ДЭЛХИЙН ОЮУТНЫ СПОРТЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН “ОЮУТНЫ БИЕИЙН ТАМИРЫН БОЛОВСРОЛ, СПОРТЫН ХӨГЖИЛ 2021” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ДҮН #IDUS2021
Судлаач оюутан:
1-р байр: “Спортын тэмцээний мэдүүлэг ба овог” ҮБТДС-ийн оюутан Д.Пүрэвбат, удирдсан багш, доктор Д.Баасанхүү
2-р байр: “Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдын дасгал сургуулилт ба орчин нөхцөл тулгамдаж буй асуудал” Дотоод Хэргийн Их Сургуулийн оюутан Т.Зулсар, удирдсан багш Х.Түвшинтөгс
3-р байр: “Тамирчин оюутнуудын бэлтгэлжилт ба ургал мэдрэлийн тогтолцооны онцлог” МУБИС-ийн оюутан Д.Сүхбат, удирдсан багш В.Лхамсүрэн
Судлаач багш:
1-р байр: “Мэргэжлийн тамирчинд тусгай хоолны дэглэмээр биеийн жинг нэмэгдүүлсэн нь: тохиолдлын цуврал судалгаа” С.Хулангаа (Магистрант), Х.Цэрэнвандан (АШУҮИС, Био Анагаахын Сургууль, Биеийн тамирын тэнхимийн багш, доктор), Ц.Сонинхишиг (АШУҮИС, НЭМС, хоолзүйн тэнхимийн зөвлөх багш, доктор)
2-р байр: “Оюутнуудын сурах сэдэл ба үнэт зүйлийн чиг баримжааг судалсан нь” Мон-Алтиус дээд сургуулийн багш Б.Балжинням
3-р байр: “Оюутан залуучуудын биеийн тамир, спортын сонирхлыг судалсан судалгаа”, ҮБТДС-ийн багш, магистр Э.Золжаргал, Хүний их эмч, дэд профессор Т.Баатар
Шалгарсан оюутан, багш нарт алт, мөнгө, хүрэл медаль гардуулан, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа. Оролцсон оюутан, багш бүрт сертификат гардуулав. Энэхүү хурлын материалаар А-4 хэмжээтэй, 72 хуудас товхимол хэвлэн гаргав.