ДЭЛХИЙН ОЮУТНЫ УНИВЕРСИАД 2021 НААДАМ ХОЙШИЛЛОО.
ОУОСХ-ны Гүйцэтгэх хороо болон Чендү 2021 Дэлхийн оюутны спортын наадмын Зохион байгуулах хорооны хамтарсан шийдвэрээр Дэлхийн оюутны спортын Универсиад 2021 наадмыг хойшлуулан 2022 оны 08 дугаар сард зохион байгуулах тухайгаа 2021 оны 04 сарын 02-ны өдөр мэдэгдлээ.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд наадмын ЗБХ нь БНХАУ-ын Засгийн газар болон холбогдох байгууллагуудын баталсан Ковид-19-н шинэчилсэн бодлого болон дотоодын нөхцөл байдлыг ОУОСХ нь танилцуулан, мэдээллийг Үндэсний оюутны спортын холбоодтой (ҮОСХ) ярилцан, судалгаа явуулсны үр дүнд эцсийн шийдвэрээ ийнхүү гаргасан байна.
БНХАУ-д Ковид-19-ийн цар тахлын дэгдэлтийн чиглэлээр одоо хэрэгжүүлж байгаа бодлого, наадамд оролцогчдын аюулгүй байдал, 90-н ҮОСХ-дын дунд явуулсан судалгаанд оролцсон холбоодоос 77 улсын байгууллага нь Универсиад наадмыг 2022 он хүртэл хойшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Наадмыг 2022 оны 08 сарын яг хэдний өдрүүдэд явагдахыг ОУОСХ-ны Гүйцэтгэх хороо 2021 оны 05 сард болох хурлаараа шийдвэрлэн олон нийтэд мэдээлэх ажээ.
Наадамд оролцогчдыг сонгон шалгаруулах Монголын оюутны спортын V наадам ч гэсэн 2020 оны 11 сард эхэлсэн боловч, тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон билээ.
Монголын оюутны спортын холбоо
2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр