0

0

2

29

Румын

1

3

3

7

30

Ямайка

1

3

1

5

НЭГ НААДМААС 2 АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ХОЁР ДАХЬ УНИВЕРСИАД

“Тулалдаанд зөвхөн шонхорууд нисдэг” гэдэг. Универсиад наадамд зөвхөн шилдэгүүд оролцон медаль хүртдэг онцлогтой. Жүдо бөхийн 57 кг жинд дэлхийд 3 дугаарт эрэмблэгдэж өрсөлдөж байгаа Доржсүрэнгийн Сумьяа Гванжугийн наадмын эхний өдрүүдэд тэмцээний салхи хагалан Универсиадаас Монгол улсад авчирсан 10 дахь алтан медалийн эзэн болсон. Жүдо бөхийн төрөлд Монголын тамирчид Универсиадаас 3 дахь алтан медалиа ийнхүү хүртэв. Тухайлбал: Х.Болдбаатар 1999 онд, Х.Бундмаа 2007 онд Универсиадын аварга болж байв. Д.Сумьяа жүдогоос төрсөн Универсиадын 3 дах алтан медалийн эзэн ийнхүү болов. Дэлхийн №1 жүдо бөхийн 48 кг жингийн тамирчин М.Уранцэцэг Универсиадаас алтан медаль хүртэх зорилго тавьж өмнө нь 2009 онд Сербийн Белград хотноос авч байсан мөнгөн медалийн амжилтаа ахиулах зорилготой Гванжу хотноо очсон ч хүрэл медаль энгэртээ зүүн ирлээ. Тэрээр өөрийн хүчтэй өрсөлдөгч БНСУ-ын тамирчиндаа торгуулиар хожигдов. Гэхдээ энэ нь М.Уранцэцэгт 2016 оны Риогийн олимпийн өмнөх томоохон сургамж болсон нь илт байв.

Дэлхийн энтэй тамирчин болж өсч байгаагаа Монголын мэргэн бууч Э.Даваахүү Универсиадын тавцанд харуулаа. Тэрээр хийн гар бууны 10м шигшээ буудлагад 8 дугаар байраар шалгарч өөрийн багаа мөнгөн медальд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэв. Тэрээр финалын буудлагад гайхамшигтай байж, сэтгэл зүй сайтай, ур чадвар өндөртэй тамирчин болохоо харуулан эрэгтэйчүүдийн 10 м хийн гар бууны дасгалд Универсиадын аварга боллоо. Тэрээр Монгол улсаас хамгийн анх түрүүнд буудлагын төрөлд Универсиадын алтан медаль хүртсэн тамирчин болж түүхэнд бичигдэв. Тэрээр энэхүү Универсиад наадмын аварга болохдоо дэлхийн аваргын мөнгө, Азийн наадмын аварга, дэлхийн цомын аварга БНХАУ, БНСУ, Малайз улсын гол өрсөлдөгч нараа ардаа орхин танхимд суусан үзэгчид, спортын хэвлэлийн сэтгүүлчдийг шуугиулсан шигшээ буудлагыг үзүүлэн, онч сайтай болохоо дэлхий нийтэд харуулсан юм. Э.Даваахүү өөрийнгөө энэ тэмцээнд бэлтгэн 2014 онд АНЭУ-д болсон оюутны ДАШТ-нээс эдгээр төрөлд мөнгө, хүрэл медаль хүртэж амжилтандаа ойртон ирж байсан тамирчин гэдгээ батлан харуулж чадсан юм. Универсиадын буудлагын төрөлд өмнө нь 2007 онд Ц.Мөнхзул, 2011 онд Ч.Нарантуяа, Буудлагын эр багийн гишүүд (Н.Баяраа, Б.Бишрэл, Д.Ганзориг), 2013 онд Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа, О.Янжинлхам нар урт бууны 10м багийн төрөлд нийтдээ 4 багц мөнгөн медаль хүртээд байсан юм.

УНИВЕРСИАДЫН ОЛОН МЕДАЛЬТАН ГВАНЖУГААС ТӨРЛӨӨ

Монголын баг тамирчдаас Гванжугийн 2015 оны их наадамд Универсиадын хос медальтан, нэгэн зэрэг 3 тамирчид төрөн гарсан онцгой содон үйл явдал болж өнгөрөв. Жүдо бөхийн төрөлд дэлхийн аварга, 48 кг жингийн тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэн 2009 онд Сербийн Белградад болсон Универсиад наадмын жүдо бөхийн 48 кг жингийн мөнгөн медальдаа ижилсүүлэв. Тэрээр Универсиадын 3 дах хос медальтан ийнхүү боллоо. Өмнө нь 2013 онд Казаны наадмын бүстэй барилдааны төрөлд Б.Сугаржаргал 1 алт, 1 хүрэл медаль авч анхны хос медальтан болсон юм. Харин Универсиадын хоёр дахь хос медальтнаар 2013 онд буудлага спортын тамирчин Ганхуягийн Нандинзаяа тодрон гарч эмэгтэй урт бууны 10 метрийн зайн ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртэн энэ амжилт дээрээ О.Янжинлхам, Ч.Нарантуяа нарын хамт багт сайн буудсан амжилт нөлөөлж багийн дүнгээр тэд Универсиад 2013 наадмын мөнгөн медалийг энэ зайдаа хүртэн Г.Нандинзаяа нэг Универсиадаас 1 мөнгө, 1 хүрэл хүртсэн хоёр дах хос медальтан тамирчин болсон юм.

Монголын мэргэн буудагч Э.Даваахүү Универсиад 2015 наадмын буудлагын төрлөөс эх орондоо 3-н өөр өнгийн алт 1, мөнгө 1, хүрэл 1 нийт гурван медаль авчирч анх удаагаа Универсиадаас гурван медаль хүртсэн тамирчин боллоо. Тэрээр хийн гар бууны 10 метрийн зайн ганцаарчилсан буудлагын алтан медаль, энэ зайн багийн төрөлд Э.Бадамгарав, О.Төгөлдөр нарын хамт мөнгө медаль, 50 метрийн хийн гар бууны төрөлд багийн хүрэл медалийг мөн Э.Бадамгарав, О.Төгөлдөр нарын хамт гардан авсан билээ. Ийнхүү Э.Даваахүү Универсиад наадамд Монголын тамирчид анх удаагаа оролцож эхэлсний түүхт 50 жилийн ойн баярын үеэр Универсиадын 3-н медальт ховорхон амжилтын эзэн нь болж чадсан. Түүнчлэн буудлагын тамирчин Э.Бадамгарав, О.Төгөлдөр нар Универсиадын Монгол улсын хос медальт 4 ба 5 дах тамирчдын эгнээнд дараалан багтан орсон. Цаашид Универсиадын медальт, хос медальт, олон медальт тамирчид олноороо төрөн гарах болтугай.

МОНГОЛЫН ГУРВАН ШҮҮГЧ ГВАНЖУ ХОТНОО АЖИЛЛАА

Дэлхийн оюутны XXVIII Универсиад наадмыг зохион байгуулах ажилд Монгол улсын гурван шүүгч хамтран оролцов. Жүдо бөхийн төрөлд Д.Энхтүвшин, ширээний теннисний тэмцээнийг Э.Мөнхбилэг, сагсан бөмбөгийн тэмцээн дээр Б.Ганзориг нар удирдан шүүн явуулж, олон улсын төлөөлөгчдийн хамтаар ажилласан байна. Д.Энхтүвшин, Э.Мөнхбилэг, Б.Ганзориг нарыг олон улсын тухайн спортын холбоодын шугмаар ОУОСХ-той хамтран ЗБХорооноос сонгогдон уригдаж ажилласан. Олон улсын шүүгч Д.Энхтүвшин Универсиад наадмын жүдо бөхийн төрлийг 5 дах удаагаа шүүн, зохион байгуулан ажиллаж байгаа туршлагатай нэгэн бол залуу олон улсын шүүгч нар болох Э.Мөнхбилэг, Б.Ганзориг нар нь Казань, Гванжугийн Универсиад наадмуудад дараалан эх орноо төлөөлөн амжилттай ажиллаж байгаа билээ.

ХЯТАДЫН ТАЙВАНЫ ТАЙПЕЙД 2017 ОНЫ УНИВЕРСИАД БОЛНО

Дэлхийн оюутны спортын XXIX дүгээр Универсиад наадам нь Хятадын Тайваны Тайпей хотноо 2017 оны 8 сарын 19-30-нд болно. Дараагийн наадам нь Универсиадын үндсэн 10 төрөл болох хөнгөн атлетик, сагсан бөмбөг, туялзуур жад, хөлбөмбөг, гимнастик (спортын ба уран сайхны), усанд сэлэлт (усанд үсрэлт, усны бөмбөг), теннис, волейбол, жүдо, ширээний теннис зэрэг төрлөөр болно. 2017 оны Универсиад наадмаас эхлэн тус наадмын үндсэн төрөлд таэквондогийн төрөл шинээр нэмэгдэн орж байнга зохиогдохоор болсон юм. Иймээс Универсиадын үндсэн төрөл 2017 оноос эхлэн байнгын 11 төрөл болж байна. Хятадын Тайваны ЗБХорооны санал болгосноор 7-н төрөл уг наадмын хөтөлбөрт нэмэгдэн орж байна. Үүнд: байт харваа, бадминтон, бейсбол, гольф, дугуйт тэшүүр, хүндийн өргөлт, ушугийн спорт энэ Универсиадын хөтөлбөрт орж нийтдээ 18 спортын төрлөөр зохион байгуулагдана.

МОНГОЛ УЛСАА ДЭЛХИЙ НИЙТЭД ӨРГӨНӨӨР СУРТАЛЧИЛЛАА

БНСУ-ын КВS, Евроспорт суваг, ESPN сувгаар Монголын тамирчдын урьдчилсан болон шигшээ тоглолтуудад оролцсон явцыг харуулан, 5 удаагийн медаль гардуулах ёслолын ажиллагааг дэлхийн 3 тэрбум хүн үзсэн судалгааг ОУОСХолбооноос гаргасан юм. Гванжу хотын үзэсгэлэнгийн танхимд “Олон улсын хэвлэлийн төв” ажиллаж олон улсууд руу мэдээлэл явуулж, тус төвд гадаад, дотоодын хэвлэлийн 3,000 гаруй төлөөлөгч нар хүрэлцэн ирж сурвалжлан ажилласан.

Универсиадад оролцож байгаа Монгол улсын баг тамирчдын талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихээхэн яригдсан. Ялангуяа сагсан бөмбөгийн баг тамирчид Чили, Швейцарийн багуудыг хожсон сонирхолтой, онцгой тоглолтын талаар ихээхэн материалууд гадаадын хэвлэлүүд олонтоо гаргасан. Мөн Универсиадын тосгонд гардаг өдөр тутмын сонинд Монголын нэр байнга дурсагдаж байв.

МОСХ-ноос Олон улсын ОСХ-той хамтран үндэсний хэмжээнд “Боловсрол” телевиз,”Спорт бокс” суваг телевизүүд албан ёсны шууд дамжуулах эрхтэйгээр Монгол улсын 2 сая гаруй иргэдэд үзүүлэх арга хэмжээг авлаа. Түүнчлэн БНСУ-д баг тамирчдынхаа хамтаар МНС телевизийн сэтгүүлч, редактор А.Алтанчимэг, МҮОНРТ-ийн оператор сэтгүүлч Б.Төмөрсүх нар ажиллан тамирчдын тосгонд амьдарч Монголын багийн хэвлэл мэдээллийн ажлыг хариуцан өдөр бүр мэдээллээ Монгол руу явуулан ажилласан билээ. Монголын тамирчдын тухай бичлэг, мэдээллийг МҮОНРТ-ийн спортын нэвтрүүлгийн цагаар болон “ММ” агентлагийн мэдээгээр орой бүр 20,00-20:45 цагуудад, “MNC” телевизийн спортын өдөр тутмын нэвтрүүлэг, мэдээгээр үзүүлсэн юм. Мөн спортын www.ssport.mn болон www.csport.mn спортын портал сайт мэдээллийг газар дээрээс нь шууд орууллаа.

МОСХолбоо, МҮСБХолбоо мэргэжилтэнүүд тусгай төхөөрөмж ашиглан Казаний Универсиадын сагсан бөмбөгийн урьдчилсан тэмцээнүүдийг Монголын спорт сонирхогчдод интернэт сайт, блог ашиглан мэдээлэл явуулж гаргаж байв. Эдгээр байгууллага болон бусад спортын холбоодын сайт, фэйсбүүк хуудас, твитерт олон зуун мянган хандалт орсон судлагаа хийгдсэн. Универсиадын мэдээ, мэдээллийг Монголын талаас сонирхсон хандалт маш ихээр хийгдэж байсныг Солонгосын талын Универсиадын ЗБХороо, ОУОСХ-ны хэвлэл мэдээллийн алба мэдээлж байсан ба Монголын үзэгчид энэхүү наадмыг маш ихээр сонирхон үзсэн юм.

Универсиад наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг наадмын Зохион байгуулах хорооны портал сайт http://www.gwaygju.com, Олон улсын оюутны спортын холбооны портал сайт www.fisu.net болон www.livefisu.tv сувгаар болон Монголын оюутны спортын холбооны вэб сайт www.mssf.mn, тус холбооны фэйсбүүк хаяг: www.facebook.com/mongolianstudentsportsfederation мэдээлэлийг цаг тухайд нь Монголын спорт сонирхогчидод хүргэн ажиллав.

ОЮУТАН ТАМИРЧДЫН АМЖИЛТЫГ ТӨРӨӨС ҮНЭЛЭХ ТУХАЙ

Монголын оюутны холбоо, Монголын оюутны спортын холбоо Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид хандан дэлхийд нэрээ цууриатуулсан авьяаслаг, спортын талбарт онцгой гавьяа байгуулсан оюутан тамирчидаа Монгол улсын төрийн дээд одон, медалиар шагнуулахаар санал гарган ЕТГазарт хандахаар бэлтгэж байна.

УИХ-ын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Монголын оюутан тамирчиддаа Универсиад наадамд амжилттай оролцсонд баяр хүргэн, амжилт хүссэн юм.

Түүнчлэн ЭМСЯамаар дамжуулан Гванжугийн Универсиад наадмаас медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагч, удирдан зохион байгуулсан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн авч уулзан баяр хүргэн 2015 оны 7 сарын 23-ны пүрэв гаригт 11:00 цагаас Төрийн ордонд арга хэмжээ, уулзалт хийн, энэ үеэрээ Засгийн газрын мөнгөн шагналын батламжыг гардуулсан юм. Монгол улсын Засгийн газрын 2014 оны тогтоолын дагуу дэлхийн оюутны “Универсиад” наадамд алтан медаль авсан Д:Сумьяад 30 сая, Э.Даваахүүд 36 сая, хүрэл медальт М.Уранцэцэгт 10 сая, багийн мөнгө, хүрэл медальт О.Төгөлдөр, Э.Бадамгарав нарт 6 сая төгрөгний мөнгөн шагнал гардуулан өгсөн юм.

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба наадмын медальт тамирчдыг ЭМСЯаманд хүлээн авч баяр хүргэн, Универсиадын ЗБХорооноос ирүүлсэн шагналын дипломыг гардуулан, тамирчдад амжилт хүссэн.

Наадамд амжилттай оролцсон 12 тамирчин, дасгалжуулагч, албаны хүнийг МОХ, МЗХолбоо зэрэг төвийн ТББайгууллага өөрийн медалиар шагнаж гардуулан өгсөн.

ХОЁР. УНИВЕРСИАД 2015 НААДМААС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД

АЛТАН МЕДАЛЬ:

  1. ДОРЖСҮРЭНГИЙН СУМЬЯА – Дэлхийн оюутны Универсиад 2015 наадмын алтан медаль (Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг жин)
  2. ЭНХТАЙВАНЫ ДАВААХҮҮ - Дэлхийн оюутны Универсиад 2015 наадмын алтан медаль (Буудлага спортын хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн ганцаарчилсан зай )

МӨНГӨН МЕДАЛЬ:

  1. Э. ДАВААХҮҮ, О, ТӨГӨЛДӨР, Э. БАДАМГАРАВ– Дэлхийн оюутны Универсиад 2015 наадмын багийн мөнгөн медаль (эрэгтэй хийн гар бууны 10 м зай)

ХҮРЭЛ МЕДАЛЬ:

  1. М. УРАНЦЭЦЭГ - Дэлхийн оюутны Универсиад 2015 наадмын хүрэл медальт (Жүдо бөх, эмэгтэй 48 кг)
  2. Э. ДАВААХҮҮ, О, ТӨГӨЛДӨР, Э. БАДАМГАРАВ - Дэлхийн оюутны Универсиад 2015 наадмын багийн төрөлд хүрэл медаль (эрэгтэй гар буу, 50 метрийн зай)

Хүснэгт №3

Монголын оюутан тамирчидын зуны “Универсиад” их наадмаас 1973-2015 онуудад хүртсэн медаль, тамирчид, төрлийн нэр

Он

Хот ба улс

Медалиуд

Хэн

Төрөл

Алт

Мөнгө

Хүрэл

1973

Москва, ЗХУ

1

-

1

Алт-Ц.Нацагдорж Хүрэл медаль -Ж.Мөнх-очир

Чөлөөт бөх

1977

Софи, Болгар

2

-

2

Алт- З.Ойдов, З.Дүвчин, Хүрэл- О.Энхтайван, Ж.Даваажав

Чөлөөт бөх

1981

Бухарест, Румын

-

-

1

Д.Оюунболд

Чөлөөт бөх

1999

Пальма де Мальорка, Испани

1

-

1

Алт-Х.Болдбаатар Хүрэл-Х.Эрдэнэт-од

Жүдо

2003

Дэгү, БНСУ

-

-

1

Х.Цагаанбаатар

Жүдо

2005

Измир, Турк

1

-

-

Б.Наранбаатар

Чөлөөт бөх

2007

Бангкок, Тайланд

1

1

-

Алт: Жүдо-Х.Бундмаа Мөнгө:Буудлага- Ц.Мөнхзул

Жүдо, Буудлага

2009

Белград, Серби

-

2

1

Мөнгө-П.Лхамдэгд, М.Уранцэцэг, Хүрэл-С.Ням-очир

Жүдо

2011

Шинжинь, БНХАУ

-

4

-

Мөнгө: Жүдо- Ц. Чинбат; Шатар- Б.Мөнгөнтуул; Буудлага- Эм 50м урт буу Ч.Нарантуяа; Буудлагын эр баг 50м -Н.Баяраа, Б.Бишрэл, Д.Ганзориг;

Жүдо Шатар Буудлага

2013

Казань,

ОХУ

3

6

16

Алт: Чөлөөт бөх-С.Батцэцэг; Бүст барилдаан- Х Б.Сугаржаргал; Бокс- Энхдэлгэр; Мөнгө- Бүст барилдаан- Д.Анар; Жүдо- Б.Жанчивдорж; Буудлага: Баг Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа; Чөлөөт бөх- Э.Сумьяа, О.Насанбурмаа; Самбо- Ч.Марал-Эрдэнэ; Хүрэл- Бокс: Г.Ган-Эрдэнэ, Э.Идэрхүү, Д.Отгондалай, Б.Түвшинбат, Н.Шинэбаяр; Бүст барилдаан: М.Отгон-эрдэнэ, Б.Сугаржаргал, С.Энхчимэг, Д.Мөнхтуяа, Буудлага: Г.Нандинзаяа; Чөлөөт бөх: Г.Мандахнаран, Д.Хүдэрбулга; Самбо: Ж.Чанцалдулам, Т.Амаржаргал, Н.Нямтуяа, О. Мөнхцэцэг;

СамбоБүст барилдаан Бокс Жүдо Буудлага Чөлөөт бөх

2015

Гванжу, БНСУ

2

1

2

Алт: Жүдо бөх- Д.Сумьяа; Буудлага-Э.Даваахүү; Мөнгө: Буудлагын хийн гар бууны эр баг 10м Э.Даваахүү, О.Төгөлдөр, Э.Бадамгарав нар; Хүрэл: Жүдо-М.Уранцэцэг, Буудлагын хийн гар бууны эр баг 50м Э.Даваахүү, О.Төгөлдөр, Э.Бадамгарав нар;

Жүдо бөх, Буудлага

Бүгд-50 медаль

11

14

25

Нийт -50 тамирчин

7-н төрөл

ГУРАВ. УНИВЕРСИАД НААДАМД ОРОЛЦСОН МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ОРОЛЦОО, АМЖИЛТ

Байт харвааны тэмцээнд 36 орны эрэгтэй 122, эмэгтэй 101 харваач онч мэргэнээ сорьсон юм. Үүнээс 22 орон эрэгтэй, 16 орно эмэгтэй бүтэн багтай оролцлоо. Монгол улс эрэгтэй 6, эмэгтэй 6 харваач нийт 12 хүн 2 үндсэн төрлийн компаунд, рекурвд харваанд оролцсон юм.

Манай улсын баг урьд өмнө нь зөвхөн рекурв харвааны төрөлд л хүчээ сорьдог байсан бол энэ удаагийн Универсиад наадмаас эхлэн компаундын төрөлд анх удаагаа оролцож эхлэн байт харвааны спортод түүхийн шинэ хуудас нээлээ. Учир нь 2016 оны 6 сарын 1-5-нд Улаанбаатар хотноо байт харвааны оюутны ДАШТэмцээн 11 дэх удаагаа зохиогдоно. Манай улсын баг тус тэмцээний бүх төрөлд нь оролцох тул бэлтгэлээ ийнхүү эртнээс хийж эхэлсэн юм. Эрэгтэйчүүдийн компаундын ганцаарчилсан төрөлд Ж.Тулга 635 оноо авч 51-р байр, Ж.Содномпил 633 оноогоор 52-р байр, Ч.Амарбат 628 оноогоор 53-р байрт тус тус орлоо. Багийн нийт дүнгээр компаунд харваанд орсон 16 багаас Малайзын багийг ардаа орхин Монголын баг 1896 оноогоор 15 дугаар байранд шалгарлаа.

Компаундын төрлийн халз харваанд Ж.Тулга нь Турк улсын тамирчин Е.Цагаринтай сугалаа таарч харван 145:132 харьцаагаар ялагдсан юм. Ч.Амарбат Энэтхэгийн тамирчин С.Кавайпреетэд 145:138 харьцаагаар хожигдсон. Харин Ж.Содномпил нь Хятадын Тайваны тамирчин Х.Ченд 145:133 харьцаагаар эхний 1/24 шигшээд ялагдан цаашид харвах боломжгүй болсон. Энэхүү төрөлд Монголын тамирчид олон улсын түвшинд анх удаагаа хүч сорьсон гэхэд муугүй амжилт үзүүлсэн.

Эмэгтэйчүүдийн компаундын ганцаарчилсан ба багийн төрөлд О.Буянжаргал 636 оноо авч 40 дүгээр байр, Б.Аззаяа 620 оноогоор 42 дугаар байр, Т.Гончигсүрэн 516 оноо оноотой 43-р байранд шалгарчээ. Энэ төрөлд багийн дүнгээр Монгол улс 11 дүгээр байранд орсон. Халз 1/24-ын шигшээ харваанд тамирчин О.Буянжаргал АНУ-ын К.Кочранд 141:125 харьцаагаар хожигдсон. Т.Гончигсүрэн нь Аргентин улсын тамирчин Р.Мелиссад 140:90 харьцаагаар хожигдож, Б.Аззаяа нь Бельгийн тамирчин П.Сарад 146:133 харьцаагаар хожигдон аль нэг тамирчин нь дараагийн шатанд шалгарч чадаагүй тэмцээнээ дуусгасан.

Багийн компаундын харваанд Монголын эрэгтэй баг Оросын багтай сугалаа таарч 218:229 харьцаагаар (54:58, 51:55, 56:58, 57:58) хожигдов. Эмэгтэй багийн компаундын төрөлд Монголын баг Малайзын багтай өрсөлдөн 192:226 (48:57,46:57,47:57, 51:55) харьцаагаар хожигдлоо. Компаундын холимог хосын төрөлд Ж.Тулга -635 оноо, О.Буянжаргал-636 оноо нийтдээ 1271 онооны үзүүлэлтээр 18 дугаар байрт орсон.

Монголын тамирчидын үндсэн харваа болох Рекурвын ганцаарчилсан болон багийн төрөлд эрэгтэй тамирчидаас Б.Отгонболд /624 оноо/ 45-р байр, Б.Нармандах /623 оноо/ 46-р байр, Э.Энхсайхан /615 оноо/ 54 дүгээр байранд шалгарлаа. Багийн төрлийн харваанд 1862 оноогоор 15-р байранд орж АНУ-ын багийг ардаа орхисон. Халз харвааны төрөлд Э.Энхсайхан эхний харваанд Италийн тамирчин А. Фиоролиг 6:2 (28:27, 27:26, 26:27, 28:26) харьцаагаар хожиж, Шигшээ 1/24-ын харваанд тэрээр Хятадын Тайваны тамирчин Х.Ванд 6:0 (27:26, 26:25, 29:27) хожигдсон. Тамирчин Б.Отгонболд 1/48 харваанд Непалын тамирчин П.Гурунгийг 6:0 оноогоор (25:15, 27:19, 29:22) хожиж, 1/24 харваанд Словенийн тамирчин К.Жакад 6:2 (28:26, 28:26, 28:29, 29:28) харьцаагаар хожигдож 1/16-д шалгарч чадсангүй юм. Энэ төрөлд 2 тамирчин эхний даваандаа ялж дараагийн шатандаа шалгаран дэлхийн шилдэг харваач нартай өрсөлдлөө.

Эмэгтэй тамирчидаас рекурвын ганцаарчилсан төрөлд 58 харваач оролцлоо. Монголын Н.Ариунбилэг /607 оноо/ 34 дүгээр байр, Ж.Дагийжанчив /595 оноо/ 41 дүгээр байр, Б.Буд-Алтай /549 оноо/ 54 дүгээр байрт тус тус орлоо. Багийн харваанд Монголын эмэгтэй тамирчид 1751 оноогоор 12 дугаар байр эзлэн Малайзын багийн өмнө орлоо. Манай тамирчид халз харваанд Б.Буд-Алтай 1/48 харваанд хийлж, 1/24 харваанд Мексикийн тамирчин Г.Пинед 6:0 (29:25, 22:19, 27:24) харьцаагаар хожигдож, тамирчин Н.Ариунбилэг 1/48 харваанд хийлж, 1/24 харваанд Эстонийн тамирчин Л.Нурмсалуд 6:2 (27:23, 25:24, 26:27, 28:27) харьцаагаар хожигдлоо. Харин Ж.Дагийжанчив 1/48 харваанд хийлж, 1/24 харваанд Францын тамирчин Л.Лекоитрег 6:2 (29:26, 27:24, 24:26, 26:24) хожсон юм. Ж.Дагийжанчив Монголын багаас ганцаараа 1/16 харваанд шалгарч Японы тамирчин Т.Сугимотод 7:1 (26:23, 27:23, 27:27, 30:17) харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгасан юм.

Багийн рекурвын төрлийн харваанд Монголын эрэгтэй баг Хятадын Тайваны багтай таарч 4:5 харьцаагаар (55:53, 51:56, 52:56, 55:53) хожигдов. Монголын баг онооны бага зөрүүтэй сайн харвасан ба цаашид Тайваны баг амжилттай харван наадмын мөнгөн медалийн эзэн болжээ. Эмэгтэй багийн рекурвын төрөлд Монголын баг Мексикийн багтай таарч 0:6 (34:46,46:53,50:52) хожигдлоо. Рекурвын холимог хосын төрөлд Б.Отгонболд -624 оноо, Н. Ариунбилэг-607 оноо нийтдээ 1231 онооны үзүүлэлтээр 25 багаас 19 дүгээр байрт орсон.

Универсиад наадмын буудлагын тэмцээнд 39 орны эмэгтэй 180, эрэгтэй 217 эрэгтэй нийтдээ 397 тамирчин оролцлоо. Манай улсаас 7 эмэгтэй, 8 эрэгтэй тамирчин, дасгалжуулагч Н.Ундралбат, Ж.Ганхуяг, Б.Алтанцэцэг багш нар оролцлоо.

Буудлагын 10 метрийн эрэгтэй гар бууны дасгалд Э.Даваахүү 575 оноо, Э.Бадамгарав 572 оноо, О.Төгөлдөр 567 оноо нийлбэр дүнгээр 1714 оноогоор БНСУ-ын багийн дараа 2 байр эзлэн мөнгөн медаль хүртэв. Энэ төрөлд 10 багийн тамирчид онч мэргэнээ сорьсон юм.

Буудлагын 10 метрийн эрэгтэй гар бууны төрөлд Энхтайваны Даваахүү 575 оноо -21х үзүүлэлтээр БНСУ-ын 2 тамирчин, БНХАУ-ын 2, Малайзын 2, Францын 1 тамирчдын хамтаар шигшээ 8 тамирчны тоонд шалгарч шигшээд 199.6 оноогоор 1 дүгээр байранд орж алтан медаль хүртсэн байна. Тэрээр финалд 8 тамирчинаас бүх өрсөлдөгчөө нэг нэгээр нь дараалан ялж энэ наадамд түрүүлсэн юм.

Буудлагын 10 метрийн урт бууны дасгалын ганцаарчилсан төрөлд 56 тамирчинаас Б.Бишрэл 619,1 оноогоор 14 дүгээр, Х.Бямбабаатар 617,2 оноогоор 21 дүгээр байр, Н.Баяраа 613,8 оноогоор 30 дугаар байрт орсон. Энэ зайн 15 багийн үзүүлэлтийг дүгнэхэд Монголын багийн Б.Бишрэл, Х.Бямбабаатар, Н.Баяраа нар 1850,1 оноогоор шагналт 6 дугаар байранд шалгарсан.

Буудлагын 25 метрийн эрэгтэй хурдан гар бууны ганцаарчилсан төрөлд 28 тамирчин оролцсноос Э.Даваахүү 275 оноотой 18 дугаар байр, О.Төгөлдөр 269 оноотой 20 дугаар байр, Ш.Буянзаяа 255 оноотой 24 дүгээр байранд шалгарч, багийн төрөлд 799 оноогоор шагналт 4 дүгээр байранд орлоо.

Буудлагын 25 метрийн эрэгтэй стандарт гар бууны ганцаарчилсан төрөлд 28 тамирчин орж өрсөлдснөөс О.Төгөлдөр 554 оноогоор 10 дугаар байр, Ш.Буянзаяа 547 оноогоор 17 дугаар байр, Э.Даваахүү 536 оноогоор 23 дугаар байр эзэллээ. Энэ зайн багийн төрөлд 7 орны баг тамирчид буудсанаас манай баг тамирчид 1637 оноогоор шагналт 5 дугаар байранд шалгарсан юм.

Буудлагын 50 метрийн эрэгтэй гар бууны дасгалд 41 тамирчин оролцсоноос Э.Даваахүү 542 оноогоор 13 дугаар байр, О.Төгөлдөр 540 оноогоор 16 дугаар байр, Э.Бадамгарав 538 оноогоор 18 дугаар байр эзлэв. Э.Даваахүү, О.Төгөлдөр, Э.Бадамгарав нарын ганцаарчилсан төрөлд авсан оноог нэмж Монголын багийн дүнг гаргахад 1620-18х оноотой 3 дугаар байрт орж Универсиад 2015 наадмын буудлагын төрлөөс хүрэл медаль хүртсэн билээ. Энэ төрөлд 8 баг оролцлоо.

Буудлагын 50 метрийн 3 байдлаас буудах төрөлд 46 тамирчин орж өрсөлдсөнөөс Б.Бишрэл 1151 оноогоор 16 байр, Н.Баяраа 1150 оноогоор 18 байр, Х.Бямбабаатар 1140 оноогоор 27 байр эзлэв. Энэ төрөлд багийн дүнгээр Б.Бишрэл, Н.Баяраа, Х.Бямбабаатар нар 3441-123х оноогоор 12 багаас шагналт 8 дугаар байрт орсон.

Буудлагын 50 метрийн урт бууны ганцаарчилсан төрөлд 51 тамирчин оролцсоноос Х.Бямбабаатар 617,3 оноогоор 20 дугаар байр, Н.Баяраа 313,4 оноогоор 36 дугаар байр, Б.Бишрэл 608 оноогоор 46 дугаар байранд шалгарсан. Багийн үзүүлэлтээр Х.Бямбабаатар, Н.Баяраа, Б.Бишрэл нар 1839,4 оноогоор 13 багаас 10 дугаар байранд шалгарав.

Эмэгтэй тамирчдын амжилт:

Буудлагын 10 метрийн эмэгтэй гар бууны ганцаарчилсан төрөлд Т.Баярцэцэг 373 оноогоор 28 дугаар байр, Л.Уранзаяа 370 оноогоор 33 дугаар байр, А.Ичинхорлоо 360 оноогоор 47 дугаар байр тус тус эзлэн энэ амжилтаараа багийн дүнг нэмж гаргахад Монголын баг энэ төрөлд 13 орноос 11 дүгээр байрт орлоо.

Буудлагын 10 метрийн урт бууны дасгалд О.Янжинлхам 415,0 оноогоор 9 дүгээр байр, Г.Нандинзаяа 411,2 оноогоор 23 дугаар байр, М.Түвшинжаргал 407,1 оноогоор 42 дугаар байранд орлоо. Багийн дүнгээр 1233,3 оноо авч шагналт 5 дугаарт байрт шалгарав.

Буудлагын 25 метрийн гар бууны эмэгтэй төрөлд 47 тамирчин онч мэргэнээ сорьсноос Т.Баярцэцэг 278 оноогоор 30 дугаар байр, А.Ичинхорлоо 276 оноогоор 36 дугаар байр, Ө.Өлзийням 274 оноогоор 38 дугаар байраар шалгарч, багийн үзүүлэлтээр 828 оноо авч 10 дугаар байрт оров.

Буудлагын 50 метрийн 3 байрлалаас буудах урт бууны төрөлд эмэгтэй тамирчдаас хувийн дүнгээр Г.Нандинзаяа 579 оноогоор 12 дугаар байр, О.Янжинлхам 575 оноогоор 31 дүгээр байр, Я. Заяа 566 оноогоор 44 дүгээр байрт орж, энэ төрөлд багийн үзүүлэлтээр Монголын баг 17 орны баг тамирчдаас 1720 оноогоор шагналт 6 дугаар байранд шалгарчээ.

Буудлагын 50 метрийн урт бууны ганцаарчилсан төрөлд 50 тамирчид оролцсоноос Я.Заяа 613,7 оноотой 33 дугаар байр эзлэв. Г.Нандинзаяа 612 оноогоор 38 дугаар байр, О.Янжинлхам 609,8 оноотой 39 дугаар байрт орлоо. Энэ төрөлд 17 багийн дүн гаргахад Монголын баг 15 дугаар байрт орлоо.

Буудлагын тамирчид универсиад 2015 наадмаас 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн шагналт 4-байр 1, 5-байр 2, 6-байр 2, 8-байр 1 тус тус эзлэн нийтдээ зургаан шагналт байранд шалгарсан ажилт үзүүлж энэ наадамд оролцсон бүх спортын төрлүүдийг манлайлан дээд амжилтыг гаргасан юм. Буудлагын тамирчид үүргээ сайн гүйцэтгэн оролцсон бөгөөд эмэгтэй тамирчид медаль байранд хүрч чадсангүй. Тэмцээнд дэлхийн өндөр зэрэглэлийн олон буудагч нар ирсэн тул өрсөлдөөн өндөр түвшинд явагдсан юм.

Гольфийн тэмцээнд 29 орны эрэгтэй 61, эмэгтэй 53 нийт 114 тамирчин 29 орноос төлөөлөн оролцлоо. Монгол улсаас эрэгтэй 2, эмэгтэй 1 тамирчин, 1 дасгалжуулагч Универсиадын түүхэнд анх удаагаа оролцов. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монголын Лувсандондовийн Дондовцэвээн нийтдээ эхний 3 тойрог тоглож 4 дэх тойрогтоо биеийн эрүүл мэндийн улмаас тоглож чадаагүй тул түүний нийлбэр дүн гараагүй юм. Тэрээр 19 настай АНУ-ын Вашингтоны их сургуулийн оюутан юм. Дараагийн наадамд оролцох бололцоотой залуу тамирчин. Гангаагийн Мэндсайхан нь 4 дэх тойрог тоглон нийтдээ 332 цохилт хийж +44 онооны илүүтэй нийлбэр дүнгээр 53 дугаар байранд шалгарлаа.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Алтансүхийн Энэрэл нь 4 тойрог тоглож нийтдээ 360 цохилт хийж +97 онооны зөрүүтэй, 48 дугаар байранд шалгарсан амжилт үзүүллээ. Гольфийн төрлөөр анх удаагаа Монголын тамирчид Универсиад наадамд оролцсон хэдий ч эхний тэмцээнд чамлахааргүй амжилт үзүүлэв. Тамирчдын 4 тойрог тоглосон онооны үзүүлэлтийг энэ хүснэгтээс харна уу.

Хүснэгт № 4

Гольфийн тамирчидын Универсиад 2015 наадамд үзүүлсэн амжилт

Овог, нэр

1 тойрог

2

3

4

Нийт цохилт

Байр

1

А.Энэрэл-Эмэгтэй

91

+19

90

+23

92

+20

87

+15

360

+97

48 дугаар байр

2

Г.Мэндсайхан-Эрэгтэй

93

+21

84

+12

77

+5

78

+6

332

+44

53 байр

3

Л.Дондовцэвээн-Эрэгтэй

89

+17

86

+14

83

+11

0

0

0

Энэ наадамд оролцсноор тамирчдын амжилт ахих, тэмцээний туршлага суух бололцоо олдсон юм. Мөн тамирчдыг гадаад, дотоодод сайвтар бэлтэх шаардлага гарч байна.

Универсиад наадмын жудо бөхийн төрөлд нийт 69 орны 347 тамирчин хүч чадлаа сорьж эрэгтэй 205, эмэгтэй 142 тамирчин оролцсоноос манай улсаас эрэгтэй 7, эмэгтэй 7 нийтдээ 14 тамирчин зодоглолоо. Дасгалжуулагчаар 3 багш ажиллав.

Эрэгтэйчүүдийн -60 кг-ийн жинд 36 тамирчинаас Д.Баярмагнай эхний тойрогтоо Чехийн бөх Д.Пулкрабекийг юүко үнэлгээгээр ялж, дараагийн тойрогт Узбекстаны тамирчин Б.Инояатовыг вазари үнэлэгээгээр ялсан юм. Удаах барилдаанд Францын бөх В.Хяарыг хожин хэсгийн аваргын төлөө Японы бөх И.Ошимад вазари үнэлгээгээр ялагдсан. Тэрээр хүрэл медалийн төлөө Францын бөх Пелимтэй барилдан хожигдож тус тэмцээнд 5 дугаар байр эзлэн эрэгтэй тамирчидаас ганцаараа шагналт байранд шалгарсан амжилт үзүүлэв.

-66 кг-ийн жинд 39 бөх оролцсноос Б.Пүрэвдаваа эхний тойрогт Словений бөх З.Цанкарийг хожин 2 дугаар тойрогт ОХУ-ын бөх А.Ардановт ялагдсан. Тэрээр дагах барилдаанд орж Италийн М.Пирастай барилдан ялагдаж тэмцээнээ дуусгасан байна.

-73 кг-ийн жинд 37 бөх барилдснаас Монголын Н.Хадбаатар эхний тойрогт Узбекстаны бөх К.Расуловд юүко үнэлгээгээр ялагдан тэмцээнээ дуусгасан.

-81 кг-ийн жинд 37 тамирчин оролцсоноос Б.Гаажадамба эхний тойрогт Польшийн бөх Р.Косциянскид вазари үнэлгээгээр ялагдан цаашид барилдаагүй юм.

-90 кг-ийн жинд 33 тамирчин улсаа төлөөлөн оролцсноос Монголын тамирчин Б.Билгүүн эхний тойрогт Чехийн бөх Д.Кламмертэд вазари үнэлгээгээр ялагдан тэмцээнээ дуусгасан.

-100 кг-ийн жинд 24 орны бөхчүүд барилдсан. Манай Б.Лхагва-очир эхний тойрогтоо Японы бөх Р.Готод эхний тойрогтоо хожигдов. Дагах барилдаанд Латвийн В.Ландо таарч хожин цаашид Бразилийн Г.Соузад ялагдсан.

+100 кг-ийн жинд 24 бөх зодоглсноос тамирчин Б.Сугаржаргал Эстоны бөх Ж.Меттис –тэй таарч техникийн хожигдол хүлээсэн байна. Учир нь кимоно /өмсгөл/ нь өөрийн биеэнд нь таарч тохироогүй тул тэмцээнээс хасагдсан байна.

Үнэмлэхгүй жинд Б.Лхагва-очир нь Латвийн бөх К.Баузад хожигдон тэмцээнээ дуусгасан.

Эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд 29 орны бөх барилдснаас дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэг 1-р тойрогтоо Казакстаны бөх А.Байгулеваг торгуулиар ялж, 2-р тойрогт Францын бөх С.Габреллиг хожин, удаад нь Мексикийн бөх С.Хернандезийг вазари үнэлгээгээр буулган авч, хэсгийн аваргын төлөө БНСУ-ын бөх Б.Жеонгд юүко үнэлгээ, 2 торгуулиар ялагдсан. Тэрээр хүрэл медалийн төлөө БНХАУ-ын бөх Ю.Шионг иппон үнэлгээгээр цэвэр хожин Универсиад наадмын хүрэл медаль хүртсэн юм.

-52 кг-ийн жинд 26 бөх барилдснаас Ч.Аззаяа Энэтхэгийг бөх С.Ранед ялагдан тэмцээнээ дуусгасан юм.

-57 кг-ийн жинд нийт 29 бөх барилдсан ба Монголын бөх дэлхийн цомын аварга Д.Сумьяа 1-р тойрогт БНСУ-ын бөх Ж.Кимийг юүкогоор, 2-р тойрогт АНУ-ын бөх Р.Оливерийг вазари үнэлгээгээр, 3-р тойрогт Францын бөх А.Гуихурийг вазаригаар хожин хэсгийн аваргын төлөө барилдаанд Японы бөх А.Яамамотог торгуулиар ялан, аваргын алтан медалийн төлөө барилдаан Хорват улсын бөх А.Бекичийг цэвэр хожин Универсиад наадмын алтан медалийн эзэн болсон.

-63 кг-ийн жинд 36 орны бөх оролцсноос Б.Ганхайч эхний тойрогтоо Венесуель улсын бөх Л.Кастиллог хожиж, дараагийн тойрогт Германы бөх Н.Базунскид ялагдсан юм. Дагах барилдаанд Хятадын Тайваны Ш.Хуантай барилдан хожигдон тэмцээнээ дуусгасан.

-70 кг-ийн жинд 22 бөх зодоглосноос Н.Ундрахзаяа эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Хятадын Тайваны бөх Л.Шан-д ялагдсан. Н.Ундхазаяа дагах барилдаанд Казахстаны З.Кашкянтай барилдан хожигдов.

-78 кг-ийн жинд 16 орны тамирчин оролцсноос О.Мөнхцэцэг эхний тойрогт Хятадын бөх Я. Лиг ялан, дараагийн тойрогт ОХУ-ын бөх А. Качоровскаяад ялагдсан юм. Дагах барилдаанд Хорватын Б.Матич барилдан хожигдсноор О.Мөнхцэцэг шагналт 7 дугаар байрт оржээ.

+78 кг-ийн жинд 15 орны бөх барилдан Г.Гантогос эхний тойрогтоо Казакстаны бөх З. Абдрассуловаг хожин Украины А. Сапсайд ялагдсан. Дагах барилдаанд Германы Ж.Тиллманнист хожигдон тэмцээнээ дуусгасан.

Үнэмлэхгүй жинд 14 орны бөх оролцон манай Г.Гантогос энэ жинд барилдан эхний тойрогтоо Германы Б. Банделийг хожин, дараагийн тойрогт Литвийн С.Пикинятид хожигдсон байна. Дагах барилдаанд Японы С.Яамамотод хожигдон шагналт 7 дугаар байрт орлоо.

Монголын оюутны жүдо бөхийн багийн тамирчид нийтдээ 43 удаа барилдан 20 удаа ялж 23 удаа ялагдсан байна. Хүснэгтээс судалгааг харна уу.

Хүснэгт № 5

Универсиад 2015-д жүдо бөхийн тамирчидын хийсэн барилдааны судалгаа

Хүйс

Тамирчдын нэрс

Жин

Нийт барилдсан

Ялсан

Ялагдсан

Байр

Эр

Д. Баярмагнай

-60 кг

5

3

2

5-р байр

Эр

Б. Пүрэвдаваа

-66 кг

3

1

2

-

Эр

Н. Хадбаатар

-73 кг

1

0

1

-

Эр

Б. Гаажадамба

-81 кг

1

0

1

-

Эр

Б. Билгүүн

-90 кг

1

0

1

-

Эр

Б. Лхагва-очир

-100 кг

3

1

2

Эр

Б. Сугаржаргал

+100 кг

1

0

1

-

Эр

Б. Лхагва-очир

Үнэмлэхүй

1

0

1

-

Эм

М. Уранцэцэг

-48 кг

5

4

1

Хүрэл

Эм

Ч. Аззаяа

52 кг

2

1

1

-

Эм

Д. Сумьяа

57 кг

5

5

0

Алт

Эм

Б. Ганхайч

63 кг

4

2

2

-

Эм

Н. Ундрахзаяа

-70 кг

2

0

2

-

Эм

О. Мөнхцэцэг

-78 кг

3

1

2

7-р байр

Эм

Г. Гантогос

+78 кг

3

1

2

-

Эм

Г. Гантогос

Үнэмлэхүй

3

1

2

7-р байр

Нийт

43

20

23

Энэ тэмцээнд Монголын жүдо бөхийн оюутны баг медалийн чансаагаар БНСУ, Япон, ОХУ, Францын дараагаар 5 дугаар байрт шалгарч сайхан амжилт гаргалаа. Алт 1, Хүрэл 1 медаль хүртлээ. Шагналт байранд 3 тамирчин шалгарсан. Доорх судалгаа, хүснэгтийг харна уу.

Хүснэгт № 6

Универсиад 2015-ын жүдо бөхийн төрөлд үзүүлсэн улсуудын амжилт

Чансаа

Нийт оролцсон улс

Эр медаль

Эм медаль

Нийт

Нийт медаль байр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

БНСУ

5

2

7

3

3

2

8

8

5

2

15

1

2

Япон

3

1

3

7

4

1

3

8

7

2

6

15

1

3

ОХУ

1

2

4

7

1

2

3

1

3

6

10

3

4

Франц

2

2

4

1

1

2

1

2

3

6

4

5

Mонгол

1

1

2

1

-

1

2

9

6

Бразил

2

2

1

1

2

1

3

4

5

7

Румин

2

2

1

1

1

2

3

6

7

Украйн

1

1

2

1

1

1

2

3

6

9

БНХАУ

1

1

2

1

1

2

9

10

Хорват

1

1

1

1

12

10

Эстони

1

1

1

1

12

12

Герман

1

1

2

2

3

3

6

13

Литви

1

1

1

1

2

2

9

14

Aзербайжан

1

1

1

1

12

14

Итали

1

1

1

1

12

14

Kазахстан

1

1

1

1

12

14

Нидерланд

1

1

1

1

12

14

Швейцарь

1

1

1

1

12

Нийт

9

9

18

36

9

9

18

36

18

18

36

72

Монголд нэгэн зэрэг хугацаанд олимпийн оноо олгох “Дэлхийн цомын тэмцээн” явагдаж байсан тул оюутны үндэсний Универсиад наадмаар барилдан шалгарсан олон шилдэг оюутан тамирчид оролцож чадсангүй учраас бүрэлдэхүүний чанар сул байлаа. Олон орны тамирчид олимпод оролцуулах нэгдүгээр багийн залуу тамирчидаа энэ наадамд оролцуулсан юм. Цаашид оролцохдоо багийн бүрэлдэхүүнийг улам чанаржуулж, өндөр зэрэглэлтэй жүдочидыг оролцуулах шаардлагатай болж байна.

Гванжугийн оюутны Универсиад наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд 464 тамирчид оролцлоо. Үүнээс эмэгтэй 16 багийн 189 тамирчин, эрэгтэй 23 багийн 275 тамирчин байв. Эрэгтэй баг 4 хэсэгт хуваагдан тоглосон юм. Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй оюутны баг “Б” хэсэгт Мексик, ОХУ, Монтенегро, Канад, Шведийн шигшээ багуудтай сугалаа таарсан байв. Монголын баг дэлхийн оюутны Универсиад наадамд 2 дах удаагаа оролцлоо. Эхний тоглолтоо Мексикийн шигшээ багтай хийж 90-71-ээр хожигдсон. Дараагийн тоглолтондоо ОХУ-ын багтай тоглон 99-33-аар, Монтенегро улсын шигшээ багт 54-98-аар хожигдсон. Ингээд 7 сарын 08-нд Канадын шигшээ багтай тоглож 106-41 оноогоор хожигдов. Шведийн шигшээ багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийж 54-72 -оор хожигдон хэсэгтээ хожил авч чадаагүй. Учир нь “Б” хэсэгт хүчтэй багууд өнгөрсөн 4 сард сугалаа таарсан байв. Монголын баг тэмцээний журмын дагуу 17-23-р байрын төлөө тоглохоор болсон.

Энэ хэсэгт Монголын баг анх удаагаа дараалан 3 хожил авч түүхэн ялалтуудаа байгуулсан. Энэхүү дараалсан хожил нь олон улсын сагсан бөмбөгийн мэргэжилтэнүүдийн анхаарлыг татлаа. Монголын баг эхлээд Африкийн Мозамбекийг 58-62-аар дараагийн тоглолтондоо Японы багийг хожсон Америк тивийн Чилийн багийг 72-54 хожин сүүлийн тоглолтоо Европ тивийн шилдэг багуудын нэг Швейцарийн багийн эсрэг хийж 76-71 оноогоор хожин 3-н тивийн багуудыг дараалан хожсон сайхан амжилт гаргасан юм. Ийнхүү Монголын баг дэлхийн шилдэг 23 багаас 17 дугаар байрант орсон. Монголын багийн дараагаар тус тэмцээнд 18 байрт Швейцарь, 19 байрт Мексик,
20 байрт Чили, 21 байрт Япон, 22 байрт Хятадын Тайвань, 23 байрт Мозамбекийн багууд тус тус орж 6 багийн өмнө орсон сайхан амжилт үзүүлж Монголын залуучуудын бахархлыг төрүүлсэн юм.

Сагсан бөмбөгийн тэмцээнд АНУ баг түрүүлж, Германы баг 2 байрт орлоо. Монголын багтай "Б" хэсэгт орсон багуудаас ОХУ-ын баг хүрэл медаль хүртэв. Түүнчлэн “Б” хэсгийн багуудаас Канад 7 байр, Швед 12 байр, Монтенегро 13 байр, Мексик 19 дүгээр байруудад тус тус орлоо.

Монголын баг тамирчидаас 2 ба 3 оноо хийсэн, самбараас авах, бөмбөг таслалт, талбайд тоглосон хугацаа зэрэг 10 гаруй төрлийн статистик үзүүлэлтээр Э. Дөлгөөн 12,3 үзүүлэлттэй тэргүүлэв. Удаад нь А. Тэмүүжин 10,1 А.Бямбадорж 7,8 А. Гансүх 6,7 Б.Дархантөгс 6,0 үзүүлэлтээр багийн 12 тамирчинаа тэргүүлэн эхний 5 байрт орлоо. Монголын тамирчидын торгуулын чөлөөт шидэлтийн гүйцэтгэл 71,6 % гарч БНСУ-ын багийн дараа 2 байрт орсон статистик үзүүлэлт гарчээ.

Казаны 2013 наадмыг бодоход сагсан бөмбөгийн багийн бэлтгэл сургуулилт сайн байсан ба МҮСБХолбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ, ЕНБДарга, ахлах дасгалжуулагч С.Тулга нар идэвх санаачлага гарган ажиллаа. МОСХолбоо, МҮСБХолбоо хамтран багаа ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Бээжин хотуудад наадмын өмнөх 5-6 сард 2 томоохон уулзалт болон цуврал тэмцээнд оруулж, 14 хоногийн нэгдсэн цугларалтанд өндөр уулын бүсэд Хандгайтын сагсан бөмбөгийн зориулалтын тусгай ордонд бэлтгэлээ хангав. Өмнөх наадамд Монголын баг 16 байрт орсон бол энэ удаа 1 байр ухарсан хэдий ч Казаньд 2 хожил авч байсан бол Гванжу хотноо 3 хожил авч ижил түвшний багийн түвшинд сайн тоглолт үзүүлсэн. Цаашид улам сайн тоглох бололцоо байна.

Универсиадын спортын гимнастикийн тэмцээн 36 орны эм 34, эрэгтэй 116 нийтдээ 150 тамирчин оролцлоо. Тэмцээн 7-р сарын 04-07-ны өдрүүдэд Гванжу хотын Гимнастикийн төвд явагдаж манай 4 эрэгтэй тамирчин ОУХМ Г.Эрдэнэболд, спортын мастер Д.Отгонбат, А.Энхтулга, спортын дэд мастер Ж.Номондалай, ҮШБ-ийн дасгалжуулагч Ц.Алтантөгс нар оролцсон юм. Тамирчдын үзүүлсэн амжилт:

Хүснэгт № 7

Монголын гимнастикийн тамирчдын Универсиад 2015-ад гаргасан амжилт

Овог, нэр

Чөлөөт хөдөлгөөн

Бариултай морь

Цагирагт дүүжин

Харайлт

Суга савлуур

Турник

Нийт оноо

Эзэлсэн байр

1

Ж.Номондалай

12,800

10,650

8,800

13,600

11,050

12,650

69,050

60

2

Г.Эрдэнэболд

13,750

11,600

12,425

12,650

7,350

10,650

68,425

61

3

А.Энхтулга

11,650

9,800

9,850

13,550

12,050

11,100

68,000

62

4

П.Отгонбат

11,900

9,550

10,800

14,150

12,400

9,150

67,950

63

Багийн нийт оноо 214,275

Гимнастикийн тамирчид анх удаагаа энэхүү Универсиадаас эхлэн багаараа оролцож эхэлсэн нь чухал онцлоготой, түүхэн үйл явдал боллоо. Өмнөх тэмцээнүүдэд 1-2 эрэгтэй тамирчид явдаг байсныг өөрчлөж олон тамирчид оролцуулан багийн амжилтыг ахиулахад ихээхэн анхаарлаа. Багийн 4 тамирчид бүгд дараалан чөлөөт хөдөлгөөн, бариултай морь, цагираг, харайлт, суга савлуур, турник зэрэг 5 хэрэглэл дээр 21 орны баг тамирчдын хамтаар дасгалаа хийж Монголын баг 20 дугаар байрт орлоо. Хэрэглэл тус бүрт авсан тамирчдын оноог нэмэн багийн дүн гаргахад манай баг 214, 275 оноо авав. Тамирчдын хувийн үзүүлэлтээр нийт 116 тамирчидаас Монголын тамирчид Ж.Номондалай 69,050 оноогоор 60 байр, Г.Эрдэнэболд 68,425 оноогоор 61 байр, А.Энхтулга 68,000 оноогоор 62 байр, П.Отгонбат 67,950 оноогоор 63 байрт дараалан оров.

Багийн тамирчдын сэтгэл зүйн бэлтгэл сул байснаас хэрэглэлүүдэд зарим алдаа гарган хангалттай оноог авч чадаагүй дутагдал гарсан. Гэхдээ Монголын баг бусад багуудыг бодоход насны хувьд хамгийн залуу баг бөгөөд туршлага багатай байв. Дараагийн тэмцээнд оролцоход энэхүү Универсиадаас ихэхээн туршлага хуримтлуулсан.

Хүүхдийн олимпийн харайлтын хэрэглэлийн аварга Г.Эрдэнэболдыг энэ төрөлд нь хувийн амжилтыг нь сорин шигшээд оруулах зорилт байсан боловч түүний хөлний шагайны гэмтэл нь сэдэрч сайн харайж чадаагүй 12,650 оноо авч шигшээд шалгарах болзолоо биелүүлж чадаагүй юм. Гэвч харайлтын төрөлд П.Отгонбат 14,150 оноо авч нийлбэр дүнгээр 15 дугаар байр эзлэн бусад тамирчидаасаа илүү хувийн сайн амжилт гаргасан юм. Харайлтанд 14,600 онооноос дээш оноо авсан 8 тамирчин хувийн шигшээ тэмцээнд шалгаран өрсөлдсөн юм. Энэ төрөлд Г.Эрдэнэболд 12,650 оноо авч 21 байрт орсон ба мөн тэрээр чөлөөт хөдөлгөөнд 13,750 оноо авч 91 тамирчинаас 35 дугаар байрт орсон амжилт үзүүлсэн. Тэмцээнд олимп, дэлхийн аварга, тивийн аварга олон шилдэг тамирчид оролцлоо. Тэдгээрээс олон төрлийн нийлбэр дүнгээр 1 дүгээр байранд Украин улсын тамирчин О.Вернаев, 2 ба 3 дугаар байранд Япон улсын тамирчид Нонамура Шого, Хаяасаки Наото нар тус тус эзэлсэн юм.

Универсиад наадмын таэквондогийн төрөлд 77 орны эрэгтэй 302, эмэгтэй 241 нийт 543 тамирчин орж өрсөлдлөө. Манай улсаас 2 дасгалжуулагч, эрэгтэй 3, эмэгтэй 3 нийт 6 тамирчин оролцлоо.

Эрэгтэйчүүдийн -54 кг-ийн жинд 27 тамирчин тулалдсанаас Моломын Түмэнбаяр эхний тойрогт Нигерийн тамирчин Ч. Окечиг ялж дараагийн 1/16 шигшээд Ираний Х. Армин тоглон 8:3-харьцаагаар оноогоор ялагдан тэмцээнээ дуусгасан юм. Ираны тамирчин Х.Армин өрсөлдөгч нараа дараалан хожиж Универсиадын аварга болсон байна.

-63 кг-ийн жинд 37 тамирчин орж өрсөлдсөнөөс Пүрэвжавын Тэмүүжин эхний тулаандаа Полшийн Я. Мекмажерийг 21:8 онооны илт давуу байдлаар хожиж, 2 тойрогт Тайландын А. Китвуарнийг 19:6-гаар оноогоор хожиж, 3 тойрогт Испаний П. Перезтэй тоглон 15:6 харьцаагаар ялагдан тэмцээнээ өндөрлөв.

-68 кг-ийн жинд 38 тамирчин оролцов. Монголын тамирчин Ачитхүүгийн Нацагдорж 1-р тойрогтоо Ливийн тамирчин Л. Чеивананд 5:3 оноогоор хожигдон цаашид тоглосонгүй.

Эмэгтэйчүүдийн -46 кг-ийн жинд 20 тамирчин хүч сорьсноос 2015 оны дэлхийн аваргын шагналт 5 байрын тамирчин Самдансүрэнгийн Янжинлхам 1-р тойрогтоо Чилийн А.Алварезтай тоглон үндсэн цагт оноо 1:1 тэнцэж, нэмэлт цагт С.Янжинлхам торгуулиар өрсөлдөгчөө ялав. Дараагийн тойрогт тэрээр Хятадын Тайваны тамирчин В. Линтэй таарч 9:2 оноогоор хожигдсон. Тайваны Ван Лин бүх өрсөлдөгч нараа хожин тус тэмцээний аварга болсон юм.

-49 кг-ийн жинд 25 тамирчин өрсөлдөн Гансүхийн Оюун-эрдэнэ эхний тулаанаа БНХАУ-ын Рен Дандантай хийж 1:0 харьцаагаар хожсон. Удаад нь ОХУ-ын А.Лучагинад 11:3 оноогоор хожигдсон юм.

-62 кг-ийн жинд 25 тамирчин оролцлоо. Монголын тамирчин З.Оюунбилэг 1-р тойрогтоо Шведийн тамирчин Каида Дониатай өрсөлдөж 5:1 оноогоор хожигдон тэмцээнээ дуусгасан.

Таэквондогийн тамирчидын ур чадвар дэлхийн түвшинд хүрч, тэдний энтэй тоглолт гарган өрсөлдөж байна. Хоёр тамирчин 2014 оны Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр, Дэлхийн 2015 оны аваргын 5 байрын шагналт С.Янжинлхам нар сайн өрсөлдөгч нартай таарч хожигдсон ба тэднийг ялсан тамирчид нь Универсиадын аварга болжээ. Тиймээс сайн өрсөлдөгч нартаа таарч тоглосон. П.Тэмүүжин 3 тойрог тоглон сайн амжилт үзүүллээ. Цаашид таэквондогийн тамирчид бэлтгэл сургуулилалтаа улам идэвхтэй хийвэл их амжилтанд хүрэх ирээдүй байна. Дараагийн наадмаас медальд хүрэх боломж байгаа нь харагдлаа. Тамирчдын тоглосон үзүүлэлтийг хүснэгтээс харна уу.

Хүснэгт № 8

Монголын таэквондогийн тамирчдын Универсиад 2015-ын судалгаа

Тамирчдын нэрс

Жин

Нийт тоглолт

Ялсан

Ялагдсан

Байр

Эрэгтэй тамирчид

1.

М. Түмэнбаяр

-54 кг

2

1

1

-

2.

П. Тэмүүжин

-63 кг

3

2

1

-

3.

А. Нацагдорж

-68 кг

1

0

1

-

Эмэгтэй тамирчид

4.

С. Янжинлхам

-46 кг

2

1

1

-

5.

Г. Оюунэрдэнэ

-49 кг

2

1

1

-

6.

З. Оюунбилэг

-62 кг

1

0

1

-

Нийт үнэлгээ

11

5

6

-

Универсиадын теннисний төрөлд 48 орны эрэгтэй 104, эмэгтэй 82 нийт 186 тамирчид оролцлоо. Монголын баг тамирчид эрэгтэй 2, эмэгтэй 3 тамирчин оролцов. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тамирчин Ц.Оргил нь Зимбабе улсын Х. Зулутай тоглож 6-1, 6:4 харьцаагаар 2 үеийн турш хожигдсон. Мөн Н.Баттүшиг нь Австралийн тамирчин С.Томпсонтой тоглон 6:0, 6:0 харьцаагаар тус тус хожигдон эхний тойрогоос хасагдсан.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд А.Жаргал эхний тоглолтоо Уганда улсын Д. Мукасагаас техникийн хожил авч, дараагийн тоглолтонд Узбекстаны тамирчин С. Шариповад 6:1, 6:2 харьцаагаар хожигдон 17 дугаар байрт шалгарсан. Э.Эрдэнэсүрэн Малайзын тамирчин Т. Ражоод 6:2, 6:4 харьцаагаар хожигдон 33 дугаар байрт орсон.

Тэмцээний холимог хосын төрөлд Б.Оюунсан, Ц.Оргил нар Аргентиний тамирчид К. Сан Мартинг, А.Вампа нартай тоглож 6:2,6:3 харьцаагаар хожигдон 17 дугаар байрт орсон.

Эрэгтэй хосын төрөлд Н.Баттүшиг, Ц.Оргил эхний тоглолтондоо хийлж, 2-р тойрогт Ливийн хос М. Эл Таннир, М.Зогхеиб нарыг 6:4, 6:2 харьцаагаар хожин, 3-р тойрогт хүрэл медалийн төлөө тоглолтонд Хятадын Тайваний хос Ш.Ли, Ш.Пен нарт 6:1, 6:2 оноогоор хожигдон 9 дүгээр байрт шалгаран үлдсэн юм.

Эмэгтэй хосын төрөлд А.Жаргал, Э.Эрдэнэсүрэн нар 1-р тойрогтоо Филиппиний хос Х.Жабинес, М.Лаурет нарыг 6:0, 6:1 харьцаагаар буулган авч, 2-р тойрогт БНСУ-ын хос тамирчин Н. Хан, С.Ли нарт 6:0, 6:0 оноогоор хожигдон тэмцээнээ 9 дүгээр байрт оржээ. Манай тамирчдыг хожсон БНСУ-ын хос тамирчид Универсиадын аварга болжээ.

Теннисний тамирчид Универсиад бүрт орж амжилт нь ахиж энэ удаагийн наадамд 2 удаа тамирчид нь эрэгтэй болон эмэгтэй хосын төрлүүдэд 9 дүгээр байрт шалгарсан амжилт үзүүлсэн. Монголын эрэгтэй баг 16 дугаар байрт, эмэгтэй баг 18 дугаар байруудад тус тус орж өмнөх наадмын амжилтаа ахиулаа. Монголын теннисний тамирчид Филлипин, Ливи, Уганда улсын тамирчдыг хожсон байна. Цаашид амжилтаа ахиулах боломжтой байна. Энэ удаагийн тэмцээнд гадаад орнуудад сурч байгаа Монгол оюутнууд ирж улсынхаа нэрийн өмнөөс тоглон сайхан амжилтууд үзүүллээ.

Туялзуур сэлэмний төрөлд 45 орны эрэгтэй 209, эмэгтэй 174 нийт 383 тамирчид оролцлоо. Монголын баг тамирчид Универсиадад анх удаагаа оролцлоо. Багийн бүрэлдэхүүнд зөвхөн хүнд сэлэмний төрлийн эрэгтэй 4, эмэгтэй 4 тамирчин байв. Эрэгтэйчүүд багийн тэмцээнд 32 баг оролцсон ба Монголын багийн 4 тамирчин 1/32-д Канадын багтаа тааран 13:45 оноогоор хожигдон 17 байрт орлоо. Харин эмэгтэйчүүд багийн төрөлд 16 баг оролцсноос Монголын баг эхний тулаандаа ОХУ-ын хүчтэй багтаа тааран 24:45 харьцаагаар ялагдан тэмцээнээ дуусгасан юм. Манай багийг хожсон ОХУ-ын баг Универсиадын мөнгөн медаль хүртсэн байна.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 81 тамирчин тулалдсанаас манай тамирчин Ц.Жигжидсүрэн эхний тойрогтоо гоц мөргөн, удаах тойрогт Венесулийн Э.Грабиелтэй учраа таарч тоглон 15:12 аар хожигдон 65 дугаар байрт орсон. Халз тулалдах шигшээд шалгарч чадаагүй Э.Нямлхагва 72 дугаар байр, Б.Батхүү 74 дүгээр байр, Б.Буяндэлгэр 78 дугаар байрыг тус тус эзэллээ.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нийт 69 тамирчин өрсөлдөж, манай тамирчидаас хэн нэг нь халз тулалдах хэсэгт шалгарч чадсангүй. Б.Цолмон 59 дүгээр байр, Г.Халиунаа 61 дүгээр байр, Б.Гэрэлмаа 62 дугаар байр, О.Анударь 65 дугаар байрыг тус тус эзэлсэн юм.

Монголын туялзуур сэлэмний баг тамирчид Универсиадад оролцсоноороо ихээхэн туршлага хуримтуулан энэ спорт хүчтэй хөгжсөн орнуудын тамирчдаас их зүйлийг сурч авсан юм. Цаашид амжилт гаргах бололцоо туялзуур сэлэмний тамирчдад байна. Нэг тамирчин халз тулааны хэсэгт шалгаран оролцсон.

  • УСАНД СЭЛЭЛТ

Наадмын усанд сэлэлтийн тэмцээнд 72 орны эрэгтэй 370, эмэгтэй 274 нийт 644 тамирчид хурдаа сорин өрсөлдлөө. Монголын багаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй тамирчин, 1 дасгалжуулагчийн хамт оролцсон. Эмэгтэйчүүдийн 50 м өврөөр даллах сэлэлтээр Спортын дэд мастер, Гантөмөрийн Оюунгэрэл 00:30.52 амжилтаар гараандаа 3 дугаар байрт шалгарч, нийт 48 тамирчин оролцсоноос 43-р байр, 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд 00:38.38 амжилтаар гараандаа 4 дүгээрт орж, нийт 48 тамирчнаас 43 дугаар байранд орлоо.

Эрэгтэйчүүдийн 50 м-ийн далайн гахайн сэлэлтийн төрөлд спортын I зэрэгтэй тамирчин Цогоогийн Нямдалай /00:34.49/ амжилтаар 63 тамирчнаас 58 дугаар байр, 50 м-ийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд /00:29.85/ уралдаж гараандаа 5 дугаар байр эзлэн нийт 83 тамирчнаас 75 дугаар байр, 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд /1:07.34/ уралдаж гараандаа 5-байрт орж, 75 тамирчнаас 71 дүгээр байранд шалгарсан.

Спортын мастер М.Дэлгэрхүү энэхүү Универсиад наадам дээр 4 зайн уралдаанд оролцлоо. Үүнээс 2 төрөлд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Тэрээр 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд /00:31.65/ амжилтаар нийт 71 тамирчнаас 60 дугаар байрт оров. Тэрээр 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд /00:55.71/ амжилтаар уралдаж, 75 тамирчнаас 62 дугаар байранд шалгарч ийнхүү улсын дээд амжилтыг Гванжу хотноо шинэчлэн тогтоосон сайхан амжилт гаргасан юм.

М.Дэлгэрхүү 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд 2 хэсэгт уралдан гараандаа 7 тамирчнаас 5-д орж ирэн /1:13.64/ амжилт үзүүлсэн. Тэрээр энэ зайд 65 тамирчнаас 61 дүгээр байрт орсон. 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд /00:25.03/ секундээр 83 тамирчнаас 60 дугаар байранд орсон сайхан амжилтуудыг үзүүлсэн.

Монголын тамирчид усан сэлэлтийн ойрын зайн цөөн төрөлд оролцсон.Цаашид усан сэлэлтийн спортын төрөлд оюутны УАШТэмцээнийг дотооддоо зарим төрөлд зохион байгуулан шилдэг тамирчдыг жил бүр шалгаруулах, сорилт хийх, МОСХ-ноос бодлогоор энэ спортыг дэмжих шаардлагатай болжээ. Энэ удаагийн наадамд 2 улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон сайн амжилт гарч байна. Улмаар усан сэлэлтийн төрөлд олон тамирчдыг бэлтгэн оролцуулах хэрэгтэй юм. МОСХ-д энэ чиглэлээр ажиллах дасаглжуулагч багшийг сонгон ажиллуулах, тэдний санаачлагыг дэмжих, 2015 оноос эхлэн цөөн зай, төрлөөр оюутны УАШТэмцээнийг эхлэн явуулах нь зүйтэй байна.

Универсиадын ширээний теннисний тэмцээнд 50 орны эрэгтэй 157, эмэгтэй 106 нийт 163 тамирчид оролцон өрсөлдлөө. Манай улсаас Универсиад 2015 наадамд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, баг, холимог хос, дан хос гэсэн төрлүүдэд эрэгтэй 5 тамирчин эмэгтэй 5 тамирчин, дасгалжуулагчаар Б.Цэрэнтогтох, Б.Амгалан, Б.Баярмагнай нар ажиллав.

Эрэгтэй ганцаарчилсан төрөл:

Г.Алтаншагай эхний тоглолтонд Алжирын тамирчин М.Си Алиг 3:0 (11;8 11;8 11;4) хожив. Хэсгийн дараагийн тоглолтондоо тэрээр ОХУ-ын А.Гусевт 3:0 (11;7 11;7 11;7) яг адил оноотой 3 үе тоглон хожигдсон.

Б.Баатарсүрэн эхний тоглолтонд Латвийн тамирчин Л. Масловсийг 3:1 (6;11 11;6 11;5 12;10) хожсон. Тэрээр хэсгийн 2 дахь тоглолтондоо Тайваны Х.Яанд 3:0 (11;5 11;5 11;4) хожигдол хүлээсэн.

Ё.Батдэлгэр эхний тоглолтонд Чилийн тамирчин А.Карлиерт 3:0 (11;5 11;5 11;5) хожигдсон. Дараа нь Словакийн К.Кобест 3:0 (11;4 11;9 11;8) хожигдлоо.

Б.Мөнхсайхан эхний тоглолтондоо Киргизийн А.Кидирбаевт 3:1 (11;7 11;5 11;13 11:5) хожигдсон. 2 дахь тоглолтоор Словакийн тамирчин А.Словасиктай тоглон 3:0 (11;6 11;6 11;6) хожигдсон.

Т.Чинзориг эхний тоглолтондоо Унгарын П.Дод 3:0 (11;8 11;8 11;9) хожигдсон. Дараагийн тоглолтонд Филлипины Д.Тормисоос 3:0 оор техникийн хожил авсан. Ийнхүү манай эрэгтэй тамирчидаас хэсгийн тоглолтоос хэн ч гарч дараагийн шатанд шалгаран тоглож чадаагүй юм.

Эмэгтэй ганцаарчилсан тоглолт:

Эмэгтэй тамирчдаас хэсгийн тоглолтондоо Э.Жумдаан Шри-Ланкийн тамирчин М. Веракоонд 3:0 (11;8 11;9 13;11) хожигдож, 2 дахь тоглолтоо Бразилийн К.Каваитай хийж 3:0 (12;10 11;3 11;2) хожигдсон. Энхбатын Жумдаан 3 дахь тоглолтоо Японы Ю. Шожитой хийж 3:0 (11;3 11;1 11;2) хожигдож ганцаарчилсан төрлийн тэмцээнээ дуусгасан.

Б.Энхжин эхлээд Шведийн тамирчин К.Зеттерстромд 3:0 (11;5 11;4 11;4) хожигдсон. Тэр 2 дахь тоглолтонд АНУ-ын тамирчин С.Гуотай таарч 3:1 (11;4 6;11 11;7 12:10) хожигдон, 3 дахь тоглолтоо БНХАУ-ын Ю. Гуотай хийж 3:0 (12;10 12;10 11;4) хожигдол хүлээн дараагийн шатанд шалгарч чадаагүй.

Б.Урантогос Хонконгийн тамирчин В.Човд 3:1 (11;8 1;11, 7:11, 9:11) хожигдсон. Тэрээр 2 дахь тоглолтоор Чехийн А.Кусероватай тоглон 3:0 (11;1 11;3 11;7) хожигдож, 3 дахь тоглолтоо БНХАУ-ын тамирчин Ю. Матай тоглож 3:0 (11;5 11;6 11;3) хожигдон хэсгээсээ гарч чадаагүй юм.

Б.Мөнгөнцэцэг эхний тоглолтондоо Румыны И. Киобанутай таарч 3:0 (11;1 11;7 11;3) хожигдож, 2 дахь тоглолтоор Эстони улсын Л.Киоттай тоглож 3:0 (11;6 11;2 11;9) хожигдсон юм.

Г.Индра хэсгийн тойргийн эхний тоглолтондоо Венесуэлийн М.Фигуероатай тоглож 3:0 (11;9 11;8 11;9) хожиж эхний хожлоо авсан. Тэрээр 2 дахь тоглолтоор Гана улсын А.Асафотой 3:0 (11;9 11;7 11;6) тоглон хожиж, 3 дахь тоглолтондоо Ливаны тамирчин М.Бсаибесг 3:2 (11;7 11;6 9:11 9:11 11;8) аар 5 үеийн турш ширүүн тоглолт хийж хожин хэсгээсээ 1 дүгээр байраар 1/32 шигшээд эмэгтэй тамирчидаасаа ганцаараа шалгарсан юм.

Тэрээр ганцаараа 1/32 шигшээ тоглолтонд Монгол улсын тамирчидаасаа шалгаран сайн тоглож энэ удаа БНСУ-ын тамирчин С.Литэй оноолт таарч 4:0 (11;2 11;6 11;3 15:13) хожигдон хасагдах журмаар явагдаж байгаа тэмцээнээс гарчээ.

Багийн тэмцээн:

Багийн тэмцээнд манай тамирчид хэсгийн эхний тоглолтондоо Хонгконгийн багтай сугалаа таарч 3:0 (3;0 3;1 3;0) хожигдлоо. Дараагийн тоглолтондоо Монголын эрэгтэй баг Шинэ Зеландын багтай ширүүн тоглолт хийж 3:2 (1;3 3;2 1;3 3:0 3:1) хожигдол хүлээсэн. Хэсгийн сүүлийн тоглолтоо Шведийн багтай явуулан 3:0 (3;2 3;0 3;0) хожигдсон юм.

Монголын эмэгтэй багийн тамирчид хэсгийн эхний тоглолтоо Унгарын багтай хийж 3:0 (3;0 3;0 3;0) хожигдсон. Дараагийн тоглолтондоо Шинэ Зеландын багийг 3:1 (3;2 1;3 3;1 3:2)-ээр хожсон. Хэсгийн сүүлийн тоглолтоо ОХУ-ын багтай хийж 3:0 (3;0 3;0 3;0) хожигдон боловч хэсгээсээ гарч 1/8 шигшээ шалгарсан.

Эмэгтэй багийн тамирчид 1/8 шигшээд БНХАУ-ын хүчирхэг багтай сугалаа таарч тоглон 3:0 (3;0 3;0 3;0) хожигдон хасагдах системээр явж байгаа тоглолтоос хасагдсан.

Хос, холимог хосын тэмцээн:

Наадмын холимог хосын тэмцээнд манай тамирчдаас Б.Баатарсүрэн, Г.Индра нар эхний тоглолтоо Филлипины Дел Росарио, С.Сориано нараас 3:0 оор техникийн хожил авч, 1/16 шигшээд тоглон Малайзын хос Р.Мухамед, Р.Ли нарт 3:0 (11;8 11;7 11;9) хожигдол хүлээн тэмцээнээ дуусгасан.

Манай 2 дах холимог хос Г.Алтаншагай, Э.Жумдаан нар эхний тойрогтоо Гана улсын хос Р. Ларби, А.Асафо нарыг 3:0 (11;9 11;6 11;5) хожиж, 1/16 шигшээд шалгаран 2 дахь тоглолтондоо Шинэ Зеландын хос Ж.Ван,Ж.Ву нартай тоглож 3:2 (11;7 9:11 10;12 11:9 7:11) хожив. Улмаар манай холимог хосын Г.Алтаншагай, Э.Жумдаан нар 1/8 шигшээд орж Тайваны холимог хосын С.Чен,И.Ченг нар 3:0 (11;5 11;3 11;5)-аар хожигдлоо. Гэвч манай тамирчид шигшээ 9 байрт шалгарч сайхан амжилт үзүүлж чадлаа.

Эрэгтэй хосын төрөлд өрсөлдсөн Г.Алтаншагай, Т.Чинзориг нар ОХУ-ын хос Т.Мерзликин,В.Кривошеев нарт 3:0 (11;3 11;2 11;5) хожигдсон ба Ё.Батдэлгэр, Б.Мөнхсайхан нар нь Польш улсын хос М. Голебиовски, П.Фертиковски нарт 3:0 (11;4 11;5 11;7) хожигдон хасагдах журмаар явагдаж байсан тэмцээнээ өндөрлүүлсэн.

Эмэгтэй хосын төрөлд Э.Жумдаан, Б.Урантогос нарын тамирчид Алжирын тамирчин Ф.Боукларас, Ю.Хасри нарт 3:2 (10;12 11;6 11;6 10:12 11:4) эхний тоглолтондоо хожигдсон. Б.Энхжин, Б.Мөнгөнцэцэг нар Малайзын хосд Х.Юин, Р.Ли нарт 3:0 (11;4 11;3 11;3) харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгасан.

Наадмын тэмцээн олон хоног үргэлжлэн Монголын тамирчид олон тоглолт хийх боломж олдож, туршлага хуримтлуулсан сайхан тэмцээн болсон. Эмэгтэй тамирчин Г.Индра ганцаараа хэсгээсээ шалгарч шилдэг 1/32 шигшээд шалгаран орж тоглосон юм. Эмэгтэй баг хэсгийн тоглолтоосоо шалгарч 1/8 шигшээд орж Универсиад 2015 наадмын аварга болсон БНХАУ-ын багт хожигдсон хэдийн ч сайн тоглолт үзүүлэн 16 байрт орсон юм. Холимог хосын тамирчид Г.Алтаншагай, Э.Жумдаан нар 2 дараалан хожиж, улмаар 9 дүгээр байрт шалгарч өндөр амжилт үзүүллээ. Универсиадын тэмцээн Монголын залуу ширээний тамирчидад их мэдлэг, ур чадвар нэмж олгосон тэмцээн боллоо.

Гванжу хотноо болсон Универсиад 2015 наадмын хөнгөн атлетикын тэмцээнд 111 орны 643 эрэгтэй, 462 эмэгтэй, нийт 1105 тамирчид оролцлоо. Энэ төрөлд Монгол улсаа төлөөлж дасгалжуулагч Б.Төрбатын удирдлаган доор 5 эрэгтэй, 1 эмэгтэй тамирчин явсан. Эрэгтэйчүүдийн хагас марафоны төрөлд 49 тамирчин гараанаас гарч уралдснаас Ц.Бямбажав 1 цаг 08 мин 15 сек амжилтаар 12 дүгээр байранд орлоо.Багийн гишүүн Ж.Олонбаяр 1:10:14 амжилтаар 20 дугаар байр, Д.Гантулга 1:12:26 амжилтаар 29 дүгээр байруудад тус тус шалгаран оролцсон юм.

Монголын баг энэхүү эрэгтэй хагас марафоны төрөлд шагналт 4 дүгээр байранд 3 цаг 30 мин 57 сек амжилтаар шалгаран орж тусгай байрын өргөмжлөлийг багийн гишүүд Ц.Бямбажав, Ж.Олонбаяр, Д.Гантулга нар хүртсэн юм. Манай багийн өмнө Япон 3:15:03 амжилтаар 1 дүгээр байр, Турк 3:26:17 амжилтаар 2 дугаар байр, ӨАБНУ 3:26:29 амжилтаар хүрэл медалын болзол хангасан юм. Нийтдээ 8 баг бүтэн бүрэлдэхүүнээр Универсиадын хагас марафонд оролцлоо.

Эмэгтэйчүүдийн хагас марафоны төрөлд Б.Мөнхзаяа 25 тамирчинтай өрсөлдөж 1 цаг:17 мин:19 сек амжилтаар шагналт 6 дугаар байранд шалгарав. Түүний хувьд энэ үзүүлэлт нь улиралын дээд амжилт байсан. Тэрээр 10,000 метрийн зайнд уралдаж 33:54.93 амжилтаар 15 тамирчнаас 7 дугаар байранд орсон амжилт үзүүллээ.

Ойрын зайн 200 м гүйлтэнд Б.Батнасан 22 сек 89 амжилт гаргав. Дундын зайн 400 м гүйлтэнд Б.Батнасан 50 сек 98 амжилт үзүүллээ. Г.Жанцандорж 52 сек 09 амжилт гаргалаа.

Манай улсын тамирчид Универсиадын эрэгтэй хагас марафоны төрөлд дээгүүр амжилт гаргах бололцоо байна. Энэ удаагийн наадмын хагас марафоны төрөлд манай улсын өмнө орсон Өмнөд Африкийн БНУ-ын багаас Монголын тамирчид 4 мин 28 секундээр хоцорсон. Хятадын Тайваньд болох 2017 оны дараагийн наадамд амжилтаа ахиулан медальт байранд ороход Монгол улсын амжилт ойрхон байгаа нь харагдлаа. Мөн эмэгтэй хагас марафоны төрөлд Б.Мөнхзаяатай хамт эмэгтэй 3-4 тамирчдыг нэмж багийн төрөлд оролцуулахаар бэлтгэвэл Универсиадын медальт байранд орох бололцоо эмэгтэй багт бас бий. Холын зайн тамирчидаа дасгалжуулагч Б.Төрбат сайн бэлтгэсэн байна.

ДӨРӨВ. ДЭЛХИЙН ОЮУТНЫ “УНИВЕРСИАД” НААДМЫН СУРГАМЖ

Энэ удаагийн наадамд Монгол улсаас УИХ-ын гишүүн, Засгийн газрын спорт хариуцсан гишүүн явж тэмцээний үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, зөвлөгөө даалгавар өгч ажилласан нь МОСХ-ны ажилд ихээхэн дэм тус боллоо. Дэлхийн оюутны спортын Универсиад наадам 2 жил тутамд зохиогддог бөгөөд олон улсын спортын арга хэмжээний үеэчлэлийн дагуу Монголын оюутны спортын Универсиад наадмыг 2 жилд 1 удаа Засгийн газрын шийдвэрийн дагуу явуулж байх нь шилдэг оюутнуудыг сонгон шалгаруулахад чухал үр дүнтэй болж байгаа нь Гванжу 2015 наадмаас тодорхой харагдлаа. Тиймээс үндэсний Универсиад наадмыг 2 жилд нэг удаа зохион байгуулж байхаар нэмэлт өөрчлөлт хийх “Биеийн тамир, спортын тухай хууль”-д өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зохистой байна.

Гванжу хот БНСУ-ын тав дах том хот юм. БТС-ын салбарт Монгол улсаас тус хоттой хамтран ажиллах талаар судлах, туршлага судлах хэрэгцээ байна. БТС-ын материаллаг нөхцөлөө эртнээс хангасан тул Универсиад наадмын өмнө огцом ихээхэн хөрөнгө шаардаагүй, бага зардлаар наадам зохион байгуулсан нь бусад улс, хотуудад үлгэр болох жишээ болж байна. Туршлага судлах ажлын хэсэгт спортын удирдлага, спортын барилга байгууламж, санхүү хөрөнгө оруулалт, дасгалжуулагч, тамирчидын гэсэн бүрэлдэхүүнүүдийг хамруулан оролцуулах нь нэгдмэл асуудлыг боловсруулахад хэрэгцээтэй юм. Мөн Улаанбаатар хотын захиргаатай холбогдох албаны хүмүүсийг энэ хотод явуулах нь хот төлөвлөлтөнд спортын барилга байгууламжыг тусган оруулах, хотыг төлөвлөхөд нь үлгэр жишээ авахуйц туршлага болох нь харагдлаа.

Наадамд оролцож байгаа тамирчидаас Үндэсний шигшээ багийн тамирчидаас бусад төрлийн тамирчдын ерөнхий бэлтгэлжилт сул байгаа нь тэмцээнүүдэд оролцох явцад ажиглагдаж, сүүлийн хагаст оноо алдаж хожигдох байдал олонтоо ажиглагдсан. Ялангуяа усан спорт, теннис, ширээний теннис, туялзуур сэлэм зэрэг төрлийн тамирчид дээр харагдсан. Өнгөрсөн наадамтай харьцуулахад сагсан бөмбөгийн тамирчдын бэлтгэл ихээхэн сайжирсан нь харагдаж байна. Иймээс 2017 онд Тайваньд болох оюутны зуны Универсиад наадмын өмнө үндэсний шигшээ багаас бусад төрлийн баг тамирчдыг улсын зардлын хөрөнгөөр Универсиадын нэгдсэн цугларалтанд 14-21 хоногийн хугацаагаар гаргуулж бэлтгэхээр 2016 оны биеийн тамир, спортын төвлөрсөн арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаж зохицуулалт хийх санал гаргаж байна. Гадаадад суралцаж байгаа шилдэг оюутнууд Универсиад 2015 наадмын теннис, гольфийн төрлийн тэмцээнүүдэд ирж оролцож байгаа нь бас нэг онцлог болж байна.

Энэ удаагийн наадамд эмэгтэй волейболын баг оролцуулах саналтай байсан боловч рейтинг хүрээгүй шалтгаанаас болж оролцож чадаагүй. Гэхдээ 2017 оны наадамд оролцуулах талаар эртнээс ажиллана. Сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид дэлхийн Универсиад наадмын түвшинд өөрсдийн бололцоогоор сайн тоглосон нь багийн бусад спортуудад ихээхэн үлгэр дуурилал болж өглөө. Мөн усанд сэлэлт, теннис, ширээний теннис, туялзуур сэлэм, жүдо бөхийн зарим жинд өндөр зэрэглэлийн тамирчдыг дотооддоо сайн сонгон шалгаруулж оруулж байхаар арга хэмжээ авах нь зүйтэй байна. Тамирчдын эрүүл мэндийн асуудлыг хариуцсан эмчийг энэ наадамд авч явсан нь тамирчид, дасгалжуулагч нарт ихээхэн тустай ажил боллоо. Өмнө нь энэ ажлыг зөвхөн ЗБХороонд найдан орхидог байснаа зогсоосон. Өнгөрсөн 2013 оны Казаны наадамд оролцохдоо гаргасан дутагдал, зөрчлийг 2015 оны наадамд дахин давтахгүй байхад анхаарч, сургамж дүгнэлт хийсэн нь энэ удаагийн наадамд чухал ач холбогдолтой боллоо.

Зарим спортын төрлүүдэд (Сагсан бөмбөг-багаараа 2,214 евро, жүдо- 1 хүн 121 евро, туялзуур сэлэм-167 евро, таэквондо-101 евро, спортын гимнастик-700 евро) шүүгчийн мөнгийг тамирчидаас авч байгаа нь спортын холбоод, тамирчидад хүндээр туслаа. Нийтдээ Монголын багаас 8650 еврог Зохион байгуулах хороо нэхэмжлэсэн юм. Энэхүү мөнгөөр Универсиадын дээрх тэмцээнийг шүүхээр ирсэн хүмүүсийн зардлыг төлж барагдуулах ОУОСХ-ны журамтай юм. Сагсан бөмбөг, таэквондогийн зардлыг БНСУ-ын ЗБХ-ны талд төлсөн. Бусад төрлийн хувьд барьцааны мөнгө 30 еврог ЗБХороо суутгасан. Энэ зардлын талаар ОУОСХолбоо, ЗБХороо, Үндэсний спортын холбоодтой ярилцаж шийдвэрлэхээр ажиллаж байна.

ТАВ. ДЭЛХИЙН ОЮУТНЫ “УНИВЕРСИАД 2015” НААДМЫН ДҮГНЭЛТ

  1. Дэлхийн оюутны спортын “Универсиад-2015” наадамд Монголын оюутны спортын баг тамирчид дээд амжилтыг гаргалаа. Монгол улс 1965 оноос хойш Универсиад наадамд оролцож ирсэн 50 жилийн ойг тэмдэглэж байна. Өнгөрсөн хугацаанд Монголчууд 18 удаагийн Универсиад наадамд оролцон 45 медаль хүртсэн юм. Энэ удаагийн наадмаас жүдо бөх, буудлагын төрлөөс алт 2, мөнгө 1, хүрэл 2 медаль хүртэн багийн нэгдсэн дүнгээр дэлхийн 137 орноос 24 дүгээр байранд орлоо. Универсиад наадамд оролцож эхэлсний 50 жилийн ойн жилдээ Монголын тамирчид нийтдээ Универсиадаас 50 медаль авсан онцгой үйл явдал боллоо. Эдгээр үзүүлэлт нь Монгол оронд сүүлийн жилүүдэд БТС эрчимтэй хөгжиж, спортын хүчирхэг нэг гүрэн болж, залуучуудын бие бялдарын хөгжил сайн түвшинд хүрсэнийг дэлхий нийтэд таниулан харуулсан арга хэмжээ болж чадлаа гэж үзлээ. Монголын тамирчид Казаний Универсиад 2013 наадмаас нэг дор 3 алтан медаль хүртэж байсан бол 38 жилийн өмнө 1977 онд 2 алтан медаль авч байсан түүхтэй юм. Харин Казаны Универсиадаас алтан медаль хүртсэн бүстэй барилдаан, бокс, чөлөөт бөхийн төрлийн аль нь ч энэ удаагийн наадмын хөтөлбөрт ороогүй юм.
  2. Энэ удаагийн Универсиад наадамд Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд бэлтгэгдэж байгаа спортын өндөр зэрэглэлтэй тамирчидаас 5 медаль хүртсэн нь тамирчдыг шигшиж бэлтгэх нь амжилт гаргахын гол үндэс болж байгааг харуулсан үзүүлэлт болов. ЭМСЯ-ны БТСХТөвийн Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтдаг жүдо, буудлагын спортын төрлийн тамирчдын бэлтгэл сургуулилт сайтай, шилдэг оюутан тамирчидаас энэ наадамд оруулсан нь амжилт гаргах нөхцлийг бүрдүүлсэн.
  3. Дэлхийн Оюутны Универсиад наадамд оролцож өндөр амжилт гаргахад ЭМСЯам, БТСХТөвөөс гаргасан улсын төсвийн дэмжлэг чухал үүрэгтэй байв. Төрийн дэмжлэгийн үр дүнд 12 спортын төрөлд 160 хүний бүрэлдэхүүнтэй томоохон баг тамирчдыг энэхүү наадамд оролцуулж чадсан ба улсын төсвийн хөрөнгийг медаль хүртэх баг, тамирчид нь зориулан хувиарлаж өгсөн нь медаль хүртэхэд чухал нөлөө үзүүлэв.
  4. Монголын оюутны спортын холбоо нь 12 спортын төрлийн багуудыг зохион байгуулахад ихээхэн идэвх чармайлт, зүтгэл гарган ажиллаж тамирчдыг сонгон шалгаруулах, оролцох бүрэлдэхүүний мэдүүлэг гаргах, виз авах, олон улсын тээврийн асуудлыг МИАТ ХКомпанитай хамтран зохион байгуулах, хөрөнгө санхүүгийн асуудлыг зохицуулан холбогдох байгууллагуудаар шийдвэр гаргуулах, баг тамирчдыг Гванжу хотноо удирдан ажиллах, штаб байгуулах, тэмцээнүүдэд цаг хугацаанд нь оролцуулах, Монгол улсаа төлөөлөн ОУОСХолбоо, Зохион байгуулах хороотой сайтар хамтран ажиллаж, өндөр түвшинд зохион байгуулж чадсаны үрээр ийнхүү амжилтыг гаргав.
  5. Биеийн тамир, спортын тухай Монгол улсын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахдаа олон улсын спортын жишиг бусад орны туршлагыг үндэслэн Монголын оюутны спортын Универсиад наадмыг Засгийн газраас 2 жилд 1 удаа зохион байгуулж байх мөчлөгт шилжүүлэн, дэлхийн оюутны спортын Универсиад наадамд шалгарсан тамирчидыг нь сонгон шалгаруулж, оролцуулдаг байх жишгийг тогтоох нь ихээхэн тохиромжтой нөхцөл болж байгааг энэ удаагийн Универсиад наадам харууллаа.
  6. Дараагийн дэлхийн оюутны спортын Универсиад наадам нь Хятадын Тайваны Тайпей хотноо 2017 онд зохиогдох тул уг наадамд оролцох Монголын баг тамирчдын зардлын төсвийг 2016 онд боловсруулах биеийн тамир, спортын төвлөрсөн арга хэмжээний 2017 оны төсөвт МОСХолбооны саналыг харгалзан тусган өгөх арга хэмжээг авах шаардлагатай байна. Тайваньд болоход тээвэр, хоол байрын зардал БНСУ-ыг бодоход илүү өндөр өртөг гарч байгаа тул Универсиадад оролцох зардлыг өсгөж тусгаж өгөхийг ЭМСЯ-д санал болгож байна.
  7. Монгол улсын Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2014 оны 10 сарын 17-нд ОУОСХ-ны Ерөнхийлөгтэй хамтран 2033 онд Улаанбаатар хотноо өвлийн Универсиад наадам зохион байгуулах талаар харилцан ойлголцлолын санамж бичиг байгуулан гарын үсэг зурсан билээ. Энэхүү бичиг баримтыг хэрэгжүүлэх ажлыг ЭМСЯ, НЗДТГ, МОСХ-ноос хамтран зохион байгуулах шаардлагатай байна. Ойрын хоёр өвлийн Универсиад наадам Казакстаны Алмата хотноо 2017 онд, ОХУ-ын Красноярск хотноо 2019 онд болно. Иймээс өвлийн “Универсиад 2033” оны их наадмын судалгааг эртнээс хийх, саналаа боловсруулах, төлөвлөх, мэдээлэх, туршлага судлах, бэлтгэх ажлуудыг спортын ТББ, төрийн захиргааны байгууллага, нийслэлийн удирлагуудын бэлтгэх, олон нийтэд мэдээлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж эхлэх хэрэгтэй юм.
  8. Гванжугийн Универсиад 2015 наадам нь Бразил улсад зохиогдох 2016 оны зуны олимпийн наадмын өнгийг Монголчуудад харуулсан сайхан наадам болж өнгөрлөө. Бээжингийн олимпооос хүртсэн хос алтан медалийг дахин 2016 онд хүртэх бололцоо байгааг Монголчуудад харуулсан спортын түүхэн амжилт боллоо гэж үзэж байна. Цаашид Монголын баг тамирчдын бэлтгэл сургалтанд онцгойлон анхаарч, Универсиадын үеэр гарсан алдаа, дутагдлыг давтахгүй байж, “Рио-2016”-гийн наадамд баг тамирчидаа сорин зорилт үлдэж байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО